НИЙГЭМ

Азийн хөгжлийн банкнаас 182.2 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкнаас Монголд уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад 182.2 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хот, орон нутагт сайжруулахад 82 орчим сая ам.доллар нь зарцуулагдах юм. Мөн Чингэлтэй дүүрэгт нэгдсэн шинэ эмнэлэг барих, Ховд аймагт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд өрхийн зургаан шинэ эмнэлэг, сумын эрүүл мэндийн шинэ төв, эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэгт төслийн санхүүжилт чиглэх аж. 100 сая орчим ам.долларын санхүүжилтийг уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр болон жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдана гэжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button