Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэг дороос: Шүүх Юн Сок Ёлыг огцруулах шийдвэрийг баталлаа

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 04. 09:18 ЦАГ

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө огцруулах шийдвэрийг баталсан байна. Одоо түүнийг албан тушаалаас нь албан ёсоор чөлөөлөх юм. Шүүгч Мүн Хён Бэгийн уншсан шүүхийн шийдвэр нь тэр даруйдаа хүчин төгөлдөр тул БНСУ одоо ирэх 60 хоногийн дотор шинээр ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатай. Шинжээчдийн таамаглаж буйгаар ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын гурванд явагдах магадлалтай аж.

Эх сурвалж: Yonhap

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 04. 09:18 ЦАГ

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх өнөөдөр /2025.04.04/ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичлэх эсвэл албан тушаалд нь эргүүлж томилох эсэхээ танилцуулах юм. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард богино хугацаанд цэргийн онц байдал зарласных нь хариуд парламент импичлэх шийдвэр гаргасан. Тэрхүү шийдвэрийг хэвээр үлдээх эсэхээ шүүх орон нутгийн цагаар 11:00 минутад (Улаанбаатарын цагаар 10:00) танилцуулна.


2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. 12:14 ЦАГ

Юн Сок Ёл өнөөдөр мэдүүлэг өгөхгүй гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ

Баривчлагдаад буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнөөдөр /2025.01.20/ авах байсан мэдүүлгийг өгөхгүй гэж түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна. Ням гарагт тэр мэдүүлэг өгөх тушаалыг хүндэтгээгүй тул Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар (CIO) Юн Сок Ёлыг өнөөдрийн 10:00 цагт байцаалт өгөхийг тушаасан юм.

Хэрвээ Юн Сок Ёл мэдүүлэг өгөх тушаалыг хүндэтгэлгүй, эсэргүүцсээр байвал “CIO” түүнийг албадан авчрах төлөвтэй байна. Юн Сок Ёлыг нотлох баримтыг устгаж болзошгүй гэж болгоомжилсон тул шүүх ням гарагт түүнийг цагдан хориг хугацааг сунгасан. Прокурорууд түүнийг цэргийн онц байдал зарласнаараа бослого гарган, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж буй.

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. 10:33 ЦАГ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнгөрсөн сард богино хугацаанд цэргийн онц байдал зарласан тухайд нь байцаахын тулд өнөөдөр /2025.01.15/ баривчилсан байна. Түүнийг орон нутгийн цагаар 10:33 минутад (Улаанбаатарын 09:33 минут) баривчилсан юм. Ингэснээр Юн Сок Ёл бүрэн эрх нь дуусаагүй байхад баривчлагдсан анхны ерөнхийлөгч боллоо.

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 02. 11:46 ЦАГ

Юн Сок Ёлыг өнөөдөр баривчилж магадгүй

Сөүл хотын баруун дүүргийн шүүх мягмар гарагт /2024.12.31/ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө баривчлах тушаал гаргасан. Тэгвэл БНСУ-ын авлигатай тэмцэх төрийн газар тэрхүү баривчлах тушаалыг өнөөдөр /2025.01.01/ гүйцэтгэж магадгүй байгаа аж. Юн Сок Ёл баривчлах тушаал сонссон БНСУ-ын анхны ерөнхийлөгч юм. Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагатай хамтран баричвлах тушаалыг гүйцэтгэхээр ажиллаж буй.

12 ДУГААР САРЫН 28. 16:49 ЦАГ

БНСУ сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа ерөнхийлөгчөө солилоо

БНСУ-ын парламент баасан гарагт /2024.12.27/ ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан Ерөнхий сайд Хан Дог Суг импичилсэн байна. Энэ сарын 14-ний өдөр парламент Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичлэн, албан тушаалаас нь огцруулах ажлыг эхлүүлэхийг дэмжсэн. Одоо түүнийг огцруулах эсэхийг БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх хэлэлцэнэ. Тэр өдрөөс хойш Ерөнхий сайд Хан Дог Су ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Тэгвэл сөрөг хүчнийхэн Хан Дог Суг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг томилсонгүй хэмээн импичлэх ажлыг эхлүүлэх санал хураалт явуулсан нь ийнхүү батлагдсан байна. Одоо БНСУ-ын ерөнхийлөгчийн үүргийг Санхүүгийн сайд Чой Сан Мог гүйцэтгэж буй.

12 ДУГААР САРЫН 25. 15:00 ЦАГ

БНСУ-ын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг орлож буй Хан Дог Суг огцруулж магадгүй

БНСУ-ын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй Хан Дог Суг импичлэн, огцруулах хуулийн төслийг парламентад өргөн барих эсэхээ пүрэв гарагт /2024.12.26/ шийднэ хэмээжээ. Хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нам ньЮн Сок Ёл болон тэргүүн хатагтай Ким Кён Хи хоёрыг мөрдөн байцааж буй ажлыг Хан Дог Су олон нийтэд зарлахаас татгалзаж байна хэмээн ийм мэдэгдэл гаргасан юм. Тус нам мэдэгдэл хийхдээ пүрэв гараг хүртэл Хан Дог Су Үндсэн хуулийн шүүхийн гурван шүүгчийг нэн даруй томилох эсэхийг харж байж шийдвэрээ гаргана гэжээ.

12 ДУГААР САРЫН 23. 12:30 ЦАГ

Цагдаа нар Юн Сок Ёлын утсыг шалгаж байна

БНСУ-ын цагдаа нар Ерөнхийлөгч Юн Сок Ёлоос хурааж авсан хувийн гар утсыг нь шалгаж эхэлсэн талаар мэдэгдэл хийжээ. Юн Сок Ёл энэ сарын эхээр цэргийн онц байдал зарласан явдлыг мөрдөн шалгаж буй тусгай хэсэг онц байдал зарлахад оролцсон гэх хүмүүстэй хийсэн яриа, хэлцлийг тус утаснаас шалгаж байгаа юм.

