Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрын хүслээр хуулиа хойшлуулахаар сайд нар гишүүдээ хувааж авсан ч, бүтэлгүйтэв
Улс төрийн намын тухай хуулийг 2023.07.07-нд баталсан. Үндсэн хэрэгжилт нь 2024 оны нэгдүгээр сараас 01-нээс эхэлсэн билээ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:
- “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.
- “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027.08.01-ний өдрийн дотор хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр 2024.11.22-нд өргөн бариад байна.
Тодруулбал, сонгуулийн дараа намууд дотоод зохион байгуулалт, дүрмээ шинэчилж "2024.07.01"-ний өдрөөс хойш зургаан сарын дотор буюу 2025.01.01-нээс өмнө" УДШ хүргүүлэх учиртай. Гэтэл энэ хугацааг 2027.08.01 буюу Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл царцаах агуулга юм.
Хамтарсан Засгийн газрын бүтэц, төсөв тойрсон маргаан, намуудын дотоод уур амьсгал, намын дарга нар дээр яригдаж болзошгүй хариуцлагын асуудлаас улбаалан намууд өнөөдрийг хүртэл их хурлаа хийгээгүй хэвээр байна.
Намын дүрэм болоод дотоод зохион байгуулалтаа өөрчилбөл МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороогоо, ХҮН Улс төрийн зөвлөлөө зарлан хуралдуулах учиртай.
-Л.Гантөмөрийн хайрцагласан гишүүд бүлгийн хурал дээрээ ялагдаж, ганхав-
НЭГТ, Хуулийн өөрчлөлтийн асуудлын гал АН дотор хамгийн халуунаар дүрэлзэж эхэлжээ. Хоёр хоногийн өмнө болсон АН-ын бүлгийн хуралдаанаар "31 гишүүнээс 18 нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулж болохгүй” гэж үзсэн. Тэгвэл хуулийн хэрэгжих хугацааг 2,8 жилээр хойшлуулах саналыг дэмжсэн АН-ын бүлгийн гишүүдийг нэрлэвэл,
- Ганбатын Хосбаяр
- Чулуунбилэгийн Лодойсамбуу
- Доржзовдын Энхтуяа
- Жадамбын Баясгалан
- Цэвэгдоржийн Туваан
- Цэндийн Баатархүү
- Равжихын Эрдэнэбүрэн
- Жамбын Батсуурь
- Саруулсайханы Цэнгүүн
- Салдангийн Одонтуяа
- Эрдэнэбилэгийн Одбаяр
- Пүрэвийн Батчимэг
- Амгаланбаатарын Ганбаатар нар аж.
Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийг АН-ын даргаас Л.Гантөмөрийг өөрчлөх хүсэлгүй гэж ойлгож болно.
Дээрх 13 гишүүн намын дарга талдаа хайрцаглагдсан. Хайрцаглагдсан гишүүд дунд зургаан сайд багтсан байгаа юм. Тэд бол Л.Гантөмөрийн тохироогоор сайд болсон буюу аяганы хариугаа өгч буй хүмүүс. Хайрцаглагдсан хэд дотор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ч буй. Хуулийн заалтыг хойшлуулах үзэл баримтлалтын тайлбарыг ХЗДХ гаргаснаас үзэхэд. Сайд нар намынхаа гишүүдээ хуваан авч саналыг нь хайрцаглах гэсэн ч, бүтэлгүйтжээ.
Дүрмээрээ УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй Л.Гантөмөр АН-ын даргаас огцрох учиртай. “Он дуустал" гэдэг тохироог хийгээд галыг түр намжаасан. Одоо хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа зарлуулахгүй байх сонирхол Л.Гантөмөрт бий. Түүний халааг авах амбицууд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс эхлээд илэрч буй.
Дээр нь нэмээд, Нийслэлийн АН ч Т.Батцогтыг ч сольж чадахгүй, ажигласан нөхцөл байдал үүсжээ.
-ХҮН их хурлаа хийвэл Т.Доржханд даргын суудалдаа тэсэж үлдэхгүй-
ХОЁРТ, ХҮН намын зөвлөл энэ сарын 25-нд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ямартай ч хэлэлцсэн.
ХҮН намын тэргүүн УИХ-ын сонгуулийн дараа МАН-ыг хэтэрхий их налав. Хариуд нь, хамтарсан засагт толгой хоргодох хэмжээний суудалтай болж чадсан билээ. Харамсалтай нь, орон нутгийн сонгуулиар ч намаа шалны түвшинд унагаасан. Үндсэндээ Боловсролын яамыг эс тооцвол намынхан нь төдийлөн төрд шингэж чадаагүй гэж бухимдацгааж байгаа. Хэрэв их хурлаа хийх л юм бол Т.Доржхандыг намын даргаас буулгах өндөр магадлалтай юм.
