Гэвш А.Батцэнгэл: Бид эрт үед монголоор ном хурдаг байсан. Үүнийг сэргээвэл сүсэгтнүүд даган уншиж, итгэл үнэмшил нь батажна

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу Зулын 25-ны өдөр, өвлийн эхэн сарын хуучдын 25 буюу өчигдөр тохиолоо. Бид энэ өдөр Гандантэгчэнлин хийдийг зорьж, Гандантэгчэнлин хийдийн нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Мунхгийн харанхуйг мэдлэгийн гэрлээр гэрэлтүүлдэг-
-Богд Зонховын их дүйчэн өдөр тохиож байна. Тэгэхээр энэхүү уламжлалт шашны гол утга учир юунд оршдог талаар хэлж өгнө үү?
-Дүйчэн өдөр гэдэг маань онцгой үйл явдал тохиолдсон өдрүүдийг ингэж нэрлэж байгаа. Энэ бол бурхны шашны хамгийн сонгодог уламжлал. Бурхан багшийн айлдсан бүхий л сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, суралцдаг түүнийг анхааран авлага болгох буюу өөртөө дадлууд дадуулдаг, дадлага болгодог. Ингэхдээ эртний Энэтхэгийн Наландагийн гүн гүнзгий эрдэм ухаанд суралцах арга барил, Наландагийн уламжлалын дагуу суралцдаг ийм онцлогтой гэдэг ба уламжлал гэж нэг уламжлал байна. Тус уламжлалыг үндэслэсэн Богдзонховын нирваан дүрийг үзүүлсэн онцгой өдөр учраас өнөөдөр дүйчэн өдрийг тэмдэглэж байна. Яагаад "Зулын 25" гэж нэрлэсэн юм бэ гэхээр. Ер нь бол сарын 25-ны өдөр, өвлийн эхэн сарын 25-ны өдөр нирваан дүрийг үзүүлсэн. Энэ өдөр шавь нар нь өргөн дэлгэр зул өргөж өдөр мэт гэгээтэй болсон гэдэг. Тэр цагаас хойш "Зулын 25" гэж алдаршсан. Манай Монголчууд эрт дээр үеэс гэлэг ба уламжлалыг шүтэж ирснээс хойш Зулын 25-ны дүйчин өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Ялангуяа дээр үеийн малчин хүмүүс өвлийн идшээ бэлдээд, хүнсээ бэлдээд малынхаа бөөрний өөхийг хайлуулаад тэр тосоор нь зул өргөдөг уламжлалтай байсан.
Энэ цаг үед бид зулын 25-ны дүйчин өдрийг тэмдэглэж байгаа гол зорилго бол Богдзонховын айлдсан сургаал номлол, үүн дотроос алдартай Бодь мөрийн зэрэг хэмээх ном байдаг. Энэ номыг Монголчууд эрт дээр үеэсээ уншиж судалж, сургаалуудыг нь өөрсдийн амьдралдаа дадуулж ирсэн уламжлалтай. Тийм учраас бид аль болох л Богдзонховын гүн гүнзгий сургаал номлолд суралцаж, ойлгож мэдэж хамгийн гол чухал зүйл нь Бодь мөрийн зэрэг дотор яг одоо эгэл ердийн энэ хүн жинхэнэ амар амгаланд яаж хүрэх арга замыг нэг нэгэнгүй дэс дарааллаар нь хайлцах, зэргийг өгүүлсэн байдаг.
Энэ мэт бид өөрсдийн дотоод муу сэтгэлгээг засах, муу сэтгэлгээг арилгах эрдэмд суралцах хэрэгтэй. Бидний хамгийн гол дайсан бол дотор байгаа муу сэтгэлгээ. Гадна талд хэчнээн дайсан байсан ч гэсэн бидний сэтгэл амгалан тайван байдлаа алдахгүй байж чадах юм бол бид сэтгэлээ удирдаж чадах юм бол муу хүмүүсийн дэргэд ч тайван байж чадна.
Энэ сэтгэлийн амар амгаланг бид зүгээр гэнэт сэтгэлээ тайван болгоё гэж чадах бол хэцүү, хямраад байна шүү дээ. Энэ бүгдээс хэрхэн ангижрах вэ, талаар эрдэмд суралцах хэрэгтэй.
-Монгол хэлээр ном хурж байгаа гэсэн. Өмнө нь энэмэтчилэн эх хэлээрээ ном хурж байсан уу?
