Бүх төрлийн мах өмнөх 7 хоногоос 408-531 төгрөгөөр өслөө

Улаанбаатар хотод 2024 оны 12-р сарын 23-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал,
- "Зууван чех", 600 гр талх - 26 төгрөгөөр
- Цагаан будаа, нэг кг тутамдаа - 47 төгрөгөөр
- Хонины мах, ястай кг тутамдаа - 408 төгрөгөөр
- Үхрийн мах, ястай кг тутамдаа - 531 төгрөгөөр
- Үхрийн цул мах кг тутамдаа - 505 төгрөгөөр
- Адууны ястай мах кг тутамдаа - 518 төгрөгөөр
- Ямааны ястай мах кг тутамдаа - 469 төгрөгөөр
- "Электер", 0.5 л - 30 төгрөгөөр
- "Шинэ сүү" л тутамдаа - 237 төгрөгөөр
- Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"- 140 төгрөгөөр
- Цөцгийн тос, 200гр - 78 төгрөгөөр
- Ургамлын тос, л - 44 төгрөгөөр
- Элсэн чихэр, кг тутамдаа- 133 төгрөгөөр
- Байцаа, кг - 14 төгрөгөөр
- Хүрэн манжин, кг тутамдаа - 46 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Харин Алтантариа дээд гурил, савласан, кг тутамдаа 29 төгрөгөөр, Алтантариа нэгдүгээр зэргийн гурил, савласан, кг тутамдаа 36 төгрөгөөр, Алтантариа хоёрдугаар зэргийн савласан гурил кг тутамдаа 51 төгрөгөөр, Атар талх 8 төгрөгөөр, Ургамлын тос, л тутамдаа 44 төгрөгөөр, Алим кг тутамдаа 86 төгрөгөөр, Төмс кг тутамдаа 3 төгрөгөөр, Лууван кг тутамдаа 61 төгрөгөөр, Сонгино кг тутамдаа 68 төгрөгөөр тус тус буурсан. Харин бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэвийн үзүүлэлттэй байна.
ҮСХ-ноос үнийн судалгаа хийж жагсаасан гол нэрийн хэрэглээний эл 22 төрлийн 31 барааны 15 нь өмнөх долоо хоногоос 14-531 төгрөгийн хооронд өсөлттэй гарлаа. Тоймлон харвал бүх төрлийн мах хамгийн их өсөлттэй буюу 408-531 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.