Үндэсний дээд лигийн энэ улирлын хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө орой 20:40 цагаас Хасын Хүлэгүүд болон Хаан Шонхорууд багуудын цувралын дөрөв дэх тоглолт "М банк" аренад болно. Цувралыг Хасын хүлэгүүд баг 2-1 харьцаатайгаар тэргүүлж байгаа.
Хүлэгүүдийн хувьд сүүлийн хоёр улирал дараалан аваргын цомыг өргөөд байгаа юм. Харин Хаан Шонхорууд энэ улирал анх удаа дээд лигт тоглож буй шинэ цэргүүд бөгөөд анхны улиралдаа хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлээд буй. Тус хоёр багийн ялсан нь аваргын төлөө Бодонс, Apes багуудын аль нэгтэй нь тоглох юм.
Дашрамд дурдахад, Хасын Хүлэгүүд баг 2026 оны “BCL Asia East”-ийн хэсгийн эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 06-нд Хонконг улсад “South China Athletic” багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.