-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Лхарамба Жанцандорж тэргүүн хамбын ширээнд залрах ёслолын өдрөө монголоор унших энэ уншлага унших ажлыг, хурал номыг эхлүүлнэ гэж байсан. Үүнийг л эхлүүлээд явж байна. Бидэнд эрт үеэс монголоор ном хурдаг уламжлал байсан. Харин одоо сэргээж байна. Монголоор уншихаар хүмүүс ч бас даган унших боломжтой. Дээрээс нь тус номын утга санаа үзэл баримтлалыг ойлгож, илүү итгэл үнэмшилтэй болно. Цаашдаа ч энэ жишгээ алдалгүй сардаа хоёр удаа эх хэлээрээ ном хурах юм.
-Та сая өмнө нь энэ уламжлал байсан гэлээ. Юунаас болоод монголоор ном уншдаг уламжлал нь байхгүй болоод, одоо сэргээж байгаа юм бэ?
-Уншлагын хувьд төвд хэл гэж байгаа боловч энэ хэл маань академик хэл. Жишээлбэл: Христийн шашинтнууд өөрсдийн латин хэлээр ном уншдаг шүү дээ, яг үүнтэй адилхан энэ хэл бол бүүр онцгой тусгай академик хэл нь. Төвөдийн эгэл ердийн хүмүүс энэ хэлийг ойлгохгүй, яг л судлаач, эрдэмтэн мэргэд л энийг гүн уншдаг судалдаг.
-Гал тахиж, зул өргөх нь ямар утга учирай вэ?
-Монголчууд бид галаа тахидаг, галаа дээдэлдэг хүмүүс шүү дээ, гал голомт гэж ярьдаг. Галын тэнгэр баярлуулж байгаа хэрэг шүү дээ. Харин зул өргөж байгаа учир нь юу вэ гэхээр энэ бол гэрэл гэгээг бурханд тахил болгож өргөж байгаа.
Гэрэл гэгээ гэгээрэл, мэдлэг ухаан энийг билэгдэж байгаа. Харин мэдэхгүйг юугаар төсөөлдөг вэ, харанхуйгаар төсөөлдөг мунхгийн харанхуй гэж ярьдаг. Энэ мунхгийн мэдэхгүйн харанхуйг бид нар мэдлэгийн гэрэл гэгээгээр арилгана. Хамаг амьтадын мунхгийн харанхуй арилах болтугай. Өөрсдөө ч гэсэн гэрэл гэгээ, зул өргөж, зул өргөснөөрөө бид нар гэгээрлийн хутгийг олох болтугай гэж бодож зул өргөдөг шүү дээ.
-Хүний амьдрал их богино. Тиймээс нэгэндээ хайртай байж, зовлонгоос ангид байх хэрэгтэй-

-Өнөөгийн нийгэмд хүн бүр л стресстэй, ямар нэгэн хямралтай байх боллоо. Түүнийгээ ч нийгэмдээ ил гаргадаг болж. Энэ талаар?
-Энэ цаг үед таны хэлдгээр хүмүүсийн сэтгэл их хямарч байна. Сэтгэлээ жолоодож чадахгүй байна, сэтгэлээ удирдаж чадахгүй байна. Бараг л галзуурахад бэлэн шахуу байна. Учир юу вэ гэхээр, бид сэтгэлээ удирдаж чадахгүй байгаагийн шинж. Сэтгэл дээрээ төвлөрч, анхаарахгүй байгаа учраас бид ийм байдалтай байна. Хэдий бие махбод өвдөхөд, эм ууж, эдгээдэг. Харин сэтгэл дээр ерөөсөө анхаарал хандуулдаггүй. Бие өвддөгтэй адилхан сэтгэл ч гэсэн өвддөг. Сэтгэл хямардаг, зовдог сэтгэл зовж шаналдаг.
Тэгэхээр бид яах ёстой вэ, одоо яг энэ цаг үед бид сэтгэлээ аль болох тайван амгалан болгох, баяр баясгалантай байх, илүү өөдрөг байх хэрэгтэй. Буддын гүн ухаанд зовлон юунаас үүсдэг вэ гэхээр мэдэхгүйгээгээс зовлон үүсдэг гэж тайлбарладаг. Гадна талд ерөөсөө биш, бурхан буддагаас болж бид нар зовж байгаа юм биш, Есүс Христ, Сатанаас болж зовоод байгаа юм ерөөсөө биш. Гол юм мэдэхгүйгээсээ болоод л бид нар зовоод байгаа юм. Мэдчих юм бол бид нар ерөөсөө зовохгүй.
