СПОРТ

Сагсанбөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцох эсэхээ шийдэх тоглолт хийнэ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ оны Азийн аваргад оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолт хоёрдугаар сарын 20 болон 23-ны өдрүүдэд хийнэ. Эхлээд хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочлон тоглож, дараа нь 23-ны өдөр Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авна.

Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Монголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал Азийн аваргад оролцох боломжоо хадгална.

Өөрөөр хэлбэл, эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт орсон багтай хийнэ.

3х3 сагсан бөмбөгийн Азийн болон дэлхийн аваргад бэлдэж буй бүрэлдэхүүнээс О.Энхбаатарыг дууджээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button