Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Объектын түймэр эхний 10 сарын байдлаар 2737 дуудлага бүртгэгдсэн

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 868 (24.1%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 5520 хүн нэрвэгдсэн байна.

Тус ослын улмаас 2024 оны эхний 10 сарын байдлаар 35.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний 10 сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 474 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 64 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3858 удаа тус тус бүртгэгджээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button