Мөн цагдаа нар Юн Сок Ёлын хэрэглэдэг нууцлалтай утас болон тус утас дээрх файлуудыг Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас авахаар ажиллаж байна. Үүнээс гадна цэргийн онц байдал зарлахаас хэдэн хоногийн өмнө Юн Сок Ёл Сангийн айд Чой Сан Могт өгсөн баримт бичгийг олж авчээ. Тэрхүү баримт бичигт парламентын үйл ажиллагааны зардлыг танах, цэргийн онц байдлын дор үйл ажиллагаа явуулах хууль тогтоох байгууллагын төсвийг бүрдүүлэх тухай тусгаж өгсөн гэх мэдээлэл байна.

12 ДУГААР САРЫН 19. 12:14 ЦАГ

БНСУ-ын Авлигатай тэмцэх газраас зарлан дуудсаныг Юн Сок Ёл биелүүлсэнгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газраас (CIO) зарлан дуудах хуудас явуулсан ч очоогүй байна. Тус хуудасны дагуу бол лхагва гарагт /2024.12.18/ Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан тухайгаа мэдүүлэг өгөх байсан юм.

Тэрбээр энэ сарын гуравны өдөр цэргийн онц байдал зарласнаараа бослого дэгдээсэн хэрэгт буруутгагдаад буй. БНСУ-ын парламент түүнийг импичлэн огцруулахыг өнгөрсөн бямба гарагт /2024.12.14/ дэмжсэн. Одоо тус улсын Үндсэн хуулийн шүүх тэрхүү шийдвэрийг авч хэлэлцэх юм. Энэ хугацаанд Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар хэд хэдэн мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудсыг хүлээн аваагүй юм. “CIO”-ын дарга О Дун Вун зарлан дуудах хуудсаас зориуд татгалзаж байгаа, ийм учир байгууллага нь хууль ёсны арга хэмжээ авна гэжээ.

12 ДУГААР САРЫН 16. 10:30 ЦАГ

Юн Сок Ёл прокуроруудын зарлан дуудах тушаалыг биелүүлээгүй байна

БНСУ-ын прокурорууд мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг ням гарагт /2024.12.15/ зарлан дуудсаныг нь биелүүлээгүй, ийм учир дахин тушаал гаргана гэжээ. Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан явдлыг мөрдөн шалгаж буй прокурорын баг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.12.11/ түүнийг Сөүл хотын төв дүүргийн прокурорын газарт ирж мэдүүлэг өгөх хэд хэдэн тушаал илгээсэн байна.

Бүрэн эрх нь дуусаагүй байхад прокурорт дуудагдсан анхны БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болов. Өмнө нь Өмнөд Солонгосын дөрвөн ерөнхийлөгч асан бүрэн эрхт хугацаа нь дууссаны дараа прокурорт дуудагдан мэдүүлэг өгч байсан. Хамгийн сүүлд Пак Гён Хи 2017 онд албан тушаалаасаа татан буулгагдсаны дараа дуудагдаж байсан юм.

12 ДУГААР САРЫН 14. 16:44 ЦАГ

БНСУ-ын парламент өнөөдөр /2024.12.14/ хуралдан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө импичлэн, албан тушаалаас огцруулахыг дэмжсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2024.12.07/ мөн ийм санал хураалт явуулсан ч эрх баригч Ардын хүч нам бойкотолсон тул санал хураахад шаардлагатай ирцийн тоо хүрээгүй юм. Тэгвэл энэ долоо хоногт эрх баригч намын дарга Хан Дун Хун Юн Сок Ёлыг имчпилэхээс өөр арга үлдсэнгүй хэмээн намынхаа гишүүдийг өнөөдрийн санал хураалтад өөрсдийн үзэл бодлоор саналаа өгөхийг уриалсан билээ. Ийнхүү санал хураалт явуулахад Юн Сок Ёлыг импичлэх боллоо.

12 ДУГААР САРЫН 13. 10:24 ЦАГ

Юн Сок Ёл эцсээ хүртэл тэмцэнэ гэжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл пүрэв гарагт /2024.12.12/ мэдэгдэл хийхдээ эцсээ хүртэл тэмцэнэ хэмээж, цэргийн онц байдал зарласан шийдвэрээ өмгөөлжээ. Түүний харьяалагддаг эрх баригч Ардын хүч нам өмнө нь импичмэнт эхлүүлэхийг эсэргүүцэж байсан бол одоо дэмжих болсон. Тодруулбал Ардын хүч намын дарга Хан Дун Хун импичмэнт эхлүүлэх эсэх тухай санал хураалтад намынхаа гишүүдийн өөрсдийн үзэл бодлоор саналаа өгөхийг уриалсан юм.

Пүрэв гарагийн орой Ардчилсан нам тэргүүтэй зургаан сөрөг хүчний нам Юн Сок Ёлын эсрэг импичмэнт эхлүүлж, огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан байна. Тус хуулийн төсөл дээр санал хураах ажлыг бямба гарагт /2024.12.14/ явуулах юм. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2024.12.07/ санал хураалт явуулсан ч эрх баригч намынхан бойкотолсон тул санал хураахад шаардлагатай ирц хүрээгүй билээ.

