Хонины нэхийний хаягдал хоолойг бөглөж, бохир хальжээ

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын үйлчилгээний төвийн хажууд байрлах бохирын худаг өнөөдөр /2023.11.17/ задарч, хальж урссан. Ойролцоох оршин суугчид болон иргэдийн зүгээс гомдол гаргасны дагуу холбогдох байгууллагууд очиж яаралтай бөглөөсийг гаргасан байна.
Тодруулбал, Сансар хорооллын "Баясах" супер маркетын орчим 8, 9 дүгээр худгийн орчимд бохир усны хоолой хальж, хоолойг УСУГ-ын ажилчид засварлажээ.
Бохир халих болсон гол шалтгаан нь хог хаягдал бөөгнөрч, бохир усны шугам, хоолой бөглөрснөөс үүджээ. Өөрөөр хэлбэл иргэд ариун цэврийн суултуур руугаа хүүхдийн живх, шалны алчуур, даавуу, ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас, салфетка хийснээс болдог байна.
Энэ удаад бүр хонины нэхийний хаягдлаас бохир усны шугам хоолой бөглөснөөс ийнхүү хальжээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manahan setgelgvi teneg hvmvvs shvv
Орон сууцанд амьдарч сураагүй оркууд