Гадаад мэдээ

Канадын ерөнхий сайдыг намынхан нь огцрохыг шаардав

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо томоохон асуудалтай тулгараад байгаа. Түүнийг сөрөг хүчний хууль тогтоогчид ажлаа хүлээлгэн өгөхийг уриалж байсан дээр нь нэмэгдээд өөрийнх нь намынхан нэмж уриалж эхлэв. Сүүлийн ес гаруй жил төрийн эрхийг барьсан Либерал нам ирэх жилийн сонгуулиар бут ниргүүлэх төлөвтэй байгаа.

“CBC” агентлаг мэдээлснээр Канадын Онтарио мужийн парламентад суудаг 50 гаруй Либерал намын гишүүд бямба гарагт /2024.12.21/ утсаар ярилцахдаа Трюдо ажлаа өгөх ёстой гэж үзсэн аж. Онтарио нь Канадын хамгийн их хүн оршин суудаг муж юм. Түүхэндээ тус муж Либерал намынхныг дэмжиж ирсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд Канадад орон сууцны үнэ маш их хэмжээгээр нэмэгдэн хямрал үүссэн. Орон сууцны үнэ нэмэгдсэнээс гадна амьжиргааны зардал ч их хэмжээгээр өссөн юм. Үүн дээр нэмэгдээд цагаачлал гэх мэт асуудалд дургүйцсэн канадчууд ирэх жилийн сонгуулиар сөрөг хүчний Консерватив намыг гаргах төлөвтэй байгаа.

Олон жилийн турш Трюдогийн талд байсан Либерал хууль тогтоогч Чандра Арья ням гарагт /2024.12.22/ “Одоо удирдлагыг солихоос өөр арга байхгүй” гэж “CBC” агентлагт хэлсэн юм. Өнгөрсөн баасан гарагийн /2024.12.20/ байдлаар 18 хууль тогтоогч олон нийтийн өмнө түүнийг огцрохыг шаарджээ.

Өнгөрсөн долоо хоногт Трюдо хоёр томоохон цохилт амссан. Нэг нь бол Сангийн сайд Кристина Фриланд огцорсон явдал байсан юм. Нөгөө нь улсын төсвийн асуудлаар парламентад маргаан үүсэж, сөрөг хүчний бүх нам Трюдогийн цөөнхийн засгийн газрыг буулгана гэж мэдэгдсэн явдал байжээ.

Хэрвээ Трюдо огцорвол түүний оронд Фриланд, Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Инновацийн сайд Франсуа-Филипп Шампан, Төв банкны ерөнхийлөгч асан Марк Карни нарын хэн нэг нь гарах магадлалтай. Гэхдээ Трюдо огцрох бодолгүй байгаа бололтой. “The Globe” эх сурвалж дурдан мэдээлэхдээ тэр Зул сарыг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлснийхээ дараа цанаар гулгахаар Бритиш Колумби муж руу аялна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2024 20:08

Трудо эх орноо мартаад Украйнаар гүйсээр байсан эрээн оймст шүү дээ. Трамп хүртэл мужаа болгох гээд айлгаад байдаг.
Чадваргүй, эрэмбэгүй нөхөр юмаа.

Зочи.з
Зочи.з
12 сар 26, 2024 00:35

Укр гэж гүйсэн нөхөд мултарцгааж бна даа, хаа сайгүй...зөнөг Байденгээс эхлээд дараа дараагаар

Холбоотой мэдээ

Back to top button