12 ДУГААР САРЫН 12. 10:00 ЦАГ

БНСУ-ын эрх баригч намын дарга Юн Сок Ёлыг импичлэхээс өөр аргагүй боллоо гэжээ

БНСУ-ын эрх баригч Ардын хүч намын дарга Хан Дун Хун Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө импичлэхийг дэмжиж буйгаа өнөөдөр /2024.12.12/ мэдэгджээ. Тэрбээр намынхаа гишүүдийг өөрийнхөө үзэл бодлоор импичмэнт эхлүүлэх эсэхийг шийдэхийг уриалсан байна.

Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхэн импичмэнт эхлүүлэх эсэх санал хураалтыг бямба гарагт /2024.12.07/ явуулсан. Гэвч эрх баригч намынхан тус санал хураалтыг бойкотолсон тул санал хураахад шаардлагатай ирц бүрэлдээгүй юм. Тэгвэл Хан Дун Хун өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ төөрөгдлийг зогсоох хэрэгтэй. Одоо ганц л үр дүнтэй арга үлдлээ. Импичмэнт эхлүүлэх эсэхийг шийдэх дараагийн санал хураалт дээр манай намын хууль тогтоогчид өөрсдийн үзэл бодол, ухамсраараа санал өгөх хэрэгтэй” гэжээ. Түүнээ сэтгүүлчид Юн Сок Ёлыг импичлэхийг дэмжиж байгаа эсэхийг асуухад тийм гэж хариулаад, өөр арга байхгүй хэмээсэн юм.

12 ДУГААР САРЫН 11. 14:35 ЦАГ

Юн Сок Ёл парламентын ордноос хууль тогтоогчдыг хүчээр гаргах тушаал өгсөн гэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан шөнө хууль тогтоогчдыг парламентын ордноос хүчээр гаргах тушаал өгсөн гэж зэвсэгт хүчний тусгай албаны дарга асан Квак Жон Кюн хэлсэн байна. Батлан хамгаалахын сайд Ким Юун Хён ийм тушаал өгсөн гэж хүмүүс өмнө нь таамаглаж байсан юм.

Дэслэгч генерал Квак Жон Кюн парламентын хуралдаанаар хэлэхдээ Юн Сок Ёл түүн рүү хамгаалалттай утасны шугамаар залгаж “Парламент санал хураахад шаардлагатай ирцдээ хүрээгүй байгаа юм шиг байна. Хаалгыг нь хурдан эвдээд дотор нь байгаа хүмүүсийг хүчээр гарга” гэж хэлсэн хэмээжээ. Ийм тушаал хүлээн авсныхаа дараа дэслэгч генерал бусад офицеруудтай хэлэлцсэнийхээ эцэст биелүүлэх нь буруу зүйл гэж дүгнэсэн аж.

12 ДУГААР САРЫН 11. 10:00 ЦАГ

Батлан хамгаалахын сайд асныг албан ёсоор баривчиллаа

БНСУ-ын батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хёныг албан ёсоор баривчилсан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Юн Сок Ёлд цэргийн онц байдал зарлан бослого гаргахад тусалсан хэргээр баривчилж байгаа юм. Прокурорууд түүнийг бослого гаргахад том үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасны дараа Сөүл хотын төв шүүх баривчлах тушаал гаргасан байна. Ингэснээр тэрбээр цэргийн онц байдалтай холбоотой хэргээр баривчлагдаж буй анхны хүн болж байгаа юм.

Ким Юун Хён өнгөрсөн ням гарагт /2024.12.08/ сайн дураараа прокурорын газарт очсон. Тэр цагаас хойш прокурорууд түүнийг саатуулж, гурван удаа байцаасан байна.

12 ДУГААР САРЫН 10. 17:44 ЦАГ

БНСУ-ын прокурорууд батлан хамгаалахын сайд асныг баривчлах зөвшөөрөл авахаар ажиллаж байна

БНСУ-ын прокурорууд Батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хёныг баривчлах зөвшөөрөл авах хүсэлт шүүхэд гаргажээ. Зарим хүн Ким Юун Хён цэргийн онц байдал зарлахыг Юн Сок Ёлд зөвлөсөн гэж үзэж байгаа. Тэр прокурорын газарт өнгөрсөн ням гарагт /2024.12.08/ сайн дураараа ирснээс нь хойш саатуулсан байгаа юм. Хэрвээ түүнийг шүүх бослого гаргасан гэх хэрэгт гэм буруутай гэж үзвэл цаазаар авах хүртэл ял оноож магадгүй.

Албаныхан мөн Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан хэргээр шалгаж байгаа. БНСУ-ын Хууль зүйн яам Юн Сок Ёл болон бусад найман хүний зорчих эрхийг хязгаарласан. Хэрвээ прокурорууд Юн Сок Ёлыг баривчилж, шүүхийн өмнө буруутган, шүүх эх орноосоо урвасан гэм буруутай гэж үзвэл бүх насаар хорих эсвэл цаазын ял авах магадлалтай.

12 ДУГААР САРЫН 09. 10:04 ЦАГ

Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан хэрэгт сэжигтнээр татжээ

БНСУ-ын прокурорууд ням гарагт /2024.12.08/ мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан хэрэгт сэжигтнээр татсан гэжээ. Цэргийн онц байдлыг мөрдөн шалгах тусгай багийг удирдаж буй Пак Сэ Хюн “Олон тооны гомдол ирсэн. Үйл явцын дагуу мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа” хэмээсэн юм. Түүний хэлснээр прокурорууд Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа аж.

