Нийгэм мэдээ
Хууль: Ахмадууд хөдөлмөр эрхлэх боломжтой болно

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хууль батлагдсанаар ахмадууд үзүүлэх эрүүл, идэвхтэй амьдралын тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асаргааны төрлийн үйлчилгээг нэмэх, хөнгөлөлттэй үйлчлэх сувиллын тоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд орж буй. Тухайлбал,
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд:
- Эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;
- Ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;
- Ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
- Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
- Ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;
- Аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөн Улсын Их хурлаар батлуулсан бөгөөд хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмад настангуудыг авч ажиллуулах нь зөв. Харин хаана хандаж ажилтай болж болох т�##�аар мэдээлэл өгөөрэй.