Идэшний эр үхэр ₮1.8- 2.5 саяын үнэтэй байна

Өвлийн идэшний цаг болоход нийслэлийнхэн махны үнэ хямдрах болов уу гэсэн хүлээлтэд ордог. Гэтэл энэ өвлийн идэшний үнэ ханш өмнөх жилүүдээс 30-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдааны үеэр мах 27-40 хувийн хямдралтайгаар худалдаалагдаж байгаа боловч ерөнхийдөө махны үнэ нэмэгдэж, сувай үнээ 1.5-2.5 сая төгрөг. Тарга сайтай адуу 1.2 сая төгрөг, ямаа 120-130 мянга, хонь 110 мянган төгрөгт хүрчээ.
Малчид, ченжүүд ихэвчлэн “Эмээлт” зах болон орон нутгийн захуудаар өвлийн идэшний махаа борлуулж байна. Уг захууд болон цахим худалдаагаар иргэд захиалгаа өгч мах авч байгаа бөгөөд зарим аймаг, сумдаас Улаанбаатар руу мах хүргүүлэх үйлчилгээ ч үйлчилж байна.
Энэ оны өвлийн идэшний махны үнийн өсөлт нь зардал болон хангамжийн өөрчлөлтөөс хамааралтай байгаа бөгөөд зарим иргэдийн хувьд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болсон байна. Түүнчлэн махны чанар, тээврийн нөхцөлд анхаарах хэрэгтэй гэж иргэд үзэж байгаа ажээ.
Малчид 2024 оны өвлийн идэшний үеэр, “Махны үнэ өсөж буйг онцолсон бөгөөд үүнд тээврийн зардал, малын тэжээлийн үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлж байна. Мөн махны үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрсэн ба малчид ихэнхдээ алслагдсан сумаас хотод ирж борлуулалт хийдэг тул шатахуун, тээврийн зардал нь ихээхэн дарамт болдог. Малчид хотод бие даан ирж махаа борлуулахдаа дундаж үнэ тогтоодог ч ченжүүдээр дамжуулбал үнэ нэмэгдэх хандлагатай байдаг” гэлээ.
Зарим малчид “гараас гарт” буюу дундын зуучлалгүйгээр шууд иргэдэд мах хүргэх үйлчилгээнд хамрагдах болсон. Энэ нь мах багцлах, савлах, тээвэрлэх үйлчилгээтэй холбоотой тул эцсийн үнэ арай өндөр байж магадгүй ч хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгодог аж. Гэсэн хэдий ч иргэдэд сонголтоо нүдээр харан, өөрсдөө авах сонирхол хэвээр байгааг малчид хэлж байна .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМЭЭЛТ ЗАХ ДЭЭР БҮХЭЛ БҮТЭН ДЭЭРЭМЧИД АЖИЛЛАЖ БАЙНА ҮХЭР ХУДАЛДАН АВАНГУУТ ЗУУН МЯНГААР ТӨХӨӨРНӨ БҮХ ЮМ НЬ БАГТАНА ГЭДЭС ДОТРЫГ НЬ АРИЛГАЖ ӨГНӨ ГЭЖ ЯМБИЙ УТАА СААГИЖ ЛАМ НАРЫН ХОНХ ДАМАР ШИГ ТАЧИГНАСАН ПОРТЕР МАШИНДАА АЧИЖ АВААЧААД ТӨХӨӨРӨНГҮҮТ АРХИЧИН БАЙРТАЙ ҮМХИЙ ҮНЭРТЭЙ АВГАЙЧУУЛ 50 МЯНГАН ТӨГРӨГ НЭХЭЖ ГОШНОГО ЧИХНЭ ГҮЗЭЭ ХУУЛНА ГЭЭД ПЭЭДИЙГЭЭД ЗОГСЧИХНО ЗА ТЭГИЙ ГЭНГҮҮТ ИХЭНХИЙГ НЬ ТОНООД ӨӨРСДӨӨ АВЧИХНА ТООЦООГОО ХИЙГЭЭД ЯВАХ ГЭТЭЛ ХАЛТАЙСАН НЭГ МУУ ЯМБИЙ ПОРТЕРЫН ЖОЛООЧ ҮХЭР АЧИЖ АВЧИРСНЫ 10 К НЭХЭЭД АВЧИХНА ИНГЭЭД ҮХЭРНИЙ МӨНГӨН ДЭЭР АВТОМАТААР 160 МЯНГА НЭМЭГДЭЖ БАЙГААН.ТЭР АЙМШГИЙН АВГАЙ ХҮҮХНҮҮДИЙН АМ ХЭЛ НЬ ДООДОХТОЙГОО АДИЛХАН БОЛЧИХСОН АРХИДСАН БАВАЛЦАНАА ИД БАХ БОЛГОН ЯРИЛЦАЖ ТЭНЭГТЭЭД АЙМААР ШҮҮ МАНАЙХААН ҮНЭ МӨНГӨӨ САЙН ТОХИРООРОЙ БҮЛЭГ ДЭЭРЭМЧИД ТЭНД АЖИЛЛАЖ БАЙНА.БИТГИЙ ДАВРАА УЛАЙ ХИЙЖ МӨНГӨ ОЛДОГ ЖИНХЭНЭ УЛНЫ БУЗРУУД ТЭНД ЯЗАГНАЖ БАЙНА.АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ АЙМШГИЙН ХҮМҮҮС ТЭНД БАЙГААД БАЙНА ШҮҮ НҮГЭЛТ ТЭДНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ БЫСДАГУУДЫГ