12 ДУГААР САРЫН 08. 11:41 ЦАГ

Батлан хамгаалахын сайд асныг байцаалаа

БНСУ-ын прокурорууд Батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хёныг өнөөдөр /2024.12.08/ байцаасан байна. Тэр сайн дураараа прокурорын газарт очсон аж. Цэргийн онц байдал зарласан хэрэгтэй холбогдуулан эх орноосоо урвасан гэх гомдлууд ирсэн тул БНСУ-ын цагдаагийн алба мөрдөн шалгах ажил эхлүүлсэн билээ. Юн Сок Ёлд цэргийн онц байдал зарлахыг Ким Юн Хён санал болгосон гэж зарим хүн үзэж байгаа юм.

12 ДУГААР САРЫН 07. 16:51 ЦАГ

Эрх баригч намынхан Юн Сок Ёлын эсрэг импичмэнт эхлүүлэх тухай санал хураалтыг бойкотоллоо

Өмнөд Солонгост орон нутгийн цагаар 17:00 минутад (Улаанбаатарын цагаар 16:00 цаг) парламент нь Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эсрэг импичмэнт эхлүүлэх эсэх дээр санал хураах байсан юм. Тэгтэл эрх баригч Ардын хүч нам Тэргүүн хатагтайг шалгах тухай хуулийн төсөл дээр саналаа өгснийхөө дараа импичмэнтийн санал хураалт дээр парламентын танхимыг орхин гарчээ.

Парламент хуралдахтай зэрэгцэн олон тооны жагсагчид ордны гадна цугласан байна. Тэд Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласантай холбогдуулан огцруулахыг шаардаж байгаа юм.

Зургийн эх сурвалж: Korea Times

12 ДУГААР САРЫН 07. 11:30 ЦАГ

Юн Сок Ёл уучлал гуйлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнөө өглөө /2024.12.07/ ерөнхийлөгчийн ордноос телевизээр үг хэлэхдээ уучлал гуйж, улс төр болон хуулийн хариуцлагаас зайлсхийхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр орон нутгийн цагаар 10:00 минутад үг хэлэхдээ саяхан зарласан цэргийн онц байдал зарласан нь ерөнхийлөгчийн хувьд зайлшгүй шаардлагатай санагдсанаас гэсэн юм.

Тэрбээр “Гэхдээ энэ үйл явдал олон нийтэд түгшүүр төрүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулсан. Цочирдсон иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээжээ. Мөн сүүлийн үед хоёр дахь удаагаа цэргийн онц байдал зарлаж магадгүй гэх яриа явж байсан тул тэр ийм зүйл дахиж хэзээ ч гарахгүй, төрийн бүх үйл ажиллагаа, бүрэн эрхийнхээ хугацааг Ардын хүч намд даатгана гэсэн байна.

Өнөөдөр БНСУ-ын парламент орон нутгийн цагаар 17:00 минутад (Улаанбаатарын цагаар 16:00 цаг) чуулж, ерөнхийлөгчийн эсрэг импичмэнт эхлүүлэх эсэхийг шийдэх юм.


12 ДУГААР САРЫН 06. 12:30 ЦАГ

БНСУ-ын эрх баригч намын дарга Юн Сок Ёлыг аль болох хурдан татан буулгах хэрэгтэй гэжээ

Өмнөд Солонгосын эрх баригч Ардын хүч намын дарга Хан Дун Хун хэлэхдээ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал тогтоохыг оролдсон тул төрийн эрхээс татан буулгах хэрэгтэй гэж хэлжээ.

Тус улсын гол сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд бямба гарагт /2024.12.07/ парламентад Юн Сок Ёлыг импичлэх процессыг эхлүүлэх эсэх санал хураалтыг явуулах гэж байгаа. Түүний Ардын хүч нам өнөөдөр парламентад хуралдсан юм. Хурлын дараа Хан Дун Хун “Эмч замбараагүй байдлын улмаас ард түмэн болон дэмжигчдэдээ хохирол учруулахгүйн тулд би импичмэнтийг дэмжүүлэхгүй байхыг хичээх болно гэдгээ өчигдөр хэлсэн. Гэхдээ шинээр илэрсэн баримтуудыг харвал БНСУ-ыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг бүрэн эрхээс нь нэн даруй түдгэлзүүлэх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн аж.

Шинээр илэрсэн баримтын талаар Хан Дун Хун ярихдаа Юн Сок Ёл хэд хэдэн алдартай улс төрчийг баривчлах тушаал гаргаад байсан хэмээжээ.


12 ДУГААР САРЫН 06. 09:40 ЦАГ

Цагдаа нар Юн Сок Ёл улсаасаа урвасан гэх гомдлын дагуу мөрдөн шалгалт явуулж эхэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласнаараа эх орноосоо урвасан гэх гомдол ирсэн тул цагдаа нар пүрэв гарагт /2024.12.05/ мөрдөн шалгах ажил эхлүүлсэн байна. Тодруулбал хоёр гомдол ирсний дараа Өмнөд Солонгосын Цагдаагийн ерөнхий газрны мөрдөн шалгах алба шалгах ажил эхлүүлжээ.

Нэг гомдлыг нь сөрөг хүчний жижиг нам болох Солонгосыг сэргээн босгох нам гаргасан байна. Харин нөгөөн нь 59 идэвхтэн хамтран мэдүүлжээ. Гомдолд Ерөнхийлөгч Юн Сок Ёлоос гадна Батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хён, Жанжин штабын генерал Пак Ан Су, Дотоод хэргийн сайд И Сан Мин нарыг эх орноосоо урвасан болон бусад холбогдох хэрэгт буруутгасан байна. БНСУ-ын Прокурорын ерөнхий газар, Авлига болон албан тушаалтныг шалгах газарт мөн Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан гэх гомдол ирсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.


