Орчин үеийн залуусын хайрын утга учрыг хүүрнэх "The lover" жүжиг маргаашаас эхлэн тоглогдоно

Шинэ жилийн уур амьсгал эхэлж буй энэ үеэр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээ маргааш буюу 11 дүгээр сарын 29-ны өдөр тоглож эхлэх гэж байна.
Тус жүжиг нь Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, хайрын жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгатайгаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Анх Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигдаж байсан. Харин Монголд УДЭТ-ын тайзнаа 2014 онд найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг найруулан тавьж байсан билээ.
Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн бүжиг, хөдөлгөөний найруулагчаар ажилласан найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ?” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болоод байна.
Тухайн жүжигт орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэх аж.
Дүрүүдийн хувьд :
- Ричард – СТА О.Майдарравжаа, Ц.Рагчаа
- Сара – СТА М.Тогтохжаргал, Б.Золзаяа
- Хүргэлтийн ажилтан – Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан
- Олны хэсэг – Н.Балжинням, Б.Баярт-Од, Ц.Цэлмэг, Б.Үүрцайх, А.Номин-Эрдэнэ, Т.Намсрай, Д.Мөнхтулга, А.Энхжин, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Хүслэн
Тус жүжгийн Ричардын дүрд тоглож буй О.Майдарравжаатай ярилцсан нийтлэлийг дараах линк дээр дарж уншина уу.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.