Гадаад мэдээ

ОХУ-ын байгалийн хий Украинаар дамжих нь өнөөдрөөс дуусна

ОХУ дайн эхэлснээс өмнө Европ руу экспортолдог байгалийн хийн ихэнх нь Украинаар дамждаг байсан юм. Тэгвэл өнөөдрөөс /2025.01.01/ эхлэн Украинаар байгалийн хий дамжих нь дуусаж буй. Байгалийн хийн экспортоос Москва олон тэрбум ам.долларын орлого олдог байсан билээ.

Дайн эхэлснээс хойш Европын холбоо ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдлаа багасгахын тулд өөр эх сурвалжууд хайж эхэлсэн. Ийм учир тус холбооны гишүүд АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий (2025.01.01) болон Норвегиос хоолойгоор байгалийн хий авахаа нэмэгдүүлсэн юм. ОХУ-аас их хэмжээний байгалийн хий авдаг байсан Австри, Словак гэх мэт Европын холбооны бусад улсууд өөр замаар нийлүүлэлт авахаар ажиллаж буй. Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Европын холбоо бэлтгэл ажлаа уян хатан системээр хангасан гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button