-Л.Оюун-Эрдэнийн намын даргын суудал бөх ч, хамтарсан Засгийн газраа хамгаалах хэрэгцээ бий-
ГУРАВТ, МАН-д харин намын дүрэм, бүтцээ өөрчлөх шаардлага төдийлөн үүсээгүй. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д олонхын суудал авч чадсан. Засгийн газраа ч МАН толгойлж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэд намын даргын суудлаа алдах эрсдэл бараг байхгүй.
Харин Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг намын дарга хэвээр байлгах нь хамтарсан Засгийн газраа хагалахгүй, бүтэн авч үлдэх л санаа юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Л.Оюун-Эрдэнэд айдас алга. Харин намын дотоод бүтэц, дүрмээ өөрчлөхгүй Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөх нь Л.Гантөмөр, Т.Доржханд нарт ашигтай. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах ажиллагаа тэдний "лобби"-гоор хийгдэж байгаа гэх агуулгыг харж болно. Эрх баригч намын даргыг ч ятгасан нюанс ч гэгдэхээр. Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зодоон намуудын хооронд бус нам дотор өрнөх учраас чоно цатгалан, сүрэг бүрэн. Намын дарга нар хамтарсан Засгийн газраа хамгаалж үлдэх арга сүвэгчилж буй ч гэлээ, баталсан хуулиа хэрэгжүүлнэ гэдэг том зарчмыг уландаа гишгэж болохгүй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
An dargaa soloio
Butkueeeeee
Данхановыг огцруулах хэрэгтэй
ОЮУНТУЯА ЧИ ХАМГИЙН ОЛОН ЖИЛ ПАРЛАМЕНТЭД АЛЦАГНАСАН ХӨГШИН ҮНЭЭ ЭРДЭНЭЭ ДАРГАТАЙГАА БАС ЮУ ЯАЖ ЯВСАН ЗАВААРСАН АВГАЙ НААД ЭРГҮҮ ТЭНЭГ МАНГАР БАЦААНУУДДАА БОЛОХ БОЛОХГҮЙН ЗААГИЙГ ХЭЛЖ ӨГДӨГГҮЙ ЮМ УУ? ЯМАР ҮЕД ӨВӨР ТҮРИЙДЭЭ ОРОХ ХЭЗЭЭ ХААНА ГЭДГИЙГ НЬ ХЭЛЖ ӨГӨӨЧ АХМАД А..Я БАЙЖ НААД ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЯЛГАА ЗААГАА МЭДЭХГҮЙ ДЭНДҮҮ ЭРГҮҮТЭЖ БАЙНА.ЗҮГЭЭР Л МӨНГӨӨРӨӨ ДООДОХООРОО ИХ ХУРАЛД ОРООД ИРСЭН ЯМАР Ч ТУРШЛАГАГҮЙ МАНГАР БАЦААНУУД ШҮҮ ДЭЭ.МАЛ ШИГ ХӨӨЕ ХӨЖ ГЭХЭЭР Л ТУУСАН ЗҮГ РҮҮ НЬ ХАНАРААД БАЙНАШТ ЧИГЛҮҮЛ ЗОХИЦУУЛ
2 жижиг намын будлиан уу
явцгүй хэдэн намынхан бүтэх бүтэхгүй бүх юмыг хийнэ шдээ аргагүй
энэ шаамий нөхөр яах гээд байгаан энэ тэндхийн намуудад очиж бөөр �######�өөрөө нийлээд явах юм
марзан ...данууд шүү
Дан АНынхан байх шив дээ
�######�уулөө
Оюук бол айхгүй байх өө. АНынханы тоо ихэссэн ч нөлөөлөл нь ямар ч нэмэргүй байгаад байгаа юм
Боль боль муусайн юмнууд юунд ч нөлөөлж чадахгүй юм байж
Энэ хэд яаж чадхын болдоо. АН МАНтайгаа нэг т�##� болчихоод завааруулж байна даа
yawahgui shuu ene 2 niileed
asuudaltai ulsuud shuu
ишшш чааваа�####�а
Оюук энэ 2 намаас айх шаардлага байхгүй ээ
Хуцм�##� сэтгүүлч Гол хорийг Данх хийж байгаа