Хэнтий аймгийн 34 дэх засаг дарга Д.Аюурбунь тамгаа гардан авлаа
Хэнтий аймгийн 33 дахь Засаг дарга Ц.Чогсомжав шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд тамгаа гардуулан өглөө. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга МУ-ын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийг уншиж танилцууллаа.
Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нь 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байгаад ийнхүү Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдлоо.
Харин Хэнтий аймгийн 33 дахь Засаг дарга Ц.Чогсомжав нь 2022-2024 онд тус албан тушаалыг гүйцэтгэж, 2022, 2023, 2024 он буюу сүүлийн гурван жил "Монгол Улсын шилдэг аймаг"-аар шалгарч, Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-т аймаг болсон амжилттайгаар ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хааны �##�ба х�##�аатай...Эзний �##�ба ээлжтэй!!!.хамгийн гол нь :орон нутгийн засагл�##� төрийн үйлчилгээний ажил �##�ба таср�##�тгүй, илүү сайжруулаад ажиллахыг хүсье.
Аль нам бэ?