П.Хишигбуян: Зарим хүн Ганаа бид хоёрыг хос гэж андуурдаг

“Alimaa`s movie guide”, “Tippy top” төслийн “Эгшиг & Ганаа хосын влог”-оороо олны талархлыг хэдийнэ хүлээж, шимтэн үзэх дуртай контентуудынх нь нэг болгосон Пүрэвийн Хишигбуянтай 2019 оны арванхоёрдугаар сард ярилцсанаа СЭРГЭЭН НИЙТЛЭВ
“TUG network” компанийн жүжигчин тэрбээр гурван нэртэй. Жинхэнэ нэр нь мэдээж П.Хишигбуян. “Alimaa`s movie guide”-аар кино ярихдаа Алимаа, хосын влогоо хөтлөхдөө Эгшиг нэрээр уран бүтээлээ туурвидаг юм. Нэгэн контентын зураг авалтынх нь өмнө бид ийн ярилцав.
САНААНДГҮЙ ХИЙСЭН БИЧЛЭГ МААНЬ ЖҮЖИГЧИН БОЛОХ ҮҮДИЙГ НЭЭСЭН

-Та англи хэлний багш мэргэжилтэй юм билээ. Их сургуулиа төгсөөд л тэс өөр салбарт хөл тавьсан тань сонирхол татаж байна. Жүжигчин болохыг та багаасаа мөрөөдсөн үү?
-Тэгсэн. Наймдугаар ангид сурч байхдаа нэг жүжиг үзсэнээ ер мартдаггүй юм. Түүнээс хойш жүжигчин болохыг мөрөөдсөн. Түүнийгээ ээжид хэлэхэд “Манай удамд урлагийн хүн байхгүй ээ” гээд халгаагаагүй. Тэгээд хувь тавилантайгаа эвлэрч, англи хэлний багш болохоор шийдсэн юм. Олон улсын Улаанбаатар их сургуулийг яг төгсөх сардаа санамсаргүй нэг бичлэг хийсэн юм л даа. Тэр бичлэгийг үзсэн үү?
-Ямар бичлэг билээ?
-Оросууд англиар ярихдаа, америкчууд англиар ярихдаа гэх мэт орон орны хүмүүсийн хэлний онцлогийг харуулсан бичлэг хийснийг.
-Яг сайн санахгүй байна. Үзсэн байж магадгүй.
-Тэр бичлэгээ би орой 19.00 цагийн орчимд цахим хуудсандаа нийтэлсэн юм. Гадуур явж байгаад хэсэг хугацааны дараа үзэх нь ээ нөгөөх бичлэгийг маань хэдэн мянган хүн сонирхож буйгаа илэрхийлж, хоёр мянга гаруй нь лайк дарсан байв. Долоо хоногийн дараа найман мянга гаруй хүн лайк дарсан байсан.
-Тэгж олны анхаарлыг татна, талархлыг нь хүлээнэ гэх багцаа танд хэр байв?
-Өө, ерөөсөө тэгнэ гэж бодоогүй. Зүгээр л сонирхлоороо хийсэн юм, тэр бичлэгийг.
МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЕР АЖИЛЛААГҮЙ

