Танилц: Аудитаар дараах ₮23.2 тэрбумын зардлыг ҮРЭЛГЭН, ҮНДЭСЛЭЛГҮЙ гэж үзжээ
Нийслэл дэх Төрийн аудитын газраас Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төсөлд санал дүгнэлтээ гарган, НИТХ-ын хуралдаанд танилцуулаад буй.
Үүгээр, нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөснийг онцолсон юм.
Энэхүү 1.6 тэрбум төгрөгийн үргүй зардалд,
- Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах 400 сая төгрөг
- “Бүтээлч од” төсөлд 950 сая төгрөг
- Өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая төгрөг
- Хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая төгрөг
- “Эх оронч сурагч” аянд 200 сая төгрөг гэхчлэн багтжээ.
Түүнчлэн “Нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө” утгаар 9 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Энэ нь зориулалт тодорхойгүй, нотлох баримтаар дэмжигдээгүй гэж аудитын байгууллага үзсэн байна.
Үүнээс гадна “Шинэ зуун мод хот” корпораци ХХК, “Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан хос” ХХК-ийн дүрмийн санд 7 тэрбумыг төсөвлөсөн нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд НИЙЦЭЭГҮЙ гэжээ.
Цаашлаад “Хэрэгцээ шаардлага тодорхойгүй”, “Үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан” гэх ангилалд 3.5 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг багтаажээ.
Нэрлэвэл,
- Соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэх 100 сая төгрөг
- Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг ТББ, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх 200 сая төгрөг
- Авлигатай тэмцэх ажиллагаанд 200 сая зэргийг онцолсон байна.
Мөн “Тооцоо судалгаагүй”, “Нотлох баримтаар дэмжигдээгүй” үндэслэлээр,
- Нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд 200 сая төгрөг
- Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах 200 сая төгрөг
- Ах дүү, найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа-эдийн засгийн олон улсын форум арга хэмжээ зохион байгуулах 1.7 тэрбум төгрөг зэргийг төсөвлөснийг цохон тэмдэглэжээ. Энэхүү ангилалд багтах ажил үйлчилгээний зардал нийт 2.1 тэрбумд хүрч байгаа аж.
Дээр дурдсан бүх дүнг нэмбэл 23.2 тэрбум болж байна.
Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Төрийн аудитын газар 2025 оны Нийслэлийн төсвөөс 23.2 тэрбумын зарлагыг танавал зохистой, нэн шаардлагагүй гэж үзсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нийтийг хамарсан т�##�байд зохион байгуулдаг цэнгүүнд тодорхой төсөв зарцуулах ёстой. нийт ард түмэн баясаж цэнгэ л дээ. он гарч байхад төв т�##�бай дээрээ дуу хуургүй баяр цэнгэлгүй , харанхуй сууцгаах уу
hutsaad bai
Аудитын газар өмнө нь яагаад ярьдаггүй байсан юм бэ. 20 жил өнгөрсөн хойно гэнэтхэн юу болов аан.