СПОРТ

Улсын харцага Д.Анар дэлхийн аварга болов

Бөхийн цөөнгүй төрлөөр барилдан, чамлахааргүй амжилт гаргаж яваа хүчтэнүүдийн нэг нь улсын харцага Доржийн Анар. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат тэрбээр энэ жил Монголд анх удаа болсон казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д, саяхан киргиз курош бөхийн Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Д.Анар Казахстанд болсон казах кураш бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга болов. Мөн -100 кг-д барилдсан аймгийн арслан У.Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ.

15 настайдаа Улаанбаатар хотод ирж, Ц.Шийрэв багшийн шавь болсноор бөхийн спорттой амьдралаа холбосон Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд хоёр алт, нэг мөнгө, багийнхад нэг алт, нэг хүрэл медаль хүртэн, залуучууд, оюутан, өсвөр үеийнхэд түрүүлсэн. Харин самбогийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд нэг мөнгө, залуучууд, өсвөр үеийнхэд нэг алтан медальтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button