ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АХБ: 2025 онд Монголд инфляц өндөр хэвээр байна

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын ойрын хоёр жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар тнанилцууллаа

Өнгөрсөн оны 9-р сард Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6 хувиар өснө хэмээн таамаглаж буйгаа танилцуулсан билээ. Мөн өнгөрсөн онд уул уурхайн олборлолтыг даган экспорт нэмэгдэж 37.6 хувийн өсөлттэй, үүнийг дагасан төсвийн орлого нэмэгдэж, үндсэндээ 2024 онд эдийн засаг өсөлттэй байсныг онцолж байсан юм.

Харин 2025 онд эдийн засаг эерэг байх боловч инфляц өндөр хэвээр байна гэв. Мөн эдийн засгийн өсөлтийг 6.6 хувь, ирэх 2026 онд 5.9 хувьтай байх төсөөллийг танилцууллаа.

Ингэхдээ уул уурхай дагасан эдийн засгийн өсөлт голлох нөлөөг үзүүлж магадгүй хэмэн таамаглаж байна.

Оны төгсгөлд инфляц 9.1 хувьд тогтож, ирэх жил 7 хувь байх төлвийг тодорхойлж, уул уурхайн гаралтай түүхий эдийн уналт инфляцын дарамтад нөлөөлөх боломжтой гэдгийг мөн онцлов. Улс орнуудад өрнөж буй геополитикийн шинжтэй эдийн засгийн хямрал, тариф, худалдааны дайнтай холбоотой нөлөөллүүдэд мэдрэг байхыг анхааруулсан юм.

Валютийн нөөцийн хэмжээ нэмэгдэх эсэх нь уул уурхайн экспортын орлого болон цаашид хэрэгжих эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслүүдээс шалгтгаалах бөгөөд дэд бүтцийн төслүүдийн гүйцэтгэл, хэрэгжилтэй холбоотойгоор импорт тодорхой хувиар нэмэгдэх боломжтой гэв.

Монгол Улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр цаашид хэрэглээний зээлийн өсөлт саарах төлөвтэй байна.

Экспортыг давсан импортын өсөлтөөс шалтгаалан барааны дансны ашиг буурч, алдагдалтай гарчээ. Ирэх жилүүдэд уул уурхайн гаралтай түүхий эд, тэр дундаа зэс, нүүрсний үнэ огцом унах эрсдэл үүсэхийг сануулж, энэ нь төсөвт мөн дарамт болж болзошгүйг анхааруулав.

Дэлхий дахинаа болж буй худалдааны дайн, тарифын нөлөө цаашид саармагжиж магадгүй ч манай улсын эдийн засагт шууд нөлөөлөл үүсгэх нь бага гэж үзсэн бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт шууд байдлаар нөлөө үзүүлэх боломжтой гэсэн юм. Тухайлбал, тарифын асуудлаас үүдэж Хятадын эдийн засгийн өсөлт саарах, үүнийг дагасан уул уурхайн гаралтай импортоо хумих нь манай улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button