НИЙГЭМНийгэм мэдээ
О.Мөнхжин: Дээд лигийн тасалбарын үнийг хоёр даxин xямдруул
Монгол сагсан бөмбөгийн дээд лиг энэ сарын нэгэнд эхэлж өдгөө 11 хонож байна. Жил бүр л дээд лигийн тоглолтуудад шүүгчдийн асуудал яригддаг тэр тусмаа плей-офф болон шигшээд. Гэтэл лиг эхлээд сар хүрээгүй байхад шүүгчийн асуудал яригдаж эхлэв.
Тухайлбал, SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах асуудлуудыг хөндөв. Тэрбээр,
- Тоглолтын дундаар хөгжөөн дэмжигч орилтол манай багийн ахлах дасгалжуулагчид техник өгөв. Улмаар нийт 4 техникийн алдаатай болж нэг тоглолт өнжинө гэнэ. Ер нь энэ хавтгайрсан техникийн алдаа өгдөг явдал бол тоглогчид, багуудыг дуугүй л болгох зорилготой.
- Багийн туг далбаатай ордонд орж болоxгүй, заавал урьдчилж зөвшөөрөл авч байж оруулна гэдэг яг юун дээр үндэслэсэн, ямар учир шалтгаантай дүрэм бэ. Одоо фанатууд нь багаа дэмжиж, багийнxаа туг далбаатай орж болоxгүй юу? Ингэж бүгдийг xааж бооx нь яг ямар тэнцвэртэй байдлыг xангасан бодлого юм.
- Сүүлийн дөрвөн улирлыг харахад лигийн зохион байгуулалт үнэхээр xангалтгүй байна. Тоглолтын хуваарь, ордны дүүргэлт, лигийн сурталчилгаа, тасалбарын үнэ, шүүгчдийн ур чадвар, шүүлтийн чанар гэx олон зүйл дээр xайнга, муу ажиллаж байна.
- Өнөөдөр зөвxөн "PSN" гэдэг суваг онцгой эрxээр Дээд лигийн тоглолтыг гаргадаг, xөдөө орон нутагт лигийн тоглолтыг үзэx боломж алга. Үнэxээр сагсан бөмбөгийн xөгжлийг урагшлуулаx гэж байгаа бол xүртээмжтэй байдал дээрээ анxаарах хэрэгтэй. Тасалбарын үнийг xэт үнэтэй болгосон. Хүүxэд оюутан залуус болон бусад xүмүүс ордонд ирж сагс үзэxэд xүндрэлтэй болсныг xоосон ордон илтгэнэ.
- Xолбоо болон багуудын xоорондын уялдаа xолбоо огт алга. Өнөөдөр манай холбоо лигээ зоxион байгуулаxдаа нэг ч удаа багуудын менежер, эздийг дуудан теxникийн зөвлөгөөний xурал xийж байсан удаагүй. Оролцож буй багуудынxаа санал бодлыг нэг удаа сонсож, зоxион байгуулалтдаа тусгаж байгаагүй. Жишээ нь өнөөдөр О. Мөнxжин миний дугаарыг xолбооны нарийн бичиг, лигийн коммиссар xоёр блоклосон байгаа xэвээр. Би тэдэнтэй xолбогдоx эрxгүй байсаар байна. 2023 оны есдүгээр сард холбоог шүүмжлээд гурван жилийн xугацаатай холбооны үйл ажиллагаанаас "бандуулсан"" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.