Нийгэм мэдээ

Цэргийн төв эмнэлэг: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй

Цэргийн төв эмнэлэгт ДОХ-той иргэн амиа алдсан гэх мэдээлэлтэй холбогдуулж Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Баянмөнх өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл өглөө.

Ингэхдээ “Үйлчлүүлэгч манай эмнэлэг дээр ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, ужиг өвчний шок, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээ үйлчилгээг авч байсан юм.

Уг иргэн нь ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтад байдаг өвчтөн байсан бөгөөд өвчтөн нь ДОХ-ын эмчилгээний эерэг үр дүнтэй байсан. Тухайлбал ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан гэсэн үг. Энэ өвчтөн маань ДОХ биш бусад өвчнөөр манайхаас үйлчилгээ авсан гэсэн үг.

Улмаар тус иргэн олон эрхтний дутагдалтай учир бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах гэдэг эмчилгээнд орсон. Энэ эмчилгээнд хэрэглэдэг хэрэгсэл нь нэг удаагийн нэг ширхэг дусал орохгүй битүү системтэй иж бүрдэл байдаг. Ийм учраас бусад үйлчлүүлэгчдэд тэр аппаратаар дамжин халдвар тарна гэсэн ойлголт байхгүй.

Мөн бөөр орлуулах эмчилгээ гэдэг нь гемодиализын аппарат биш. Энэ оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийж байгаа эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж ордог. Задланд орсон эмч нарт одоогоор ямар нэг эрсдэлт байдал үүсээгүй" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 22, 2024 14:54

ЗҮҮ ТАРИУРААР ТАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Irgen
Irgen
11 сар 23, 2024 08:53

Zvv tariagar haldwar awah blomjtoi shde tamine sahaliin hutga bas soij shalbarhai gedeg bj de arisaa hamgaalj bh yuma turiin heden manuhainud tamine

Иргэн
Иргэн
11 сар 23, 2024 15:51

Хүн мэдэхгүй юмныхаа дайсаан гэж!!! Ди�##�изийн аппаратаар дамжиж х�##�дварладаг гэж Дэлхийн онигоо болов цусан бүтээгдэхүүний хэрэгслүүд нэг удаагийн байдаг шүү Монголчууд минь!!!

Холбоотой мэдээ

Back to top button