Үсчин гоо сайханчдын улсын аваргыг шалгаруулна
Улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс дизайн урлалын 26 дугаар Их наадам 44 жилийн дараа Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.
Наадамд Монголын үсчин, гоо засалчдын анхдагчдын холбоо санаачилж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот, 15 аймгийн 180 орчим оролцогч 23 төрөлд шилдгүүдээ шалгаруулахаар ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Ази тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн үсчин, гоо засалч, хумс засалчид хүрэлцэн ирж, үс болон гоо сайхны дэлхийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх, туршлага солилцох, мөн үсний шинэ загварын тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, хумс урлал, үйлчилгээний технологиос харилцан суралцах зорилготойгоороо онцлог юм.
Тив, дэлхийд монгол улсын нэрийг дуурсгасан үсчин, гоо засалч, нүүр будагч, хумс засалч, шивээс, сормуус урлаач нар маань 23 төрлөөр аваргын алтан цомын төлөө өрсөлдөж байна.
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай орхон аймгиин үсчид гэж үнэн муу шүү үсэнд өнгө гаргаж чадахгүй хүнд нь тохирсон зас�##�т өөдтөй хииж ч чаддагүй нээх өндөр үнэтэй дэндүү чадваргүй дээ хөөрхиис....