-“TUG network”-т ажиллах гарцыг хэрхэн олов. Танд санал тавьсан уу. Эсвэл та шалгуулаад тэнцсэн юм уу?
-Миний хийсэн бичлэг манайханд их таалагдан, анхаарлыг нь татсан юм билээ. Тэгээд надад жүжигчнээр ажиллах санал тавьсан юм. Английн хэлний багш мэргэжилтэй болохоор шоконд орсон. Нөгөө талаар багаасаа мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэх боломж олдов. Тийм сайхан боломжийг би алдахыг хүсээгүй. Шууд тэр өдөр зөвшөөрч, ажилд орсон.
За, тэгээд ямар уран бүтээл хийх талаараа ярилцлаа. Тэд надаас юу хийж чадахыг асуусан. “Тэгэхээр нь чөлөөт цагаараа уншсан гагц нэг өгүүллэгээ сонсгов. Тэгсэн чинь “За ерөөсөө хоолой чинь их аятайхан байна. Кино сонирхдог уу, үзэх дуртай юу” гэсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ямар ч хамаагүй нэг киноны талаар бичээдэх гэсэн. Би дуртай кинонуудынхаа нэгийнх нь ерөнхий утгыг бичээд өгөв. Тэгж ярилцаж байгаад“Alimaa`s movie guide”-ыг хийх санаа төрсөн юм, бидэнд. Түүнийгээ энэ оны нэгдүгээр сард ажил хэрэг болгосон.
-Мэргэжлээрээ ер нь ажилласан уу?
-Ерөөсөө ажиллаагүй.
-Ямар ч киног хэдхэн минутанд багтаан бусдад ярих амаргүй. Тэгдэг, ингэдэг гээд ярьвал хүмүүсийн сонирхлыг татахгүй. “Alimaa`s movie guide”-ын хэв маяг их өвөрмөц. Гол дүрдээ “Алимаа” гэдэг нэр өгч, огт царайгаа гаргахгүй байхаас авхуулаад бүхнийг нарийн төлөвлөсөн байх.
-Тэгэлгүй яах вэ. Бүгдээрээ ярилцаж байгаад ингэж хийхээр шийдсэн юм. Яг өнөөгийнх шиг хийх санааг гаргахын тулд нэлээд ярилцаж, өөрчилсөөн. Алимаагийн дүр гардаггүй. Анхандаа миний араас бичлэг хийгээд, урд нь нэг хүн суулгая. Тэгээд найздаа кино ярьж өгч буй мэтээр хийе гэж ярилцсан. Бас хөдөөний нэг охин Улаанбаатарт ирж кино үзээд, түүнийгээ сумынхандаа ярьж өгч буйгаар хийх талаар ч бас хэлэлцсэн. Тэгээд ярилцаад байлаа, ярилцаад л байлаа. Бүгдээрээ хэлэлцсээр байгаад маягтай, эрх танхи, Улаанбаатарын охины дүрийн санааг олсон юм. Тэр нь Алимаа.
ОДОО АЖЛЫНХАН НАМАЙГ АЛИМАА ГЭЖ Л ДУУДДАГ БОЛСОН

-Алимаа, Хишигбуян хоёр юугаараа адил, бас өөр вэ?
-Өөр байлгүй яах вэ. Одоо гэхдээ тэгж ярьсаар байгаад Алимаадаа багагүй уусаж, их төстэй болоод байх шиг байна. Манай ажлынхан ч гэсэн намайг Алимаа л гэж дууддаг болсон. Хаана ч явсан “Алимаа” л гэдэг.
-Улаанбаатарын охинд орчин үеийн нэр өгч болох байсан. Алимаа гэж яагаад нэрлэв?
-Хүмүүс өөр хэн нэгний нэрээр жишээ авахдаа түгээмэл хэрэглэдэг нэрнүүд байдаг. Жишээлбэл эрэгтэй хүний нэр хэрэг болвол Бат, Дорж ч юм уу. Эмэгтэй нэрнээс Дулмаа, Цэцгээг хамгийн их ашигладаг юм байна. Тэгээд манайхан гол дүрээ Дулмаа гэж нэрлэх санал гаргав. Тэгэхээр нь “No, no. Алимаа” гэж нэрлэе гэсэн. Тэгээд л Алимөө болгосон. Юу гэж нэрлэх вэ гэж айхтар бодож, цаг алдаагүй. Зүгээр л сууж байгаад тэгж нэрлэсэн юм. Би мангар ч гэх юм уу, зоригтой ч гэх юм уу тийм төрлийн хүн. Надад их сонирхолтой санагдсан. Тэгээд л ажилдаа ханцуйгаа шамлаад орсон доо. Хамгийн анх бид үзэгчдэд “Twilight”-ыг ярьж өгсөн. Хүмүүст их хүрч, сонирхоход нь урам авсан.
-Нэг киног үзэгчдийн хүртээл болгоход хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Хоёр өдөр. Юуны түрүүнд киногоо үзнэ. Дараа нь өнөөх киногоо хэрхэн ярих тухай ерөнхий зохиолоо бичнэ. Аль болох монголчууд л хэрэглэдэг орчин үеийн хэллэгийг ашиглах, хөгжилтэй болгох талаас нь анхаардаг. Машин байлаа гэхэд портер болгодог ч юм уу. Анхандаа зохиолоо би нэг ахтай хамт бичдэг байв. Сүүлд нөгөө ах “Tippy top” төслийг хариуцах болсон. Түүнээс хойш ганцаараа бичиж байгаа. Хоолой уншиж, эдитлэхэд нэг өдөр зарцуулдаг.
“Twilight-4”-ийг ЯРЬСНЫГАА ҮНЭХЭЭР САЙН, ЧАНАРТАЙ БОЛСОН ГЭЖ БОДДОГ

