Гадаад мэдээ

Их Британийн иргэд Украин хүүхдүүдэд Зул сарын 25 мянган бэлэг бэлджээ

Их Британи даяар хүмүүс Украин хүүхдүүдэд зориулж Зул сарын баярын 25 мянган бэлэг бэлдсэн байна. Тодруулбал Свиндон, Бат, Ипсвич хот дахь сайн дурын иргэд “The Plant and Hire Aid Alliance” байгууллагаас зохион байгуулсан тэрхүү бэлэг боох арга хэмжээнд оролцжээ. Тус арга хэмжээ сүүлийн гурван жил дараалж зохион байгуулагдаж байгаа юм. Тэд нийтдээ 45 мянга орчим бэлэг Украин руу илгээжээ.

“The Plant and Hire Aid Alliance” байгууллагын үүсгэн байгуулагч Жереми Фиш “Хүмүүс Украины талаар мэдээн дээрээс илүү бага харах болсон. Гэвч тэнд зовлон зүдгүүр үргэлжилсээр байгаа тул бид мартаж болохгүй” хэмээсэн юм. Тэрбээр “Бид хүмүүнлэгийн байгууллага. Хүүхдүүд, гэр бүлүүдэд бага ч гэсэн тайтгарал, баяр баясгаланг авчрахыг хичээдэг. Бид ямар нэгэн зүйл хийх л хэрэгтэй” гэсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Фиш Украины хил рүү хүмүүнлэгийн тусламж ачсан машин жолоодох санаа гаргаж байжээ. Тэр цагаас хойш Фиш өөрийн компаниараа дамжуулж ус цэвэршүүлэх генератор гэх мэт хүмүүнлэгийн тусламж эмнэлгийн байгууллагуудад нийлүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 26, 2024 00:42

BUH HUMUUS ALUURCHIN OROSUUD SHIG BISH BILEEE

Холбоотой мэдээ

Back to top button