Тэтгэвэртээ гарсан хурандаа Т.Нарантуяаг ТТАХНЭ-ийн даргаар түр томилжээ
Ардчилсан намынхны томилгоогоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга болж байсан дэд хурандаа Н.Одонгуаг өнгөрсөн сарын эхээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр, эл албанд нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа багагүй хэл аманд өртсөн.
Тэгвэл Н.Одонгуагийн оронд тус эмнэлгийн даргын үүргийг түр гүйцэтгэгчээр хурандаа Т.Нарантуяаг томилсон байдаг. Гэвч тэрбээр энэ оны гуравдугаар сарын 21-нд төрийн тусгай албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарахдаа Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Нэмж мэдээлэхэд, “МИАТ” ТӨХК-ийн Дэд захирал асан Н.Ганболдын гэргий аж.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бол ХЗДХЯ-нд харьяалагддаг эмнэлэг. Энэ утгаараа сайдын томилгоо энэ эмнэлгийг тойрдоггүй билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТААНУУД ТЭГЭЭД ЯАХ ЮМ БОЛИУЛЖ ЧАДАХ УУ? ҮГҮЙ ГЭЛЭЭ ТЭГВЭЛ УДАХГҮЙ ЖИНХЛЭЭД ЭНЭ ЭМНЭЛГИЙГ УМРУУЛААД БАЙЖ ДЭЭ ТОМИЛГОО ГЭЖ ҮНЭХЭЭРИЙН ГОЁ АЖИЛ ШҮҮ.
За ашгүй дээ. Эрүүл мэндийн салбарт намын томилгоо үнэхээр хэрэг алга. Мөрөөрөө ажлаа хийж эмнэлгийн ажилчдыг намын томилгоогоор ажлаас шахаж гаргах, тэтгэвэрт суулгах асуудал улам ихсэж байна. Энэ хүн тэгэж шахагдаж л ажлаа өгсөн. Одоо эргээд ажлаа мэддэг хүн очсонд талархаж байна. Амжлт хүсье.
Нарантуяа хурандаадаа баяр хүргэе, ТТАХНЭ-ээ сэвхийтэл босгоод ирэх чадалтай удирдагч даа. Одонгуа нь ёстой нэг намын томилгоогоор ирсэн төрийн албыг төрлийн алба болгосон цэргийн цолыг уландаа гишгэсэн хамт олныг бутаргасан хүн байсан даа.
ӨӨ ЗА ЗА ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСЭЭ БУЦААЖ АВНА ГЭДЭГ ЗӨВ ШҮҮҮ ТУРШЛАГА ЗАНГАРАГА Н ХААЧИХ ВЭЭ ЕР Н ТЭГЭЭД ЗАЛУУ ҮЕЭЭ САЙН БЭЛДЭХГҮЙГЭЭР ҮГЭНД ОРНО ГЭДЭГ УТГААР Н ТОМ АЛБАНД ТАВИХ ТӨРИЙГ МОХООЖ МӨХӨӨХ ГЭЖ БАЙНА ШҮҮ
Ажлаа авсан даруйдаа ажилчдынхаа хоолыг хасаж, илүү цагийн мөнгийг хасаж, үг үйлдлээрээ доромжилж ёс зүйгүй үйлдэл шийдвэр гаргаж буй хүн.
Өмнө нь орлогч захиралаар ажиллаж байхдаа тендертэй холбогдож ашиг сонирхолтой ажилласан.
Эрүүл мэндийн салбарт хэн ч мэдэхгүй хүн бол Нарантуяа.
Харин өмнөх захирал 24 цаг ажиллаж байгаа эмч ажилчдынхаа өдрийн хоол, амралтын өдрүүдийн өдрийн хоол хассан байсныг нь буцаан өгдөг болсон шүү....өмнөх удирдлагын буруу үрэлгэнээс болоод эмнэлэг төсөв санхүү эдийн засаг хэцүү байгаа.. Зарим ажилчдаа.харилцан тохиролцоод биеээр амрааж байгаа.
Хурандаа Т.Нарантуяа захирал ямар ч шуналгүй ....зөвхөн эмэлгээ гэсэн сэтгэлтэй маш өндөр ёс зүйтэй хүншүүү.....
Одоол нэг эмнэлэг нь эмнэлэг шиг ажилхандээ амжилт хүсэе
Гоё томилгоо блсон байна
төрийн алба ч гэж богино настай юм байдаг болждээ. Нэгэнт халагдах тул хурдан идээд авья л гэх сэтгэхүй улам сууна даа
Бас өөрийн троллтой айн.
Энхбаяр хүний нөөцгүй болжээ чааваас
Эрхэм Т.Нарантуяа танд ажлын амжилт хүсье???? ...Эмнэлгээ мэддэг хүний хувьд маш хурдан эмнэлгээ буцаагаад үйл ажиллагааг нь хэвийн болгож байгаа..Маш сайн менежер , ажлаа сайн мэддэг, эмнэлгийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан нойр хоолоо хасан ажиллаж бна дааа энэ хүн....Тайван ажлыг нь хийлгээчээ....Өөлөх юм бол тэтгэвэрт гарсан л бх....тэтгэвэрт гарсан гэдгээс өөр харлуулах юм алга уу? Өмнөх захирлын хууль бус томилгооны зөрчилыг л арилгаж бна...
Нараа захирлаа та маш хичээн ажиллаж байгаа...битий шантраарай
Гарсан алдаа дутагдлыг богино хугацаанд арилгаж ажиллах хүн , зоригтой , шудрага хүн олоход амар биш ....Маш зөв томилгоо бна...Хурандаа .Т.Нарантуяа та чадна ....амжилт хүсье.