-Үнэхээр сайн боллоо гэж та аль бүтээлээ хамгийн их тоодог вэ?
-“Twilight-4”. Тэр бүтээлээ үнэхээр сайн, чанартай болсон гэж боддог. Үзэх бүртээ урам авдаг. Бас “Tитаник”-таа хайртай, ер нь сор бүтээлүүдийн минь нэг нь.
-“Alimaa`s movie guide” Одоогоор үзэгчдэд хэчнээн кино ярьж өгөөд байгаа вэ?
-Нэгдүгээр сарын 16-наас хойш, долоон хоног бүр нэг кино ярьсан. Тэдгээрийн нэг нь олон ангит кино.
-Хамгийн их цаг хугацаа, ур чадвар шаардсан, таныг сорьсон уран бүтээл аль вэ?
-Бүгдээрээ. Аль ч нь амар байгаагүй.
-Танай компани “Tippy top” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш та бүр ч завгүй болсон байх. Ер нь чөлөөт цаг гарч байна уу?
-Өө, ер нь ажлын ачаалал харилцан адилгүй. Арванхоёрдугаар сард ер нь бүх салбарынхан ачаалал ихтэй байдаг шүү дээ. Бид ч бас тийм. Бусад үед харьцангүй гайгүй байдаг юм аа.
-Ямар ч салбарт хамтрагч их чухал. Ганаа та хоёр хамтарч, уран бүтээл туурвих болсон дурсамжаасаа хуваалцана уу?
-Ганаа миний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард манайд ажилд орсон юм. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Boomerang”-ыг байгуулж, TIK TOK хийж эхэлсэн юм. Тухайн үед авьяастай, залуу уран бүтээлчидтэй холбогдсоны нэг нь Ганаа. Намайг “TUG network”-т ажилд орсны дараа эрэгтэй жүжигчин хэрэгтэй болов. Тэгэхээр нь би Ганаатай холбогдсон юм. Ганаа мэргэжлийн жүжигчин, яг мэргэжлийн сургуулийг нь төгссөн болохоор надад үргэлж тусладаг, зөвлөдөг. Манай компани хоёр үндсэн жүжигчинтэй. Тэр нь Ганаа, бид хоёр. Зарим хэсэгт туслах дүр хэрэг болвол зураач, продероо тоглуулдаг.
-“Хосын влог” хөтөлдөг болоод ч тэр үү Ганаа та хоёрыг хос гэж олонх хүн андуурдаг юм билээ.
-Яг үнэн, тэгдэг. Ганаа найз охинтой. Хөөрхөн, инстаграммын од охин байдаг. Ер нь бид хоёрыг дандаа андуурдаг. Гадуур явж байхад “Танай нөхөр сайн уу, та яагаад ганцаараа явж байгаа юм бэ” гэдэг ч юм уу. Ганай найз охинтойгоо явж байхад нь “Найз охиноо яасан юм бэ” гээд андуурдаг гэнэ лээ.
“TIPPY TOP” ТӨСЛИЙН КОНТЕНТ БҮХЭН ӨӨР ӨӨР АСУУДЛЫГ ХӨНДДӨГ