12 ДУГААР САРЫН 05. 12:15 ЦАГ

Юн Сок Ёл шинэ батлан хамгаалахын сайдыг нэрлэлээ

Цэргийн онц байдлыг цуцалсны дараа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Юун Хён ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан юм. Ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг нь Юн Сок Ёл хүлээн авч, Саудын Арабд суудаг элчин сайд Чой Бён Хёгийг сайдын албанд нэр дэвшүүлсэн хэмээжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын албаны дарга Чун Жин Суг Чой Бён Хёгийг албан үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг, дүрэм журмыг дагаж мөрддөг зарчимч хүн гэж тодорхойлсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр ажлаа өгсөн сайд Ким Юун Хён цэргийн онц байдал зарлахыг Юн Сок Ёлд зөвлөсөн аж.


12 ДУГААР САРЫН 05. 10:00 ЦАГ

БНСУ-ын парламент ерөнхийлөгчөө огцруулах ажлыг эхлүүлэх эсэхээ бямба гарагийн дотор шийднэ

People gathered in front of the National Assembly in the early hours of December 4 in Seoul, South Korea, after President Yoon Suk Yeol declared martial law.

Мягмар гарагт БНСУ-д улс төр болон нийгмийн томоохон үймээн гарсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сөрөг хүчнийхнийг засгийн газрын үйл ажиллагааг саатуулж, төрийн эсрэг ажиллаж байна хэмээн martial law буюу цэргийн онц байдал зарласан.  Гэхдээ БНСУ-ын парламент яаралтай хуралдаж, цэргийн онц байдлыг зогсоохыг дэмжсэн тул Юн Сок Ёл үүрээр цуцалсан билээ.

Одоо сөрөг хүчний намынхан импичмэнт буюу албан тушаалаас нь огцруулах эсэхээ бямба гарагаас өмнө /2024.12.07/ шийдэх юм. Юн Сок Ёлын хувьд цэргийн онц байдал зарласнаа хамгаалсан байна. Импичмэнт гэдэг нь аливаа төрийн албан тушаалтныг ажилтайгаа холбоотой томоохон алдаа гаргасан гэж буруутгах процесс юм.

Тэрхүү процессыг эхлүүлэхийн тулд БНСУ-ын парламентын 300 гишүүдийн дийлэнх нь буюу гуравны хоёр нь дэмжих ёстой. Одоогийн байдлаар сөрөг хүчний намууд нийтдээ 192 суудал эзэмшдэг. Тэдэнд 200 санал хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл эрх баригч намаас найман хүн импичмэнтийг эхлүүлэхээр дэмжих ёстой гэсэн үг. Гэхдээ эрх баригч нам Юн Сок Ёлыг огцруулах ямар нэгэн процессыг эсэргүүцнэ гэж мэдэгдээд байна.


12 ДУГААР САРЫН 05. 07:45 ЦАГ

Сөүл: Онц байдал зарласныг эсэргүүцэгчдийн дунд залуу үеийнхэн олноор нэгджээ

 Гэрэл зургийг: CNN

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл улсдаа онц байдал зарлаж, энэ явдлаас 6 цагийн дараа Ерөнхий ассемблейн гишүүдийн олонхийн саналаар цуцласан явдал одоо ч тус улсын дотоодод төдийгүй олсон улсад гол сэдэв болсоор байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ шийдвэрээсээ болж иргэд, олон нийт болон улс төрийн түвшинд сөрөг хүчний хатуу шүүмжлэлтэй нүүр тулж буй.

Мөн БНСУ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоод ажил хаялт зарлахаа мэдэгдэж, Ардчилсан намын гишүүд, иргэд олон нийт улс даяар түгшүүртэй байдал үүсгэж, зэвсэглэсэн цэргүүдээр парламентийн ордноо хамгаалалтад авхуулсан явдлыг эрс буруутган, улсынхаа ерөнхийлөгчийг огцрохыг шаардан жагсаж эхлэв.

Уг жагсаалд залуучууд, өсвөр насныхан ч мөн түлхүү ирсэн байсан бөгөөд Мүн Со Ён гэх 15 настай охин парламентийн ордны гаднах талбайд болж буй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ "Би том хүн биш л дээ. Тэр ч байтугай надад улс төрийн талаарх мэдлэг байхгүй. Гэхдээ улсад маань онц байдал зарласнаас болж ямар нөхцөл байдал үүссэнийг хараад бага ч болов өөрийн оролцоогоо илэрхийлэхийг хүссэн юм. Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс даяар онц байдал зарласан нь бүхэлдээ буруу шийдвэр байсан гэж үзэж байна. Ерөнхийлөгч хэлэхдээ улс төрийн сөрөг хүчин болох Ардчилсан намыг Хойд Солонгосын үзэл санааг дэмжсэн төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, засгийн газрын ажлыг саатуулж байна.

Мөн “Одоогийн ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрхийн хугацаанд улс оронд ямар ч ахиц дэвшил гараагүй. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай улсад маш олон чухал үйл явдал болоход маш муу шийдвэрүүд гаргаж ирсэн. Ахиц дэвшилгүй, алсын хараагүй байгаа мэт санагддаг. Хэллоуины баяраар Итэвон дүүрэгт гарсан ослын хариу арга хэмжээ маш удаан байсан нь улс төрийн түвшинд шийдвэр гаргагчид муу байгаагийн жишээ” хэмээн болж буй нөхцөл байдлын талаар бодлоо хуваалцсан юм. Мүн Соёон Итэвонд болсон 150 гаруй хүний амь насыг хохироосон харамсалтай хэрэг явдлын талаар хэлсэн нь энэ бөгөөд сүүлд нь тэрбээр “Би улс төрийн нарийн мэдлэггүй ч мэдээ үздэг, жирийн иргэн. Гэхдээ би түүхийн талаар мэдлэгтэй” гэсэн юм.

