Азийн хөгжлийн банк “MCS”-ийн харьяалалтай хоёр дахь төсөлд 13.5 сая ам.долларын зээл олгоно

Азийн хөгжлийн банкнаас Монголд хэрэгжиж буй боловсролын төслийн зорилтын хүрээнд гишүүн орны үндэсний мөнгөн тэмдэгтээр боловсролын салбарт бонд гаргаж, уг бондоос 45.7 тэрбум төгрөг буюу 13.5 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн билээ.
Таван жилийн хугацаатай энэхүү бонд нь 10 хувийн тогтмол хүүтэй бөгөөд бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүхий шинэ 4 давхар өргөтгөлийн барилгыг санхүүжүүлэх юм.
Энэ хүрээнд энэхүү 13.5 сая ам.долларын баталгаат зээлийн гэрээг Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбортой байгуулсан байна.
Ингэхдээ “Excellence in Design for Greater Efficienies” хөтөлбөрөөр баталгааждаг аж. Уг хөтөлбөр нь ногоон эрчим хүчний шийдэл бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон арилгын баталгаажуулалтын систем бүхий барилга, байгууламжийг тодорхойлдог байна.
Азийн хөгжлийн банк нь анх удаа ийн хувийн хэвшлийн салбарт төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсын нэг үндэслэлээр, мөн уур амьсгалын эрсдэл нь сурагчдын хичээд суухгүй байх, сургуулиас гарч болзошгүй эрсдлийг нэмэгдүүлж, боловсролын хүртээмжийг бууруулж, чанар муудахад хүргэж болзошгүй хэмээн үзжээ.
Азийн хөгжлийн банк ямар зорилгоор бонд гаргадаг вэ
Тодорхой төслийн хэрэгжилт, санхүүжилтийг дэмжих зорилгоор гишүүн улс руу гадны хөрөнгө оруулагчдад итгэлтэй, бага хүүтэйгээр хэрэгжих нь баталгаатай төслүүдэд зориулан бонд гаргадаг байна. Ихэвчлэн тухайн гишүүн орны мөнгөн тэмдэгтээр бонд гаргадаг бөгөөд Монгол Улсын холбогдох салбар байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар бонд гаргана. Гол нь бондын үр ашиг тодорхой, төсөл нь эдийн засгийн хувьд өгөөжтэй, эрсдэл багатай байхаар тооцож эргэн төлөлтийн чадварыг мөн голчилдог аж. Азийн хөгжлийн банк өөрөө ААА буюу гадны хөрөнгө оруулагчдад өндөр итгэл төрүүлдэг учир Засгийн газрын баталгаа шаардагдахгүй хувийн хэвшлийн төслийн санхүүжилтэд зориулан бонд гаргадаг гэсэн үг.
Өмнө нь Азийн хөгжлийн банкнаас манай улсын мөнгөн тэмдэгтээр 35 тэрбум буюу 10.2 сая ам.долларын эрүүл мэндийн бонд хоёр жилийн хугацаатай 11.2 хувийн хүүтэйгээр гаргаж Нидерландын ING банк ажилласан. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийг “MCS”-ийн харьяалалтай “Интермед” эмнэлгийг өргөтгөх төслийг санхүүжүүлэхээр олгож байжээ.
Сургуулийн өртгөтгөлийн газрыг MCS-ээс авч, төслийн инженеринг, барилга угсралтыг MCS проперти гүйцэтгэнэ
14.320 метр кв талбайг хамарсан 672 хүртэлх сурагч хүлээн авах хүчин чадалтай, шинжлэх ухаан, урлаг, инженерийн хичээлүүдэд зориулсан лаборатори бүхий орчин танхимтай, спортын заалтай ногон кэмпус байна хэмээн төсөлд дурдсан байна.

Орчлон сургуулийн зүгээс энэхүү өртгөтгөл барих газрыг MCS группээс авсан хэмээн Азийн хөгжлийн банкны Захиралуудын зөвлөлд хүргүүлсэн тайлан, зөвлөмжид Барилгын зураг төслийг 2025 оны 9-р сар гэхэд дуусгахаар, төслийн өргөтгөлийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гүйцэтгэгчээр MCS группийн охин компани MCS проперти компани гүйцэтгэх аж.
2024 оны 8 дугаар сараас хэрэгжүүлж, 2029 оны 12 дугаар сард дуусгах нөхцөлтэйгөөр уг баталгаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд Орчлон сургуулийн зүгээс сургалтын төлбөр, бараа бүтээгдэхүүн, хоолны газрын орлого болон жилээс жилд сурагчдын тоо болон сургалтын төлбөр нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2020 оноос хойш орлого тогтвортой өсөж байгаа буюу зээлийн эргэн төлөлтийг хийх бүрэн чадвартай хэмээн тусгажээ.
Мөн тайлан, зөвлөмжид “Монгол Улсын Засгийн газар Орчлон сургуульд санал болгож буй зээлд эсэргүүцэлгүй байгааг тогтоосны үндсэн дээр Азийн хөгжлийн банк зээлийг үргэлжлүүлэн үзүүлэх болно” хэмээн тусгажээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МСS учраас болохгүй гэхгүй л байгаасай ! Женко ч Данхыг шахна даа, болиулах гээ л тэнэгтэж магадгүй л байх шүү !!!
Jenko surguuli bolovsrol gej medehgui tul zogsooj oilgohgui bolno
БИДНИЙ БАЯЛАГИЙГ ДЭЭРЭМДЭЖ ГАДНЫХАН ХУДЛАА ТАЙЛБАРЛААД МӨНГӨ БОСГОХОО ЗОГСОО ????????????????????????
ШУНАЛЫН ТУЛАИ ХАРААЛ ИДСЭН АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ НОВОО
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
�####� энэ мэдээ улныханд ямар ч хамаагүй.