Гадаад мэдээ

Хамас, Израил хоёр гал зогсоох тохиролцоог сунжруулж байна гэж бие биеэ буруутгалаа

Газын зурвас дахь Хамас бүлэг болон Израил хоёр гал зогсоох хэлэлцээг хараахан байгуулж чадаагүйдээ бие биеэ буруутгасан байна. Хамас бүлэг Израил нэмэлт нөхцөл тавьсан гэсэн бол Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус бүлгийг аль хэдийн тохиролцсон ойлголцлоосоо буцсан гэж буруутгажээ. Хоёр тал сүүлийн өдрүүдэд хэлэлцээнд ахиц гарсан хэмээсэн ч гал зогсох тохиролцоонд хүрээгүй л байна.

Хамас “Эзлэлт хүчин цэргээ татах, гал зогсоох, хоригдлууд болон дүрвэгсдийг буцаах зэрэгтэй холбоотой шинэ нөхцөлүүд тавьсан тул тохиролцоонд хүрэхийг хойшлуулсан” хэмээжээ. Тус бүлэг нэмж мэдэгдэл хийхдээ Катар, Египетийн зуучилж буй хэлэлцээнд ноцтой, уян хатан байдлаар хандаж байгаа гэсэн юм.

Тэгвэл Нетаньяху хариу мэдэгдэл хийхдээ “Хамас террорист бүлэг худал хэлсээр л байна. Аль хэдийн тохиролцсон ойлголцлоос татгалзаж, хэлэлцээнд хүндрэл учруулсаар л” хэмээжээ. Нетаньяху нэмж Израил харин барьцаанд буй хүмүүсийг буцааж авчрахын тулд цуцашгүй хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button