БНСУ-ын парламентийн /Үндэсний ассемблей/-н гадна жагсагчид

БНСУ-д болсон онц байдлын дараа иргэд олон нийт сошиал орчны бүх талбарт байр сууриа илэрхийлж, засгийн газар, улс төрийн нөхцөл байдлыг шүүмжилсээр байна.


12 ДУГААР САРЫН 04. 23:06 ЦАГ

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд огцрох хүсэлтээ өгчээ

Гэрэл зургийг: CNN

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хюн огцрох хүсэлтээ гаргасан талаар Ёнхап агентлаг мэдээллээ. Өчигдөр БНСУ-д зарласан онц байдалтай холбоотойгоор цэргийн хуулийг санал болгосон хэмээн олон нийтийн зүгээс ирсэн шүүмжлэлээс үүдэн ийн огцрох хүсэлтээ өгсөн байна.

Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл Батлан хамгаалахын сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөх боломжтой юм.

БНСУ-ын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намаас Батлан хамгаалахын сайдаа импичментэд оруулах санал гаргаснаас хэдхэн хормын дараа, өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ. Түүнчлэн Юн Сок Ёлийн өөрийнх нь Ард түмний хүчний намын удирдагч Батлан хамгаалахын сайдыг цэргийн хууль санал болгосон учраас огцруулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм. Хэрэв Батлан хамгаалахын сайдын огцрох хүсэлтийг хүлээн авбал түүнд импичмент хийх шаардлагагүй болно хэмээн шинжээчид үзэж байна.

Одоогийн байдлаар БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл нь улс төрийн бүх талбараас болон өөрийн намынхаа дотроос ч хүчтэй шүүмжлэлтэй тулгарч буй.


12 ДУГААР САРЫН 04. 13:00 ЦАГ

БНСУ-д онц байдал зарлаад, цуцласантай холбоотойгоор воны ханш суларчээ

 Гэрэл зургийг: Цахим сүлжээнээс ашиглав

Өчигдөр БНСУ-ын ерөнхийлөгч улс даяар онц байдал зарлаж байгаа талаараа мэдэгдсэн бөгөөд үүнээс 6 цагийн дараа цуцлах шийдвэрийг парламентийн танхимаар дэмжсэн юм.

Улс төрийн түвшний гэнэтийн энэ шийдвэрээс үүдэж тус улсын воны  ам.доллартай харьцах ханш суларсан байна. Өнөөдрийн байдлаар тус улсын дотоодын банкуудад нэг ам.доллар 1416 вонтой тэнцэж байгаа бөгөөд энэ нь -0.02 хувиар суларсан үзүүлэлт юм. Сүүлийн хоёр жилийн туршид тогтмол өсөлттэй байсан воны ханш ийнхүү оны эхэн үетэй харьцуулахад эргэн суларч байна.


12 ДУГААР САРЫН 04. 08:00 ЦАГ

БНСУ-д онц байдлыг цуцалсны дараа, яг одоо ямар нөхцөл байдал үүсэв

 Гэрэл зургийг: CNN

Өчигдөр шөнө БНСУ-ын ерөнхийлөгч улс даяар Онц байдал зарласнаа мэдэгдсэн билээ. 1987 онд оюутнууд болон хөдөлмөрийн эвлэлүүд улс даяар засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх үеэр онц байдал зарлаж байснаас 37 жилийн дараа ийн дахин зарлаж байна.

Зургийн эх сурвалж: ABC News

Хоёр намын үл ойлголцол дээд цэгтээ хүрэв

БНСУ-ын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс Засгийн газрын төсвийн саналыг хүлээж авахгүй, прокуроруудыг огцруулж, Засгийн газрыг тараахыг шаардсан бөгөөд хоёр нам харилцан ойлголцолд хүрч чадаагүй байна.

Улмаар ерөнхийлөгчөө огцруулах асуудлыг хөндөж, үүндээ намын гишүүд болон иргэд олон нийтийг нэгдэхийг уриалжээ. Энэ байдал нь ард иргэдийг үймээн самуунд уриалж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, засгийн газрын ажлыг саатууллаа хэмээн тус улсын ерөнхийлөгч яаралтай онц байдал зарласан юм. Үүнтэй холбогдуулан цагдаа нар Өмнөд Солонгосын парламентын ордныг хамгаалалтдаа авсан.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн эл шийдвэр дотоодын уур амьсгалыг хурцатгаад зогсохгүй олон улсын анхаарлыг ч татав. Харин сөрөг хүчний намын дарга "Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдлээ" хэмээн ерөнхийлөгчөө буруутгаж энэ явдлынхаа хариуд бүрэн эрхээсээ түдгэлзэх үгүй бол импичмэнт ( Импичмэнт гэж төрийн албан тушаалтныг томоохон алдаа гаргасан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлөхийг хэлдэг) хийнэ гэв.

БНСУ-ын парламентаас Юн Сок Ёлыг онц байдал зарласнаас зургаан цагийн дараа буюу өнөө өглөөний /2024.12.04/ 04:30 цагийн үед парламентын 300 гишүүдийн 190 нь яаралтай чуулган хуралдуулж санал хурааснаар онц байдлыг цуцлахыг дэмжсэн билээ. Үүний дараа Юн Сок Ёл цэргийн онц байдлыг цуцлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

БНСУ-ын ерөнхийлөгч онц байдал зарласан талаараа “Өнгөрсөн шөнө 23:00 цагт би улс орны үндсэн чиг үүрэг, чөлөөт ардчиллын үндсэн хуулийн журмыг үл огоорч, төрийн эсрэг үйл ажиллагаанаас улс орноо аврахын тулд эрс шийдэмгий байдлаар цэргийн онц байдал зарласан” хэмээжээ. Юн Сок Ёл нэмж “Гэхдээ Үндэсний ассамблейгаас цэргийн онц байдлыг цуцлахыг шаардсан учир би онц байдлыг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг татсан” гэв.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын нэгдсэн газар мэдэгдэхдээ цэргийн онц байдлыг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааздаа буцаж очсон гэжээ.

