Нийгэм мэдээСПОРТ
Оюутны сагсан бөмбөгийн 3x3-ын ДАШТ-д "Баянхайрхан Мон-Алтиус" баг оролцоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Баянхайрхан Мон-Алтиус” баг Хятад улсыг зориод байна.
Хятадын Шиамин хотод болсон тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдөх монгол залуус чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Франц, Эквадортой учраа таарчээ.
Тэмцээн маргааш буюу /2024.11.22/эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх байна. Түүнчлэн Монголын 3х3-ынхан 2015 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс амжилтын буухиа эхлүүлж байсан түүхтэй юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.