Цогтцэций сумын I сургуулийн дээвэр нурж, 9 настай хүүхэд бэртэж, хичээлийг цахимд шилжүүлжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/tsogttsetsii.jpg)
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн барилгын дээвэр нурж, дөрөвдүгээр ангийн 9 настай сурагч өртөж бэртжээ.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт нэгдүгээр сургуулийн нэг давхрын дээвэр нуржээ. Тус сургууль 1969 онд ашиглалтад орсон бөгөөд өмнө нь хоёр удаа нурж байсан талаар сургуулийн ажилчид мэдээллээ. Мөн тухайн сургуулийн сурагчид сургуульдаа хичээллэх боломжгүй болсон тул одоогийн байдлаар дөрвөн өөр газар хичээллэж байна.
- I-V анги- Сургуулийн хоёрдугаар хичээлийн байранд
- VI-IX анги- Мөрөөдөл сургууль
- X-XI анги- Хоол үйлдвэрлэлийн зааланд
- XII анги- Дотуур байрандаа тус тус хичээллэж байна.
Тухайн сургуулийн урсгал засварын тендерийн судалж үзвэл орон нутгийн төсвөөс хоёр удаа тендер зарласан байна.
2022 он буюу хоёр жилийн өмнө 700,000,000 /долоон зуун сая/ төгрөгийн засварын тендер зарлажээ.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/цогтцэций-1024x321.jpg)
Мөн гурван жилийн өмнө буюу 2021 онд 70,000,000 /далан сая/ төгрөгөөр тоног төхөөрөмж авах тендер зарласан байна.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/Цогтцэций-1р-сургууль-1024x318.jpg)
Тус сумын удирдлагуудаас цаашид хэрхэх талаар тодруулахад, "Дахин энэ сургуулийг засварлахгүй. Угтаа бол энэ сургууль 400 орчим хүүхдийн суудалтай. Гэтэл нэг мянга гаруй сурагчид суралцаж байна. Одоогоор сургуулийн барилгын явц эхэлтэл түрээсийн байранд хичээллэж магадгүй. Хэлэлцэж, ярилцаж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номт мангараа тоогоо зөв бич дээ
1969 н онд шинэ сургуульд орж сур�##�цаж блаа мөн ч сайхан байсан сайн баригдсан зуу наслах бла даанч өдөр өнжихгүй нүүрсний шун�##�ууд тэсэлгээ хийгээд нураачихлаа