НИЙГЭМ

УСУГ-ын дарга, НИТХ-ийн төлөөлөгч Ц.Төрхүү мэндчилгээ дэвшүүллээ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Нийслэлчүүд, үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан албан хаагчид та бүхэндээ Үндэсний их баяр цэнгэл, Монгол наадмын халуун мэндийг айлтган мэндчилье. Одоогоос нэгэн жарны тэртээ гал голомтоо бадраасан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар маань чандмань эрдэнэ болсон усаар Нийслэлчүүдээ ундаалж, өргөжин хөгжсөөр өнөөдрийн 60 жилийн түүхэн үетэй золгож байна. Хүндэт иргэд, хэрэглэгч та бүхэндээ, байгууллагын үнэт эрдэнэ болсон шийт ажилчиддаа, гавьяа зүтгэлтэй ахмадууддаа,

ТУЛГАР ТӨРИЙН 228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЭД НАР ХУР ТЭГШИРСЭН НААДМЫН САЙХАН ӨДРҮҮДЭД ИДЭР ЧИЙРЭГ БӨХЧҮҮД МААНЬ ХҮЧТЭЙ, ЭРГЭМЭГ ШАНДАСТ ХҮЛГҮҮД НЬ ХУРДАН, ЦЭЦ МАГНАЙ ХАРВААЧИД НЬ МЭРГЭН БАЙЖ ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДАХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button