Нарансэвстэйн боомтыг 2025.01.01-нээс нээхээр яаравчилж, Б.Пүрэвдорж нарын гишүүд тогтоолын төсөл боловсруулж эхэлжээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн албан бланк дээрээ Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл боловсруулж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор 10 гаруй гишүүн гарын үсгээ зураад байгаа аж.
Хэрэв 18 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг өргөн барих бололцоо бүрдэх юм. Тогтоолын төсөлд Э.Болормаа, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар тэргүүтэй Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд гарын үсэг зуржээ. Тэдэнд Говийн их дархан цаазат газрын А бүс нутагт учирч болох бодит эрсдэлийг бүрэн таниулалгүйгээр "А бүсийн хилийн цэсийг огт эвдэхгүй" гэсэн ухуулга хийсэн аж.
МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалт багтан, батлагдсан. Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны эрдэмтэн судлаач, ТББ-уудын төлөөлөл нэгдэн тус заалтыг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Нарансэвстэйн боомт нь Говийн их дархан цаазат газрын А бүсийн урд хилд оршиж буй. Харин 4.6 сая га талбай бүхий уг дархан цаазат газар нь мазаалай, хавтгайн мэнд үлдсэн цор ганц түшиц нутаг. Мөн энд нэн гандмал бөгөөд дэлхийд цор ганц алтайн өвөр говийн экосистем онгон дагшин хэвээр хадгалагдаж байгаа юм.
Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар
Нарансэвстэйн боомтыг нээхдээ дархан цаазат газрыг тойруулж, зам тавина хэмээн
мэдээлж буй.
Гэвч дэд бүтцийн хувьд энэ нь оновчгүй хийгээд
мазаалай, хавтгайн нүүдэллэдэг жимийг зайлшгүй таслах бодит эрсдэлтэй юм.
Мөнхүү говийн эмзэг хөрс ихээр эвдэгдэж, экосистем эвдрэхүйц нөхцөл байдалтай
билээ.
Нарансэвстэйн боомтыг 1998 онд нээж, удалгүй хаасан нь үүнтэй холбоотой. Тухайн үед нэн ховордсон амьтдын идэш тэжээлийн жим таслагдаж, үргэн дайжсан, эдийн засгийн ач холбогдолгүй нь батлагдсан түүхтэй.
Нөгөө талаас, Нарансэвстэйн боомтын ойролцоо Талын мэлтэс голчилсон ихээхэн нөөц бүхий алтны бүлэг орд бий нь анхаарал татдаг.
Боомт нээвэл зам тавина. Харин дархан цаазат газар зам тавих хууль эрх зүйн боломжгүй. Иймд хэсэг газрыг тусгай хамгаалалтаас гаргах "нүүдэл" хийхээс аргагүй юм. Улмаар Нарансэвстэйн боомтын цаана уул уурхайн сэдэл бий гэж хардах үндэслэл бүрддэг.
Түүнчлэн, ЮНЕСКО-гоос алтайн өвөр говийг Дэлхийн өвд бүртгэхээр ажиллаж эхэлсэн. Хэрэв Нарансэвстэйн боомтыг нээвэл энэ асуудал бүрэн зогсоно гэдгийг мэдэгдсэн байгаа юм.
Дотоодын болон олон улсын гэрээ, конвенцуудыг ч энэ шийдвэр зөрчих ба энэ талаарх агуулгыг дор хавсаргав.
УИХ-ын гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар 10-аад жилийн өмнөөс Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгүүлж буй нэгэн.
Өдгөө тэр УИХ-ын гишүүн болж, УИХ дахь АН-ын бүлэгт тодорхой байр суурь эзлээд байна. Иймд өчигдөр /2024.11.04/ АН-ын бүлгээр Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан тус тогтоолын төслийг дэмжүүлжээ.
Нарансэвстэйн боомтыг хоёрхон сарын дараа нээх шийдвэр гаргуулахаар яаравчлахад ямар бодит эдийн засгийн шалтгаан бий нь ойлгомжгүй. Тус тогтоолын төсөлд баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа юм байна.
М.ТЭНГИС
Холбоотой нийтлэлүүд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolioroo govaltain avarga hovdtoi niilj t1 hgui shuu nuursnii boomt hangalttai bna tsana chin
Баруун өмнөд хилийн Т�##�ын мэлтэс гэдэг овоо наанаа саа ч, цаанаасаа ч ёстой нэг эзгүй хоосон газар даа. Харин а лттай нь үнэн байх шүү, шороон дотроос нь хааяа их гяла лзсан оч ч гэмээр, туяа ч гэмээр юм цац ардагийн шүү ! 1970 хэдэн онд түүгээр нилээн их дав хисан даа.
eh ornoo zarj hudaldaj bui nohdiig shuud buudaad alakh heregtei
Болормаа Пүрэвдорж 2 чинь нэгдмэл сонтрхолтой хоёр уу даа.Болормаагийн гадаад Хар арьстан з�##�уу монголд ирсэн үү бас с�##�чихсан уу
Говь-Алтай Засаг дарга одоо УИХ-ын гишүүн Амг�##�анбаатар 10-аад жилийн өмнөөс энэ боомтыг нээхээр олон удаа зүтгүүлж байгаа гол нь хилээс хэдхэн км зайд �##�ттай учраас шун�##� хөтлөөт байна. Говийн дархан газар байг�##�ь экологи хөрс ус ховор ургам�##� ан амьтан маза�##�ай хавтгай устаж үгүй болох т�##�аар огт санаа зовохгүй байна. Ойрхон 2 хилийн боомт ажиллаж байна. Та нарын сонгосон УИХ-ын гишүүд тогтоолын төсөлд санаачилаад байна. Алтай нутгийн ард түмэн Нарансэвстэй боомт нээхийн эсрэг тэмцээрэй .