Жишээлбэл, нэг аяган дотор гоё сайхан зүйл байна гэж бодъё, энэ байгаа зүйлийг бид нар мэдчих юм бол шалавхан тэр аяганаас уухыг бодно. Аяган дотор хор байгаа гэдгийг мэдчих юм бол бид нар уухгүй. Гэтэл хүн яагаад ууж байна вэ гэхээр энэ аяган дотор хор байгаа юм уу, рашаан байгаа юм уу гэдгийг бид нар мэдэхгүй тэгээд л уучхаж байгаа байхгүй юу. Тэгээд л хордож байна гэсэн үг. Тийм учраас мэдэх нь маш чухал. Сэтгэлийн талаар мэдлэг хэрэгтэй байна. Яг өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл дээр анхаарал хандуулаад судалгаа хийгээд явж байгаа. Гэхдээ ер нь бол яг хүчтэй хөгжсөн нь сүүлийн 50-аад жилийн хугацаанд л орчин үеийн сэтгэл судлалын хөгжил явагдлаа шүү дээ. Гэтэл уламжлалт буддын гүн ухаанд энэ сэтгэлийг асар гүнзгий тайлбарладаг. Аль 2500-2600 жилийн өмнөөс л бурхан багш айлдсан сургаал номлол дотор ерөөсөө л хамгийн гол чухал зүйл нь сэтгэлийн жаргал зовлон. Сэтгэлийн зовлонг яаж арилгах вэ, сэтгэлийг яавал жаргалтай байлгах вэ, яавал амгалан тайван байлгах вэ, сэтгэл яагаад хямардаг юм, сэтгэл юунаас болж хямардаг юм, энийг арилгах арга нь юу юм бэ, асар гүнзгий тайлбарлачихсан байдаг. Бурхан багшийн айлдварт "Миний сургаалыг судалж үз таалагдвал дага, таалагдахгүй бол битгий дага" гэдэг. Яг энэ айлдсаных нь дагуух зарчмаар олон эрдэмтэд судалгаа хийгээд явсан. Үүний дүнд муу сэтгэлийг ингэж арилгах юм байна, сайхан сэтгэлийг ингэж төрүүлэх юм байна гэх номлолыг туршиж, үзээд олон арван сэтгэлзүйн ном товхимол гаргасан.
Бие махбодын жаргал зовлонгоос сэтгэлийн жаргал зовлон илүү хүчтэй байдаг. Биеэрээ бид нар яг ийм хэмжээтэй зовлонг л мэдэрнэ, хэмжээтэй жаргалыг л мэдэрнэ. Яагаад гэвэл бие махбод өөрөө хэмжээтэй. Сэтгэл бол нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй, маш хурдан гүйдэг, хөдөлгөөнтэй. Тэгэхээр ийм хурдан гүйдэг, гарт баригддаггүй, ийм зүйл энэ сэтгэл зовох юм бол ийм хэмжээгээр зовох гээд байна, жаргах юм бол мөн адилхан ийм хэмжээгээр жаргах гээд байна. Тийм учраас өөрөө өөрийнхөө аврагч нь болж авралыг гадна талаас хайх хэрэггүй байдаг юм.
-Ямар ч хүн байсан бурхан номын газар ирээд, номын дуу сонсохоор дотоод сэтгэл тайвшрдаг гэдэг. Бүр буддын шашны шүтлэггүй хүн ч ийм зүйл ярьж байсан. Үүнд ямар учир байна вэ?
-Гол юм нь юу вэ гэхээр гандан дээр ирээд тайвшраад, сайхан сэтгэл санаа нь тайван амгалан болоод явж байгаа. Гэхдээ энэ бол түр зуурын арга хэмжээ. Хамгийн гол чухал зүйл нь ямар ч үед бид өөрсдийн дотоод сэтгэл хямрах сэтгэлээ тайван амгалан болгодог өөрсдийн хүч, зэвсэгтэй байх хэрэгтэй.
