СпортСПОРТ

МСБХ-ны "Хүслийн цом"-ын эзэд маргааш тодорч ₮25 саяар шагнуулна

Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих зорилготой "Хүслийн цом" тэмцээн дөрөв дэх өдрөө M Bank Arena-д амжилттай үргэлжилж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооноос тус тэмцээнийг анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж буй аж. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан шилдэг 32 эрэгтэй багууд энэ сарын 5-наас 9-ний өдрүүдэд өрсөлдөнө.

Энэхүү тэмцээний нэгэн чухал онцлог нь улсын хэмжээнд өргөн хүрээг хамарснаас гадна олон улсын стандартад нийцсэн талбайд, олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдаж буй явдал юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагчдыг дэмжих зорилгоор багийн амжилтад дүйцэхүйц мөнгөн шагналыг дасгалжуулагч багш нарт олгож буй нь онцгой ач холбогдолтой.

Тус тэмцээнд түрүүлсэн баг,

  • Аварга баг – 25,000,000₮
  • Дэд аварга – 20,000,000₮
  • Хүрэл медаль – 15,000,000₮
  • IV байр – 10,000,000₮ шагналтай юм.

Түүнчлэн аварга багийн дасгалжуулагч ₮25 сая, дэд аваргыг ₮20 сая, хүрэл медаль хүртсэн багийн дасгалжуулагч ₮15 сая, IV байр ₮10 саяын шагналтай аж. Мөн аварга багийн харьяа аймаг, дүүргийн спортын хороог сагсан бөмбөгийн иж бүрэн хос шийтээр шагнах юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button