Нийгэм мэдээ

Чингис хот-Норовлин чиглэлийн 68.6 км авто зам ашиглалтад орлоо

Чингис хот- Норовлин сум чиглэлийн хучилттай авто зам үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

Тус замын далан суурийн өргөн 11м, асфальтбетон хучилтын өргөн 8м, зорчих хэсгийн өргөн 7м урттай.

Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40мм, өнгө асфальт бетон 30мм, хөвөөний өргөн 1,5м аж. Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2ш, 15 у/м дам нуруутай гүүр 1ш баригджээ.

Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК зохиожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button