Нийгэм мэдээ

Иргэн зээлийн мэдээллийн 300-850 оноотой болж, үүнийгээ E mongolia-гаас шалгана

Иргэн бүр зээлийн мэдээллийн оноотой болж, үүнийгээ E mongolia-гаас шалгах боломжтой боллоо.

Тодруулбал, E mongolia-гаас зээлийн онооны лавлагаа гэсэн үйлчилгээ авахад тухайн иргэний зээлийн мэдээлэл, хэдэн оноотой эсэх нь гарч ирнэ. Энэ үйлчилгээ нь тухайн иргэний зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал дээр үндэслэж, зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлнэ.

Харин энэ оноо нь зээл авахад нь нөлөөлдөг болох өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд "Сайнскор”, “Бүрэнскор” гэдэг хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоодог үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. "Сайнскор” компани АНУ-д ашигладаг системийг нэг сарын өмнөөс нэвтрүүлээд байна.

Өмнө нь иргэдийн төлбөр, зээлийн мэдээлэл Монголбанкны мэдээллийн санд хуримтлагдаж, хар жагсаалтад ордог байсан. Харин онооны систем руу шилжсэнээр хувь хүн болгонд оноо өгч, өндөр оноотой хүү багатай сайн нөхцөлтэй зээл авна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button