Нийгэм мэдээ
Танихгүй хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас баржээ

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ. Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танихгүй нэгэн байтугай танилууд архидаад нэгийгээ хөнөөдөг болсон цөвүүн цаг...
ТОЛГОЙГ НЬ БЯЦ ЦОХИОД АЛЧИХЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ ЮМ УУ? МЭДСЭН БОЛ ХАМТ АРХИ УУДАГГҮЙ БАЙЖ ЭНЭ ХАРИН ТЭНЭГ ГАР УУ? НУРААСАН БАРИЛГАД НУУГДАЖ БАЙХААР ТЭНЭГ ЛАЛАР АМЕРИК ЧААЖИХГҮЙ ОДОО 25 ЖИЛ АВЛААШТЭЭ ЯАНА ДАА ЯАНА БЫСДА ГЭЖ ЭНЭ АРХИЙГ БИТГИЙ ГУДРААД БАЙГААЧЭЭ МОНГОЛ ДАЯАРАА АРХИНААС ТАТГАЛЗААД БАЙХАД ДАА.