ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Инфляц эргээд өсөж байна

Энэ оны эхэнд улсын хэмжээнд инфляц 7.6 хувьтай, нийслэлд 8.2 хувьтай байсан бөгөөд энэ дүн оны эхний хагаст улсын хэмжээнд 5.1 хувь, нийслэлд 4.8 хувьтай буюу буурсан билээ.

Оны 3 дугаар улиралын төгсгөлд инфляц улсын хэмжээнд 6.7 хувь, хотын хэмжээнд 6.5 хувьтай байсан бол энэ сард өссөн дүнтэй буюу 7 хувьтай гарсан байна. Хэрэглээний үнийн индекс буюу хүнс, өргөн хэрэглээний бараа болон орон сууц, ус, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлжээ. Энэ онд инфляцыг зорилтот түвшинд барьж  5.5 хувьд барина гэсэн төсөөллийг давж, цаашид ч мөн инфляц өсөх хандлагатай байна.

Эрчим хүчний үнийн тариф өснө гэх мэдээлэл гарснаас хойш хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээний байгууллагуудад ч мөн тодорхой үнийн өсөлт ажиглагджээ.

Монголбанкнаас энэ онд инфляцыг бууруулахад мөнгөний хатуу бодлогыг баримтална гэсэн ч АНУ-ын сонгуулийн дараагаас ам.долларын ханш эргэн чангарч эхэлсэн нь төгрөгшийн ханш сулрахад нөлөөлж буй. 2023 онд хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулсан хэмээн мэдэгдэж байсан ч энэ онд өмнөх жилүүдийнхээс өсөх дүр зурагтай байна. Төв банкны зорилтын дээд интервалын орчимд хэлбэлзэж, цаашид 2026 он хүртэл алгуур буулгана гэсэн төсөөлөл өөрчлөгдөх төлөв үүсчээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
11 сар 11, 2024 16:50

Монгол төгрөгийг цаас болгосон Ерөнхий сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч 3-ыг дүүжлэх ч багадана.

Холбоотой мэдээ

Back to top button