СпортСПОРТ

МУГТ Т.Санчир, Д.Мөнхтүвшин нар "Sono Brothers" багт тоглоно

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн талбайд 20 жил тасралтгүй тоглож буй МУГТ Т.Санчир болон ОУХМ Д.Мөнхтүвшин нар "Sono Brothers" багт тоглохоор болжээ. Өнгөрсөн улирал "Zavkhan Brothers" нэртэй байсан тэд энэ жил "Sono Brothers" гэсэн нэртэйгээр дээд лигт хүч үзнэ.

Т.Санчирын тухайд өнгөрсөн улирал "Налайх Бизон" багт тоглож байсан бол Д.Мөнхтүвшин "Хасын Хүлэгүүд" багийн хамтаар дээд лигийн аваргын цом өргөсөн билээ. Өдгөө 37 настай, 189 см өндөртэй Д.Мөнхтүвшин холбогчын байрлал дээр тоглох юм байна. Харин 190 см өндөртэй Т.Санчир хүчний довтлогчын байрлалд тоглох ажээ.

Энэ тухай "Sono Brothers" баг "Туршлага, тактик, ур чадвар, сэтгэл зүй гээд бүхий л түвшинд багт эерэг нөлөө авчирч, шинэ улирлыг ширүүн өрсөлдөөнөөр эхлүүлэх болно" хэмээн мэдэгдлээ. МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн шинэ буюу 2026-2027 оны улирал ирэх сарын 2-ны өдөр эхэлнэ. Нээлтийн тоглолтоор өнгөрсөн улирлын финалын өрсөлдөгчид болох "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд учраа тааран тоглох юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
guest
guest

zodogoo tailaachee

Холбоотой мэдээ

Back to top button