Нүүрсний үнийг шинэчлэн тогтоолоо

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын шинэчлэлийн хүрээнд “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Шарынгол” ХК-ийн нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоосон байна.
Үүний үр дүнд 2025 онд нүүрсний уурхайнуудын нүүрс олборлох үйл ажиллагаа алдагдалгүй болж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ.
Мөн олон жил алдагдалтай тарифаар нүүрс тээвэрлэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрчим хүчний дотоодын нүүрс тээвэрлэлтийн тариф 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөхөөр шийдвэрлэгджээ.
2024 онд дэлхий дахины нүүрсний нийт эрэлт бүх цаг үеийн дээд түвшинд буюу 8.71 тэрбум тонн хүрэхээр байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) энэ оны судалгааны тайландаа онцолсон аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд ингээд бүх зүйлээ эрүүлжүүлээд авб�##� цааш дын хөгжлийн үндэс зөв тавигднаа, зөв зөв !
Шантаажны хороо гэдгээ улам л батлаад байх юм даа.Нүүрсний үнэ нэмэгдсэн болхоор станцуудын �##�дагд�##� нэмэгдэнэ �##�дагдлыг багасгахын тулд 2025 онд тогны үнийг дахиад нэмж байгаад бөөрөлжүүтийн цахилгаан станцаас өндөр үнээр тог худ�##�даж авах нь дээ монголчууд
Аль уурхай нь яаж нэмэгдсэн бэ эрчим хүчний уурхайнуудаа дампуур�##�аас авар чадахнуу?