“Tippy top”-ын контентуудаар үзэгчдэд юу хэлж, ойлгуулахыг хүсдэг вэ?
-Контент бүхэн өөр өөх асуудлыг хөнддөг, өөр утга санаа илэрхийлдэг. “Эгшиг & Ганаа хосын влог”-оор жишээ татъя. Хосууд влог хийж яг ид эхэлж, Монголд шинээр нэвтэрч байхад бид үүнийг хийх санаа төрсөн юм. Влог хийж байхад бүх хос аз жаргалтай, эв нэгдэлтэй, амьдрал нь ямар ч асуудалгүй юм шиг гардаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар бол. Тиймээс бид “Хосын влог”-ийг хөгжилтэйгөөр хийж эхэлсэн юм.
-Энэ талаар хөндөх сөн, тийм юм хийх сэн гээд бодож яваа сэдэв бий юү?
-Яг одоогоор алга. Өдөр бүр, алхам тутамд л тийм сэдэв урган гардаг. Бидэнд юу тохиолдоно. Түүнээсээ л санаа аваад контент хийдэг.
РЕКЛАМАНД ТОГЛУУЛАХ САНАЛ ТҮЛХҮҮ ИРДЭГ

-Та өвөрмөц хоолойтой. Телевиз юм уу FM-д хөтлөгч хийх талаар бодож байв уу?
-Байсаан. Зөндөө олон газраас санал ирсэн. “25-р суваг” телевизийн мэдээний хөтлөгчийн шалгаруулалтад орсон. Үнэхээр гоё юм билээ. Гэхдээ надад тохирохгүй юм шиг санагдсан. Зөвхөн камер руу хараад, мэдээ уншаад суух надад нэгэн хэвийн санагдсан. Хэчнээн гоё ч гэсэн сонирхлоо дагаад л жүжигчин болсон юм.
-Ер нь төдийлөн анзаардаггүй болохоос таны тоглосон цөөнгүй реклам байдаг юм билээ, ялангуяа FM-ийн.
-(Инээв). Ер нь намайг рекламанд тоглуулах, FM-ний рекламанд дуу оруулуулах санал их ирдэг. Миний тоглосон реклам бараг 20 хүрсэн байх.

-Кинонд тоглох бодол бий юү?
-Байгаа. Жүжигчин гэдэг нэр надад ахадна. Мэдээж урлагийн салбарт хөл тавьсан болохоор кинонд тоглох бодол бий.
-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
Цагдаа, мөрдөгчийн дүр бүтээхийг хүсдэг. Би багаасаа адал явдалтай кино сонирхсон, буудлагаар хичээллэдэг. Тийм болоод ч тэр үү эрэлхэг, дайчин эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Тэр дүр нь цагдаа, мөрдөгч байвал бүр супер. “TUG network” компанитай байгуулсан гэрээ 2020 оны эхээр дуусна. Гэрээгээ сунган, үргэлжлүүлэх ажиллах бодол бий.
Энэ үеэр зураг авалт эхэлж, бид хоёрыг ярилцлагаа дуусгахыг сануулсан юм. Тиймээс бид ярилцлагаа өндөрлөн, П.Хишигбуян зураг авалтад зориулсан хувцсаа солихоор яаран явлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aлимаадаа амжилт хүсье. Шинэ оны мэнд.
пүү нил �##�даа
Hello, thank you looking for information! I repost in Facebook
Hello, recognition you in regard to information! natural viagra http://viapwronline.com I repost in Facebook.
viagra prices
Hello, boat thanks you http://cialisxtl.com for news! generic cialis without prescription
how does viagra work
Cialis how to take cialis cialis coupons
Cialis how to take cialis cialis discount card
Cialis show cialis working generic cialis without prescription
Cialis hard erections cialis cialis prices 20mg
where can i buy viagra in new zealand cialis coupon cheap cialis melbourne
how to order viagra+singapore buy cheap cialis today buy viagra spam
This web site is really a walk-through for all of the info you wanted about this and didn?t know who to ask. Glimpse here, and you?ll definitely discover it.
cialis tablet yan etkileri cialis pills used buy viagra france
Каждый человек хоть раз в жизни ст�##�кив�##�ся с понятием головная боль.
А вы когда-нибудь задав�##�ись вопросом почему болит голова? И что является источником первопричины головной боли.
Доктор-вертебролог Олег Шадский раскрывает все секрет
Организация «РосЭком» помогает разработать - создать Паспорт благоустройства, акту�##�изировать, исправить допущенные ошибки, добавить высаженные растения, внести модификации и согласовать в государственных органах паспорта благоустройства
Ter bichlegiig ix avarga Asashoryu share xiij bsn. Yag daa geed. Tegeed olond iluu ix xursen bx