Онц байдал зарлагдсаны дараа тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулга гаргасан бөгөөд элчин сайд, консулын үйл ажиллагааг зогсоож, ажилчдаа зайнаас ажиллах горимд шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Солонгосыг сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Унха цэргийн онц байдал зарлаж, цэргүүд дайчилсан тул ерөнхийлөгчөө улс төрийн импичмэнт явуулах ажлыг эхлүүлэх бодолтой байгаагаа мөн зарласан юм.

Харин гол сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хуулийг илт зөрчиж буй хэрэг. Энэ бол улс төрийн түвшинд томоохон зөрчил гаргасан ноцтой үйлдэл бөгөөд импичмэнт явуулах төгс шалтгаан” гэсэн юм. Түүнийг огцрохыг шаардаж буй хүмүүс нь дан ганц сөрөг хүчнийхэн биш юм. Тодруулбал БНСУ-ын хамгийн том буюу 1.2 сая гишүүнтэй үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Юн Сок Ёл-ыг огцортол ажил хаялт зарлахаа мэдэгдэв.

Олон нийтийн зүгээс гэнэтийн онц байдал зарласан нь түгшүүр үүсгэж, гэр бүлтэйгээ уулзахын тулд яарч сандарсан иргэдийн уур амьсгал хотыг бүчсэн байна. Урьд нь болж өнгөрсөн гашуун үйл явдлыг нэхэн, дахин цэргийн дэглэм рүү шилжихгүй хэмээн олон нийтээс эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлэн парламентийн ордныхоо гадна жагсаж, улмаар өнөө өглөөний байдлаар жагсагчдын тоо улам нэмэгдэж байгааг эх сурвалжууд онцолжээ. Парламентын ордныхоо гадна талбайд жагсагчид уриа лоозон барьж, ерөнхийлөгч Юн Сок Ёлыг улс орон даяар онц байдал зарласан явдалдаа хариуцлага хүлээн албан тушаалаасаа буухыг шаардсаар байна. Түүний энэ шийдвэрийн араас улс төрийн рейтинг нь огцом унаж эхэлсэн бөгөөд өмнө нь ердөө 19 хувьтай байжээ.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны дарга болон ерөнхийлөгчийн 10 гаруй ахлах, нарийн бичгийн дарга нь ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

12 ДУГААР САРЫН 03, 23:03 ЦАГ

БНСУ орон даяар онц байдал зарлалаа

БНСУ хэдхэн хормын өмнө Онц байдал зарлаж байгаа талаар тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ. Учир нь тус улсын сөрөг хүчин буюу Ардчилсан нам ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, олон нийтийг жагсаал тэмцэл хийхэд уриалж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж улс орон даяар онц байдал зарлаж байна гэв.

БНСУ-ын консерватив намын толгойлж буй засгийн газар болон үндэсний парламентын хоорондох улс төрийн хурцадмал байдлаас үүдэж ийн дотоодын зөрчилдөөн гарч болзошгүй хэмээн үзэж, арга хэмжээ авч буй хэмээн тайлбарлажээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээллээр, тус улсын цагдаа цэргийн хүчнийхэн парламентын үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтын горимд шилжсэн гэв. Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Улсын Их Хурлын гишүүдийг парламентийн танхим руу нэвтрэхийг хоригложээ. Сөүл хотын Ёндунгпо дүүрэгт байрлах Их Хурлын ордны гадна их хэмжээний цагдаагийн алба хаагчид зогссон зураг бичлэгүүд сошиалаар түгээд эхэлсэн байна.

Хоёр намын зөрчил 2025 оны улсын төсөв болон авлигын хэрэгтэй холбоотой маргаануудаас үүдсэн бөгөөд улс төрийн түвшинд харилцан ойлголцолд хүрч чадаагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрч байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Тус улс 1987 оноос хойш анх удаа улс орон даяар Онц байдал зарлаж байна.

Эх сурвалж: CNN, BBC, YONHAP, KOREATIMES

Б.БУЯНДОРЖ

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
12 сар 4, 2024 00:42

Ануусын боол энэ кимчи дуус2

Зочин
Зочин
12 сар 4, 2024 02:03

Монголчууд маань дотороо бодолтой байгаарай

Зочин
Зочин
12 сар 4, 2024 08:03

Өө одоо би Солонгос хүмүүсийг үзэн ядаж байна. Солонгосд байнгын гамшиг тохиолдож байгаасай. Ким жи ун цөмийн бөмбөгөө БНСУлсад туршаасай.

Отгоо
Отгоо
12 сар 11, 2024 08:07
Reply to  Зочин

Ким жи ун гэж юун хүн билээ яадаг хүн б

Зочин
Зочин
12 сар 4, 2024 08:14

Сөрөг хүчин гэж ийм л байх ёстой.Манайхан шиг өвөр түрийдээ орох биш.

