
Хэвлэлүүдээр Хармагтай ордыг Хятадын уул уурхайн томоохон ордуудыг эзэмшдэг Зижинь группт наймаалахаар яригдаж байна гэх мэдээллүүд гарч байсан билээ. Албан ёсоор “Занаду Майнз” болон Зижинь группээс энэ мэдээллийг батлаагүй бөгөөд ямар нэг шинэ хэлцэл хийгээгүй гэдэг хариултыг өгсөн юм. Хармагтай орд нь өнөөдрийн байдлаар 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алтны нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд 2014 онд "Занаду Майнз" компани “Turquoise Hill Resources” компаниас 14 сая ам.доллараар худалдаж авч байсан билээ.
Хармагтай дээр төр 34 хувь эзэмшинэ гэх асуудлыг Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа ярьж явсан
Процессийг ерөнхийд нь задлаад харвал, Монголын төр уг төсөл дээр Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор 34 хувь эзэмшинэ гэж 2019 онд буюу Монгол Улсын ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг ажиллаж байх үед хөндөж байсан юм. Тэрбээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа "Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өглөө" хэмээн аль хэдийнэ эхлээд, нөөцөө тогтоочихоод явж байсан төслийн талаар хэлж байсан удаатай. Хэвлэлүүдээр "Баялагтаа эзэн монгол" гэх уриа лоозон хавчуулан буй цацагдсан зарим бичвэрийн цаанаас үнэхээр улс төрд хоцрогдсон, хуучинсаг танил арга цухалзаж байна.
Тухайн үед Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байхад Хармагтай ордын 34 хувийн асуудлыг түлхүүлж, Засгийн газарт оруулж ирж байв. Хармагтай нь зэс, алтны томоохон орд тул стратегийн ордод хамааруулах санаачилга эндээс гарч эхэлсэн ч төр оролцоод үлэмж ашиг хүртэхгүй тул роялти татвар авахаас өөр бодитой сонголт гарч ирээгүй.
Яг энэ 2019 ондоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны роялти татварыг 2.5 хувь байсныг 5.0 хувь болгож нэмэгдүүлж байсан билээ. Харин дараахан нь Салхитын ордыг ахмадын зээлийг тэглэх "ажиллагаа" болгосон түүхтэй.
Өнөөдөр, Хармагтай нь стратегийн орд биш учир 34 хувийг төр эзэмших эрхзүйн зохицуулалт байхгүй төдийгүй төрийн оролцоо хязгаарлагдмал гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар зөвхөн стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон орд газруудад үндсэн хуулиар баталгаажуулсан онцгой оролцоотой байх эрхтэй байдаг. Харин Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компаниуд олборлосон ашигт малтмалынхаа төрлөөс хамааран тодорхой хувиар роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Хармагтай төсөлд ч мөн энэ татвар хамаарах бөгөөд улсын төсөвт орлого оруулах байдлаар олборлолт, борлуулалтын явцаас хамаарч 2-10 хүртэлх хувийн роялти татвар төлж буй.
Өнөөдрийн байдлаар "Занаду Майнз" компанийн гүйцэтгэх захиралаар Монголын талаас Л.Ганбаяр ажилладаг бөгөөд 2006 онд анх "Занаду Майнз"-ыг хамтран үүсгэн байгуулж байсан юм.
Зижинь групп гурван үе шаттайгаар "Занаду Майнз"-тай хамтрах хэлцэл хийсэн
Зижинь групп нь Төв Ази төдийгүй Европ, Африкийн хэд хэдэн оронд уул уурхайн салбарт олборлолт болон төслийн үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компани гэгддэг. Тус компанийн зүгээс Монголын Өмнөговь дахь Хармагтайн зэс, алтны нөөц бүхий орд дээр өнөөдрийн байдлаар 19.9 хувь эзэмшиж буй. 2022 онд тус компанийн зүгээс үе шаттай хэлэлцээрийг хийсэн. Өмнө нь тус компани “Занаду Майнз”-аас 9.84 хувийг худалдан авч байсан бөгөөд шинэчилсэн хэлэлцээрт Зижинь 43.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хармагтай төслийн цаашдын үйл ажиллагааны процесст оролцохоор болсон юм. Өөрөөр хэлбэл "Занаду Майнз", Зижинь групп хамтарсан 50/50 хувийн эзэмшлийн компани байгуулсан юм.
Үндсэндээ одоо яригдаад байгаа шиг шууд Хятадын Зижинь группт Хармагтай очих боломжгүй буюу хөрөнгө оруулагчийн энгийн зарчмаар хувь эзэмшлээ хэлэлцээрийн дагуу нэмээд явсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Зижинь групп “Занаду Майнз” компанид 11 сая хүртэлх австрали долларыг, нэмэлтээр 35 сая хүртэлх ам.долларыг үе шаттайгаар хөрөнгө оруулахаар тохиролцсон. “Занаду Майнз” төслийн хайгуул, хөгжүүлэлт, олборлолтыг хариуцаж, олборлолттой холбоотой шийдвэр гаргах, удирдлагаар хангах үүрэгтэгээр, харин Зижинь групп нь “Занаду Майнз” компанитай стратегийн нөөцийн судлагаа, олборлолт хийх, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар Зижинь компани ТЭЗҮ-ээ боловсруулаад явж буй бөгөөд 2023 онд хийгдсэн хэлцлийн дагуу Зижинь групп 18 сарын дараа нэмэлт үр дүнгээс хамааран хөрөнгө оруулалт болон хувь эзэмшлээ дараах байдлаар анх хэлцэлдээ тусгасан байна.
