НИЙГЭМНийгэм мэдээ

2017 оны NBA-ийн 21 дэх сонголт Терранс Фэргюсон Монголд тоглоно

2017 оны NBA-ийн драфтийн нэгдүгээр тойргийн 21 дэх сонголтоор Оклахома Сити Тандер багт сонгогдон тоглож байсан Терранс Фэргюсон Монголын дээд лигийн "СҮА ТЛЖ Түшиг багана" багт тоглохоор болжээ. Энэ жил 28 настай, 198 см өндөр Терранс Фэргюсон Оклахома Сити Тандер багт 2017-2020 оны улиралд, 2020-2021 оны улиралд Филадельди 76 багийн төлөө тоглож байсан аж. Тэрбээр NBA-д нийт 204 тоглолт оролцохдоо, 124 тоглолтыг гараанаас эхлүүлжээ.

"СҮА ТЛЖ Түшиг багана" багийн дасгалжуулагч С.Тулга өөрийн цахим хуудаснаа "Залуу 28 настай эд Соёолон насны морь шиг залуухан мэргэжилийн тоглогч анх удаа ирэх гэж байна. Удахгүй маш гоё мэдээ дахиад дуулгана. Манай баг гурван импорт тоглогчтой багуудад ялагдаж зарим нэгэн хүмүүсийг хэдэн өдөр баярлуулчихлаа. Манай багийн хөгжөөн дэмжигч болж хамтдаа байгаарай" гэжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button