УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын "шүдгүй арслан" Л.Гантөмөр болжээ

Найман жил гудамжинд ажилгүй явсан Л.Гантөмөр өдгөө АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд гэсэн маш олон давхар статустай болоод байна.

МАН-ын дараа парламентад хамгийн олон суудал авсан Ардчилсан намын дарга. Хамгийн гол нь эрх баригчидтай нэг хөнжилд орж, улс орны томоохон асуудлууд дээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байгаа юм.

-Эрх баригчидтай гар барьж, намынхныхаа итгэлийг алдсан АН-ын дарга-

Л.Гантөмөрийн тухайд, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт гарч ирээд "Намынхаа дотоод зөрчил, тамга тэмдгийн асуудлыг цэгцэлж, нэгтгэж, алдагдсан найман жилийнхээ алдааг засна” хэмээн дарга болсон.

Дарга болсныхоо дараа МАН-ынхантай гар барьж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хувилбарыг дэмжиж, ҮХНӨ хүртэл оруулцгаасан билээ. Үр дүнд нь намын дарга нар өөрсдөө жагсаалтын эхэнд орж, УИХ-ын гишүүн болж байв. Бүр лавширч хамтарсан Засгийн газар байгуулах тохироон дээр АН-ын Л.Гантөмөр, ХҮН-ын Т.Доржханд нар ирцгээсэн юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээг Ардчилсан нам дөнгөж ярилцаж байх үед “ОХУ-ын сайд ирсэн учир” хэмээн ярьж хурлаасаа гараад гэрээнд гарын үсэг зурчихсан гэгдэж байв. Намынхан нь бүр энэ тухай бичиж байлаа. Ингэж өөртөө яамгүй Эдийн засаг хөгжлийн болоод Шадар сайдын суудалд ирсэн.

-Намын даргынхаа ухамсарлаагүй үүргийг сануулах гэсэн АН-ын залуу гишүүдийг үг хүчгүйдэж, УИХ сөрөг хүчингүй болов-

Өдгөө МАН-ын дараа парламентад олонх болсон АН хамгийн хүчтэй сөрөг хүчин байх байв. Гэвч асар олон дээл өмсчихсөн намын даргад нь тийм чадамж алга гэдгийг олон нийт харж байна. Тухайлбал, Евроазийн холбоонд элсэх эсэх асуудлаар тэр Засгийн газрын байр суурийг л илэрхийлж зогсоно. Харин АН-ын дарга буюу сөрөг хүчний үүргээ бүрэн умартжээ. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бүр намынхаа залуу гишүүдийнхээ эсрэг ярьж, загнах шахуу авир гаргаж харагдах болов.

Евроазийн Эдийн Засгийн Холбоотой хийх чөлөөт худалдааны хэлэлцээ гэх нэршилтэй ч цаанаа Оросын нөлөөллийг томруулах эрсдэлтэй асуудалд АН-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Лодойсамбуу нар шүүмжлэлт байр сууринаас хандсан. Гэвч намын дарга нь үгүйсгэсэн.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой АН, тэр тусмаа намын даргынх нь байгаа царай ийм. Энэ удаагийн парламентад АН бас л сөрөг хүчний биш сүүдрийн үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 10, 2024 15:25

.....яасан хажуу хавиргаас нь дэмжээд, хамтдаа явчихгүй нэгийгээ ингэж гүтгэх ч яявуургүй улсын яявуулга байх шив ээ..өнөө ҮҮЛ+ЭБЭ+Монгол ялна- чүүдийн сууд�##�д мөрөөдөгсөдийн л хэвшимэл арга байна даа....з�##�уусаа "өөрчлөгдөх" хүсэлгүй юм уу, чадваргүй юм уу....та нар 35 жил өөрчлөгдөж чадаагүйгээ тэр ЭБЭ-дээ хэлээч....

Зочин
Зочин
12 сар 10, 2024 17:24
Reply to  зочин

Ядмагхан нийтлэл , худ�##�дагдсан сэтгүүлч .

Зон
Зон
12 сар 10, 2024 15:47
Reply to  зочин

АНам сөнөж байгаа нь тэр

Зочин
Зочин
12 сар 10, 2024 16:10

Х�##�зан хуубаа �######�аарай. Данх хулгайчын эрхэнд орчихсон эргүү ф�####�

Монгол
Монгол
12 сар 10, 2024 17:17

Архичин байсан
Үргэлж согтуу байдаг гэж АН-хан нь ярьж байсан

Зочин
Зочин
12 сар 10, 2024 19:06

Хамтарсан ЗГ байгуулаад дажгүй ажиллаж бна шүү !
Монголыг хорлох гэсэн Женкогийн троллуудын атаарх лын шүлс энд тэндгүй л үсчиж бна доо !
Ёстой улин хуцаж, цогин жороол мэдүү.......

Ganba
Ganba
12 сар 11, 2024 06:12

Shudgyu arslan boljee huurhii,

Зочин
Зочин
12 сар 11, 2024 08:00

ОДОО ТЭГЭЭД ЯАХ ВЭ? ДЭЭ ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ХОЁР НӨХРИЙГ АСАР БАСАР НОХОЙГОО БОЛГОЖ ТА НАРЫН ӨӨДӨӨС ГИШҮҮД ЧИНЬ ЦОР ЦОР ХИЙВЭЛ ТА ХОЁРЫГ ЗОЛБИН ГӨЛӨГ БОЛГООД ГОВЬ РУУ ХОНЬЧИН БАНХАР БОЛГОНОО ГЭХЭД МАНАЙ ХОЁР ЖАА ДАРГАА ТИЙМ ЮМ БОЛОХГҮЙ ЭЭ АМЛАЖ БАЙНА ГЭЭ БИЗ.ГАНТӨМӨР ГУАЙ БҮҮР ДАВРААД НЯЛХ ОХИНОО ДАГУУЛААД ОРООД ИРСЭН ГЭЖУГА ЧАДАЖ БАЙНА ТА НАР ЯАХЫН ТОМ АЛБАН ТУШААЛТАЙ ХӨӨРХӨН ОХИНТОЙ ЭНЭ ДАРГА МАНДАН БАДРАГЭЭ ШААЗГАЙ ДОРЖХАНД БОЛ УГААСАА МАН н ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН КНОПЧИН ШҮҮ ИХ ХУДЛАА ГУЦНАА ЭНЭ ХАЛТАР СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ЭНЭ МАН ЮУ ДУРТАЙГАА ХИЙЖ БАЙНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button