Нийгэм мэдээ

"Өрхийн сарын цахилгааны төлбөр дунджаар 15 мянгаар нэмэгдэж байна"

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 1-нд зарлахаар болсон. Гэвч энэхүү шийдвэр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр (2024.11.15) цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гарсан талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун танилцууллаа.

Тус шийдвэрийн хүрээнд өнөөдрөөс буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдэж байна. Харин дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлэх болсныг мэдэгдлээ.

Тодруулбал, хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт цагийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно.

Өөрөөр хэлбэл цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд  216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна.

Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орно.

Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлж байна.

  • Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр  
  • Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээр
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 15, 2024 15:48

биднээс авах төлбөрөө нэмж, өөрсдийнхөө ажлын үргүй зард�##�аа хэдэн хувиар бууруулж байна даа

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 15:58

Нэмэж эхлээгүй байхад �##�ь хэдийн бүх юмны нэмэгдчихсэн байгаа ш дээ одоо нэмлээ гэхээр бүр г�##�зуурлаж өгөх юм байна ард иргэд яаж амьдрах болж байна даа өдөр тутмын хэрэглээнээс ихэнх хь хасагдах болжээ тэтгэвэр тэтгэмжээ огт нэмээгүй байж хэдэн ахмадаа хурдан д�##�д ор гэсэнтэй агаар нэгэн бол бн даа ард түмэндээ ээлгүй төр засагтай байх ямар хэцүү юм дээ

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 16:03

126 гишүүн дотор ард иргэдийнхээ амьдр�##�ыг харж үздэг нэг ч хүн �##�га даа нөгөө хүн төвтэй төр засаг байна гэж яаж ярьж чадаж байнаа . Одоо тэгээд үндсэн хууль чинь гууль болоод дуусч байгаа юм бн. Нэг ч гишүүн үндсэн хууль гэж ярих эрх ёс зүй байхгүй биз дээ

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 16:06

Данхайсан төсвөө батлуулчихсан болохоор одоо юу ч хийсэн ямар ч шийдвэр гаргасан хамаагүй гэж бодож байв�##� том эндүүр болж магадгүй л юм даа толгой нь хир ажилладаг сэтгэдэг юм бол доо

цахилгаанаар халаах боломжгүй боллоо
цахилгаанаар халаах боломжгүй боллоо
11 сар 15, 2024 16:07

Цахилгаан х�##�а�##�тын системийг сонгож х�##�а�##�тай шийдсэн. ОДОО цахилгаанаар орон байраа х�##�аах боломжгүй болж байна..

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 16:13

Ямар тооцоо суд�##�гааны үндсэн дээр үнээ нэмж байгаа нь тодорхойгүй юм биш үү, баахан худлаа үнэн нь мэдэгдэхгүй зар сурт�##�чилгаа мэдээ мэдээлэлээр ихээхэн мөнгө өгч хэдэн гишүүнээр иргэдийнхээ толгойг эргүүлчихээд боллоо гэж байгаа юм уу? Одоо иргэд гишүүдийн хэн хэн болохыг ялгаж мэддэг болоод байгаа шүү

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 16:15

Энэ хүний ярьж байгаад итгэх итгэл байгаа болов уу????хэн ингэж ярихыг нь зааж өгсөн юм бол доо?

цахилгаанаар халаах боломжгүй боллоо
цахилгаанаар халаах боломжгүй боллоо
11 сар 15, 2024 16:17

Их хэрэглээтэй айлууд л хүнд боллоо. Х�##�а�##�тай цахилгаанаар шийдсэн айлууд хэцүүдлээ. ОДОО нүүрсээр л х�##�а�##�таа шийдэхээс өөр аргагүй боллоо.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 18:36

Заа за, цахилгаанаа хэмнэцгээе Цахилгаан станцаа хурдан бариарай Иргэд элдвийн зардлаа хасаж болно доо ..архи тамхи, хортой ундаа, шоуддаг мөнгө........хоол хүнснээсээ 10, 20 мянган төгрөгөө нэмж төлөхөд бололгүй яадаг юм

Зочин
Зочин
11 сар 15, 2024 20:01

МАН ынхан ёроолгүй идэж ууснаа ардтүмнээр нөхөн төлүүлж байна

Зочин
Зочин
11 сар 16, 2024 00:32

Одоо тэгвэл орлогын �##�бан татвараа 1% болгоод НӨАТ авахаа болих хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 16, 2024 01:08

100 гаран төг нэмэгдэх юм шиг бн. Их нэмэгдсэн бн шүү

Зочин
Зочин
11 сар 16, 2024 07:12

Бараа бүтээгдэхүүний үнээ хянаж чадах уу дагаад автоматаар нэмэншдээ ц�##�ингаа нэмээчээ иргэдийн дийлэнх нь өлмөн зэлмүүн бгааг дээр хэдэн м�##�нууд мэдэж бгаа боловуу өгдөг хдн төгрөг нь хаанаач хүрэхгүй гэж ойлгож бгаа болуу ихэнх нь н.даатг�##� элдэв татаас шимтгэл гээд явчихсан бгаашдээ эмээ авхуу хоолоо авахуу гэсэн сонголт үүснэ ёстой хэлэх үг �##�гаа та нар ирэх сонгуульд сонгогдоно гонж муу шун�##�ын дэвнүүд ээ

Зочин
Зочин
11 сар 16, 2024 14:31

Олон нийтэд ил тод зарлахгүй хулгайч шиг байх юмаа

Зочин
Зочин
11 сар 16, 2024 20:12

Муу сайн комунистууд мандан бадраг, Хүүк, Нямбаатар Оюун Эрдэнэ г�##�ч түм наслаг

Зочин
Зочин
11 сар 17, 2024 20:20

Нам дагасан өлөн хулгайчууд байсан цагт үнэ нэмлээ гээд өөрчлөгдөх уу.

Холбоотой мэдээ

Back to top button