Зижинь групп “Занаду Майнз”-тай дараах гурван нөхцлөөр хөрөнгө оруулах хэлэлцээ хийсэн
Хувьцаа эзэмших байдлаар эхний удаад 2022 оны 4-ээр сарын 27-нд Зижинь групп Занаду-д 9.84 хувийн эзэмшилтэй болсон. Ингэхдээ 5.56 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Нэгдүгээрт, Занаду-д ойролцоогоор 10 хувийн хувьцааг худалдаж авах бөгөөд ингэснээр 179 сая энгийн хувьцаа гаргаж, 7 сая австрали долларын хөрөнгө оруулна. Ингэснээр Зижинь группийн “Занаду Майнз”-д эзэмших хувь 19.9 хувь болно.
Хоёрдугаарт, Зижинь групп нь "Khuiten Metals Pte Limited" компанид 10 сая хувьцааг 35 сая австрали доллараар захиалах бөгөөд тус компани нь “Занаду Майнз”-ийн 100 хувийн өмчлөлтэй охин компани юм. Ингэснээр эцсийн байдлаар худалдан авах процесс эцэслэгдсэний дараа Зижинь болон “Занаду Майнз” компаниуд тус тус "Khuiten Metals Pte Limited" компанийн 50 хувийг л эзэмшинэ гэсэн үг.
Гуравдугаарт, Бүтээн байгуулалтын шийдвэр гаргах хүртэл "Khuiten Metals Pte Limited" компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хариуцна. Харин ирээдүйд бүтээн байгуулалт эхлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд “Zijin” нь "Khuiten Metals Pte Limited" хамтарсан компанийн үйл ажиллагааг хариуцан, уурхайн хөгжүүлэлтийг авч явахаар төлөвлөж буй.
Энэ нь Хармагтай орд Хятадын группийн мэдэлд 100 хувь очиж буй явдал биш бөгөөд бүтээн байгуулалтын явц дээр үндсэндээ 50/50 байдлаар хамтран ажиллана. Одоогоор уг төслийн голлох хувьцаа монгол компанийн мэдэлд хэвээр байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тархи уга�##�т. 50/50 гэж барагл байдаггүй юм даа
Нийтэд мэдээлсэн нь чух�##� байна. Занаду компани нь Монгол гэдэг нь бат�##�гаатай юу заав�##� хятад компани оруулж ирэх шаардлагатай юу. Нийтийн хувьцаа гаргаад хөрөнгө босгож болохгүй юм уу
Хятадууд Рио Тинтогоос арай дээр байх оо
МОНГОЛ УЛС ЯМАР ЯМАР ОРДУУДАА СТАРЕГИЙН ОРДОД ХАМРУУЛАХАА ӨМХИЙ ХУЖ ААГИЙН БӨГ С ДОЛООГЧООР ЗААЛГАХГҮЙ ЗА!
Mongoliin tur uuruu ezemsheed erdenet shig saihan ashiglasan n deeree
Тэнэг ээ ! Чи сонсож бай, Эрдэнэтийг Монголын Улс дангаараа эзэмшиж байгаагүй юм ш дээ !Анх ах нар 51 хувий нь эзэмшиж байсныг Сайханбилэгийн үед л монгол 100 хувь эзэмших болсон юм, тэглээ гээд Монголын төр тэр хүнийг шоронд хийх гээд занаад байгаа юмдаа ! Эрдэнэт 100 хувь төрд очсоноор том дарга нарын саа лийн үнээ болоод,ард түмэнд наа лдах юмгүй болчоод байгаа юмшүү дээ. Хэрэв хувьд байсан бол чи бидний дуртай цагтаа дураараа сааж байх саа лийн үнээ байх юм !!!
Ойлгов уу ?!
Yg odoo ene ulsiig erdenet Tavan tolgoi hoyr tejeej baina chamaas dotor hunii uner hanhlaad bn
Ха ха хэн нотлох уу. Ингэж хулхидаад л гэдэг луйварчид байгаа бус уу
Топ модел Пүүжээгийн нөхөр Ганбаярын компани Занаду Майнз
Монголын ямар даргын эзэмшилд байдгийг нь хэлээч.
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
etsestei ene ordiin nuuts ezen n Jenko bolj huvirsan uu ?
Улс хэдхэн хувийн роялти аваад л энэ том орд дууслаа �######�уул . Уул уурхай энэ янзаараа яваад байх юм бол огт хэрэггүй юм бнадаа
Strateg gej neg budilaan bainaa Mongoliin baylag bol baylag chadahan horongoo oruul hudlaa bus#ad damjuulj huvicaa nertee Delhi I’d shalgarsan sanhuugiin luivar hiihiig zogsoo ard tumnii huviig ogch chadah garuudtai haric