СПОРТ
Дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын сагсан бөмбөгчдийг урьжээ

Чансаагаараа дэлхийд өнгөлж яваа, 16 шилдэг баг оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Sina Elite League Final” тэмцээн БНХАУ-д 20-22-нд болно. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийг урьжээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд С.Тулга дасгалжуулагчийн удирдлагад ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар өрсөлдөнө. Манай багийн гол тоглогчдын нэг Э.Дөлгөөн гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авхуулжээ. Тиймээс тус тэмцээнийг өнжинө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.