Нийгэм мэдээ

"Их дүйчин өдөр монгол хэлээр ном хурна"

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.

Эл өдөр болох үйл ажиллагааны талаар Гандантэгчэнлин хийдийн нийгэм, олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны Дээд сургуулийн багш Б.Соронзонболд болон олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар мэдээлэл өглөө.

"Гандантэгчэнлин хийдэд "Эрдэм бүхний суурь номын айлдвар" Дэд хамба лам, гавж С.Гантөмөр айлдана. Үүгээр Богд Зонхов ямар сургаал айлдсан, амар амгаланд хүрэхийн тулд яах ёстой гэх мэт ойлголт авна. Үргэлжлүүлээд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ. Бүтэн өдрийн хугацаанд бид өөрсдийн дотоод сэтгэлээ хянах боломжийг өгч байгаа юм. Мөн 15:00 цагаас Зулын 25-ны ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр галын тахилга хийж, ном хурна. Галын тахилгын дараа Зул өргөх ёслол болно. Орой 22:00 цагаас хоёр дуганы бүх лам нар нийлээд "Энх тайвны мандал өргөх" ажиллагаа болно" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button