Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ

Чингэлтэй дүүргийн …дугаар тоотод иргэн О архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа “ажил хийсэнгүй, ээжид мөнгө төгрөг өгсөнгүй гэх” шалтгааны улмаас түүнийг зодож амь насыг нь хохироосон байна.
Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би ахтайгаа маргалдаагүй, болсон явдлыг санахгүй байна” хэмээсэн юм.
Харин гэрчүүдийн мэдүүлэг болоод цагдаагийн газраас хийсэн мөрддөг, шүүх шинжилгээний дүгнэлт зэрэг нь хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна.
Улмаар шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
Эрүүгийн хууль 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- /Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛЫН ШҮҮХ ЭНЭ АЛААЧИД ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ТОРГООД ЯВУУЛАХ БАЙХӨ СОГТУУ НИНЖА МАШИНААРАА ХҮНИЙГ ДАЙРЧ АЛАХАД ТЭНСЭН ӨГДӨГ МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО
Энэрэнгүй, нинжин сэтгэлээр бусад улсаас ялгарна шүү! Өршөөнгүй, энэрэнгүй бай! Хамаг монголоо хатаахгүй шүү!