"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна"

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох ажилтан IHC койны хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "IHC койны талаар мэдээлэл өгөхгүй боломжгүй. Яагаад гэвэл Цагдаагийн ерөнхий газарт мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир хуулиараа тодорхой мэдээллийг гаргах боломжгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хэрэг дээр шинжээч болон гэрчийн мэдүүлэг өгсөн” гэсэн юм.
Үүнээс харахад, олон хүнийг хохироож, дуулиан дагуулаад байсан хэрэг одоо ч шалгагдаж дуусаагүй байна.
Хэргийг эргэн сануулбал, Б.Идэр-Од, О.Мөнхжин, Б.Гантиг нар нь бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж IHC койн гарган, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаж, шалгагдаж байгаа юм.
Энэ оны дөрөвдүгээр сард
- Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1,
- 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/,
- 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/,
- 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө өөрсдийгөө л хохироосон шүү наад иргэд чинь. Өөрсдийнх нь л сонголт байсан, өөр хэний ч буруу биш за юу