Хаалттай баталсан нийслэлийн төсөвт Н.Учралын зөвлөмжөөр тодотгол хийж магадгүй

Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батлах ёстой.
Тус хуулийн хүрээнд хугацаанд нь буюу хуулийг зөрчихгүйгээр арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах уу. УИХ улсын төсвийг баталсны дараа нийслэлийн төсвийг батлах уу гэсэн эргэлзээ үүсээд байсан.
Нөгөө талд улс төсвөө батлаагүй байхад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн хуулийн төслийг 2024.12.05-нд багтаан баталсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ үүнийг Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэж байсан юм.
- Тэрбээр арванхоёрдугаар сарын 5-нд болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Х.Нямбаатар даргатай холбогдсон. Төсвөө хэлэлцсэн юм шиг байна лээ. Гэхдээ батлаад, бидэн рүү хүргэх хэмжээнд очоогүй юм байна гэж ойлгосон” гэсэн юм.
- Мөн маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 6-нд манай сайтад өгсөн тодруулгадаа “Нийслэл төсвөө баталлаа гэж албан ёсоор хүргүүлээгүй. Тэгэхээр батлаагүй гэсэн үг” гэж байв.
Нэмээд төсвөө батлахдаа сүлжээ унасан, тог тасарсан гэсэн шалтгаанаар олон нийтэд мэдэгдэлгүй, хаалттай баталсан гэх шүүмжлэл ч дагуулаад байсан.
Тэгвэл нийслэл арванхоёрдугаар сарын 4-нд болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаанаар төсвөө баталсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Өөрөөр хэлбэл Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Улсын төсвийг шинээр өргөн барьсантай зэрэгцээд НИТХ баталсан байна.
Ингэхдээ сэтгүүлч, олон нийтэд хаалттай байдлаар төсвөө баталсан хэр нь тус өдрийн хурлан тэмдэглэлдээ. Татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгснөөр дурджээ.
-Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг гэсэн байгаа юм.
Гэхдээ Нийслэл дэх Төрийн аудитын газар 2025 оны Нийслэлийн төсвөөс 23.2 тэрбумын зарлагыг танавал зохистой, нэн шаардлагагүй гэж үзсэн тайлангаа хуралдаанд хэдийнээ танилцуулсан. Мөн нэмэгдэж буй татварын асуудлыг ч зөрчилтэй гэж үзсэн дүгнэлтийг аудит хийсэн. Аудитын дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Гэвч нийслэлийн ИТХ дээрх алдаагаа залруулалгүй хаалттай хуралдаж, төсвөө баталсан байгаа юм.
Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учралын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн. Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг хүлээн авсан эсэх талаар Нийслэлийн ЗДТГ-аас тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй.
Гэхдээ улсын төсөв батлагдаагүй байхад нийслэл төсвөө түрүүлж баталсан нь багагүй асуудал үүсгэсэн юм. Тиймээс нийслэлийн төсөвт энэ сарын 23-нд тодотгол хийж, 25-нд хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах тов гарсан гэх мэдээлэл байна.
Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зөвлөмжийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, төсөвтөө дахин тодотгол хийхээр болсон байж болзошгүй байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.