Яагаад гэхээр бид ихэнхдээ өөрийн төсөөлөлдөө автдаг, өөрийн буруу бодолдоо автдаг, буруу дүгнэлтдээ автдаг. Жишээлбэл, Америкийн сэтгэл судлалын эрдэмтэн Анн Бек хүн уурлах үед тэр уурын 90 хувь нь өөрийн төсөөллөөс бий болсон гэсэн дүгнэлт гаргаж байсан. Буддын гүн ухаанд 100 хувь өөрийн төсөөллөөс болж уурладаг гэж номлодог. Ингээд бодоод үзэхээр, бид аливаа нэг зүйлийг шууд хүлээж авдаг, дүн шинжилгээ хийдэггүй, боддоггүй, эргэцүүлдэггүй байдал маань биднийг их зовоодог. Хуучны хөгшчүүл сэтгэл нь их амгалан тайван, тайван сайхан сэтгэлтэй байдаг даа. Харин эсрэгээрээ залуучуудын бөөн сенсац, асуудал болдог. Хөгшчүүл аливааг мэддэг учраас тайван амгалан байдаг. Тэгэхээр өнөөгийн залуучууд аливаад суралцаж, мэдэж л авбал биеэ бас сэтгэлээ зовоохгүй байж чадна.
Бурхан багш гэгээрэхээсээ өмнө уйлаад л байсан, хүмүүсийн зовлонг хараад "яагаад ингээд зовоод байгаа юм, энэ яагаад ингэчхэв, энийг яавал би энэ зовлонг нь арилгах вэ гээд" уйлаад байсан. Гэгээрсний дараа уйлахаа байчихсан. Тайван амгалан болчихсон. Зовлон ийм байна, зовлонгийн үндэс нь ийм байна, энийг ингэж ингэж арилгана гэх мэт аргыг нь мэдчихээр тайвширчхаж байгаа юм.
Дан ганцхан хүрд эргүүлээд, маань уншаад гандан хийдээр мөргөл хийгээд явдаг бол энэ нь сайн хэрэг. Эртний номд гандан, сүм хийдийн зүг нэг алхахад л буян хурааж байгаа гэдэг. Бид өдөр болгон гандан дээр ирж амжихгүй, тэгэхээр өдөр болгон бидэнд асуудал, бэрхшээл тулгарахад түүнийг даван туулдаг хүчин чадал байх хэрэгтэй.
-Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна. Таны зүгээс олон нийтэд хэлэх зүйл байна уу?
-Жаргалтай амьдармаар байна. Нэг нэгнийгээ хэрэггүй зүйлээр их зовоож байна. Тийм учраас бид нар хамгийн гол нь энэ нийгэмдээ ая тухтай, тайван амгалан амьдрах. Ингэхийн тулд бид нарт хамгийн түрүүнд сайхан сэтгэл хэрэгтэй. Нэг нэгнийгээ хайрлах хэрэгтэй, нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандах, нэг нэгнийгээ хүндлэх. Монголчууд бидний нэг алдаа байна. Монгол хүн монгол хүндээ их хатуу байна. Гаднын хүмүүстэй их гоё харьцчихаад монгол хүнтэйгээ бол их муухай харьцаж байна. Бидний энэ нийгэм биднээс л бүрдэнэ. Нэг нэгэндээ зөөлөн хандаж, нэг нэгнийгээ хайрлаж, нэг нэгнийгээ гамнах хэрэгтэй. Нэг ус уулаа гэж бодох энэ усыг монгол ахан дүүс нар л бэлдэж байна шүү дээ. Надад уулгахын тулд авчирч өглөө гэж бодох. Гудамжинд зөрөөд өнгөрч байгаа хүн нэг тийшээ очиж, миний өглөө иддэг талхыг хийх гээд явж байгаа. Тэгэхээр бидний амьдрал бусад хүмүүсээс хамааралтай. Тиймээс нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй.
Хүмүүс сөрөг зүйлд илүү хурдан автдаг. Хэн нэгэн хүний талаар юм бодлоо гэхэд таагүй бодол хурдан орж ирдэг. Нэг хүнтэй уулзаад л тэр хүний эхлээд сайныг нь хардаггүй мууг нь л хардаг. Тэгэхээр бид нар хүний сайн чанарыг эхэнд хардаг байх хэрэгтэй, сөрөг бодолдоо автахгүй байх хэрэгтэй.Бидэнд мэдээж асуудал тулгарна. Гэртээ ч тэр нийгмийн харилцаанд ч тэр. Гэхдээ сайн бодож чадах юм бол бид нар хаана ч байсан тайван амгалан байх боломжтой. Өөрийн сэтгэлийг жолоодож удирдахад суралцах ёстой. Хүний амьдрал үнэ цэнтэйн сацуу маш богинохон. Тиймдээ ч бид сайхан зүйлийг бодож, түүндээ хөтлөгдөх юм бол энэ амьдрал утга учиртай болно.