Зочин
Зочин
12 сар 9, 2024 12:07
Reply to  Зочин

Сөрөг хүчин бас ард иргэд нь нэгдэж тэмцэж чадаж байгаа нь үнэхээр агуу юм

Уншигч
Уншигч
12 сар 4, 2024 08:19

Ширээ санд�##� эрх мэдэл булаац�##�дсан хүмүүсийн ажил

Зочин
Зочин
12 сар 4, 2024 09:29

Шударга ард түмэн. Идсэн авлига авсан бол амиа хорлоно. Монголын дээдсүүд шиг ханаж цадах үхэж д�##�д ордоггүй м�##�ууд биш.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 20:16

Солонгосчууд энэ хүнээсээ хурдан с�##�

Ээгий
Ээгий
12 сар 4, 2024 20:34

Амг�##�ан тайван байд�##� нь манай улсад тустай

Зочин
Зочин
12 сар 4, 2024 21:19

Монголоос ша�##� өөр эрүүл шудрага ниигэм хариуцлага шүүх хуультай том улс

Зочин
Зочин
12 сар 5, 2024 17:46

Ах арай түргэджээ. Мэлийгээд суужийсан бол бүгд л ок байж

Отгоо
Отгоо
12 сар 5, 2024 21:15

Тусгаар тогтнолынхоо телее тэмдэг,шударга тогтолцоотой ёс зуйтэй улс орон шуу.Монгол улс хэзээ ийм болох бол.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 19:46

Импичлэх гэнэ үү? Эргүү aцаа огцруулах гэдэг юм ш дээ

Эрдэнэ
Эрдэнэ
12 сар 8, 2024 14:51

Манайх шиг дутуу ажил хийдэггүй юм бна

Ариунаа
Ариунаа
12 сар 9, 2024 04:07

Манай улсад ийм шударга ёс зүйг бий болгохсон.Одоогын ерөнхийлөгч өмнөх бүх ерөнхийлөгч нарыг хуулийн өмнө аваачиж хийсэн �##�дааг нь үүрүүлэхсэн

Зочин
Зочин
12 сар 9, 2024 11:23

Манай энэ өмхий 126 шоронд нь хийгээсэй өмбүүнүүд хуулийнхан хэдэн цаас ава�##� таг хүүрнүүд юмаа

Зочин
Зочин
12 сар 11, 2024 07:42

НААД ЕРӨНХИЙЛӨГЧ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХОЁРЫГОО МИНИЙ ДҮҮ КИМ ЧЕН УНИД ӨГЧИХӨӨ ТЭР ЗОХИЦУУЛНА ЭХ ОРНООСОО УРВАЖЭЭ ЭНЭ ХОЁР ӨНГӨРЧЭЭ ДҮҮЖЛЭХ БОЛОВ УУ? БУУДАХ БОЛОВ УУ? ЖИНХЭНЭ КУМА САМНИДА БОЛЧИХЛОО

Зочин
Зочин
12 сар 14, 2024 17:08

солонгос түүхэндээ 2 үед цэргийн дэглэмтэй бсан.эхнийх1100-1257 дараа нь 1945-1987

импичлэн,
импичлэн,
12 сар 16, 2024 15:59

импичлэн, монгол үгээр бичээчээ

Зочин
Зочин
12 сар 26, 2024 22:01

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
12 сар 28, 2024 17:23

Парламент гэж хэдэн бас нэг тийм

Зочин
Зочин
12 сар 29, 2024 17:32

Хэдхэн жилиин өмнөл солнгосчууд ядууу гадагшаа гарч ажил хиидэг улны чацганууд байсан хууль нь нам дагасан авилга хулгаадаа хатууу болж иргэд нь шудрага ниигэм шаарддаг болжэээж том хөгжилтэй баян улс болсон гэдэг монголооос ша�##� өөөр монголд авилгач хулгааа өлөн нам дагасан шун�##� т бузрууд нь бараг ял гэж авдаггүй болхооор бүгдл нам дагаж төриин �##�банд орож баяжих мөрөөдөлтэй болжииндооо ждү нүүрс ндсан богд уулын үнэгүй газрууд хуучин ногоон автобус гэээл бузруудын гай ихдээээ нүгэл гэж биидэээ

Зочин
Зочин
12 сар 30, 2024 21:35

Solongosuud hytadaduud tsus neg buusnuud

Зочи
Зочи
1 сар 15, 2025 11:19

Эвтэй байхгүй дээ. Сүртэй юм. Гэрээр нь асууж болно доо.

Зочи
Зочи
1 сар 21, 2025 14:13

Юн нэг ч хүний хамраас цус гаргаагүй. Тэр буруугүй гээд л зүтгээд бгаа юм даа Со иргэд

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:55

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Монгол хэлээ хамгаалъя
Монгол хэлээ хамгаалъя
4 сар 4, 2025 09:24

Импичлэх гэж үг байхгүй ээ. Монголоор "огцруулах" гээд бичихэд л болно бус уу.

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:02

Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчил�##�аа хамга�##�ж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй амьтад. Ганцаараа идээд тарг�##�сан үхэж байсан хар бүдүүн пи�####�гаа бурханчлан тахин шүтсэн. Тэр бүдүүн пи�####� нь ам руу нь бэлэн будаа х�##�багадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:11

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зүчи
Зүчи
4 сар 4, 2025 16:18

Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, нэгдэж чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчил�##�аа хамга�##�ж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй тархиа уга�##�гачихсан хамгийн усан тэнэг ард түмэн. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг.

Зочин
Зочин
4 сар 4, 2025 16:29

Цэргийн онц байд�##� бол өмнөдүүдийн хувьд зүрхэнд нь орчихсон зүйл. Харин умардуудын хувьд бол ганцаараа идээд тарг�##�сан үхэж байсан хар бэндийсэн муу гахайгаа Чаушеску шиг �######�уулах сайн ш�##�тгаан байх болно.

Холбоотой мэдээ

Back to top button