М.Уранцэцэг “Team Visa” хөтөлбөрт хамрагдсан Монголын анхны тамирчин боллоо

Олимпын төрлийн спортын тамирчдад зориулсан олон улсын “Team Visa” хөтөлбөрт Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэгийг хамруулахаар болжээ. Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, олимп, паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хамтран түүнийг “Токио-2020” олимпод оролцоход нь дэмжин ажиллахаар болсон нь энэ. Ингэснээр дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг “Visa team”-д хамрагдсан Монголын анхны тамирчин боллоо.
“Visa team”-т тамирчдыг сонгох өндөр шалгууртай. Тухайн тамирчны амжилт, хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, шударга зан гэх мэт олон зүйлийг чухалчилдаг гэнэ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд 40 орны 500 орчим тамирчин эл хөтөлбөрт хамрагджээ.

М.Уранцэцэг “Visa team”-ын тамирчин болсныг өнөөдөр албан ёсоор зарлав. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “М.Уранцэцэгийгээ энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол улсаас анх удаа эх орноо төлөөлөн орж байгаад бид маш их баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” гэв.

Гавьяат тамирчин М.Уранцэцэ “Visa team”-д орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага болох Виза болон Монгол улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж “Токио-2020” олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд олимпоос анхны медалиа хүртэхийн төлөө бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож буйд баяртай гэнэ” хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.