-Ярилцсанд баярлалаа.
Их дүйчэн өдрийн галын тахилгын талаарх дүрс бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШАРЫН ШАШИН БОЛБООС АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАГЧ ХАР ТАМХИ БӨГӨӨД ЭНЭ ШАШНЫ ЛАМ НАР ТУЙЛЫН АРХИЧИН ШОУЧИН ТАХИЛЫХАА ШИРЭЭН ДЭЭР ШҮТЭЭН ГЭЖ ӨӨРСДИЙХ НЬ НЭРЛЭЖ ЗАНШСАН БУДАГТАЙ ЭРЭЭН МЯРААН ЗУРАГ ГУУЛИАР ХИЙСЭН ЭЛДЭВ ДҮРСНИЙХЭЭ ӨМНӨ ХҮҮХНИЙ ХОЁР ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХОН ШАЛ ПАЛ ХИЙТЭЛ ЦОХИДОГ ХҮМҮҮС ШҮҮ ГЭЖ МАНАЙ ХАМАР ХАШААНЫ ГАНДАНД ГАЛЧ ХИЙДЭГ ГЭВШ ЛАМ ХЭЛСЭН ЗА.ЭНЭ ҮНЭН БАЙХ МАНАЙ ӨВӨӨГ ҮХЭХЭД НОМ УНШИХААР ИРСЭН ЗАЛУУХАН ЛАМЫГ БИ МАШААНААРАА ХҮРГЭЖ ӨГӨХӨД ШӨНӨ ГУДАМЖИНД ЗОГСООГООД ТАНАЙ ӨВӨӨ БУЯНТАЙ САЙХАН ХҮН БАЙЖЭЭ ЮМ ИХ УЧИРТАЙ МИНИЙ ДҮҮ ЦЭЭЖЭЭ НҮЦГЭЛ ГЭЭД НАМАЙГ ГЭНЭТ ХАТУУ ЮМААРАА ЁВРООД ЭХЛЭНГҮҮТ ЯАЖИНА АХАА ГЭХЭД ЗҮГЭЭРЭЭ ГЭЭД АМАНДАА НОМ УНШААД ОЦОГНОЖ ГАРСАН.АХАА ТА ГЭТЭЛ ДУУГҮЙ БАЙ ӨВӨӨ ЧИНЬ ЧАМАЙГ АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА ГЭХЭЭР НЬ АЙГААД ЛАМТНЫГ ТЭВРЭЭД АРГАЛААД ӨГӨӨЧ ГЭЭД ӨӨДӨӨС НЬ ИВЭЭД ӨГСӨН.ЭНЭ ЗАСЛЫГ ОЛОН УДАА ХИЙСЭН ОДОО ҮР ДҮН НЬ НЭГ МУУ НУСАН ЧАВХ 1 Р АНГИ ЗАЛУУ Ч БАЙЖ ИНГЭЖ Л БИ ЛАМ НАРЫГ ХУДЛАА ГАРУУД ГЭДГИЙГ БӨМБӨГ ЗАЛГИНГАА ОЙЛГОЖ БАЙГААН ХУДЛАА ШҮҮ ТЭР ЛАМТАН ӨӨРӨӨ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА БАРУУН САЛААНД НАМАЙГ ЯАСНАА САНАЖИНУ
shotgopoo gj
Монгол хэлээр ном унших нь зөв. Шарын шашинг эсэргүүцээд өөр ямар шашин хэрэгтэй юм бэ. Дор бичсэн хүн тайлбар өгнө үү
Odoo bur soliorloo l doo hhh
Аяган дотороо юу байгааг мэдэгдэхгүйн тулд түвдээр уншдаг биз дээ.Эрт үед гэж хэзээ вэ.Худ�##� бүү ярьмой.
АЛЛАХ АБКАР АЛЛАХ АБКАР УАА ЕВЕГ ДЕДСИН ЦҮНС ӨРЧӨӨ БҮК КАЛК КУЛГАЙЧУД МИНАЙ АЛЛАХ ТЕНГЕРТ ЕЛСЭН ОР
uh chii