Нийгэм ярилцлагаЯрилцлага

Архи уудаг, гэр оронгүй хүмүүсийг 10 жил “хамгаалж” буй Л.Баянмөнх: Хэн нэгэн болох гэж бусдад тусалбал хэн ч биш болдог

Л.Баянмөнх ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Дараа нь замын инженер сурч, харин одоо “Гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар ажиллахын зэрэгцээ “Өлзийт-Асар” түр хоноглох байрандаа жилдээ 200 гаруй иргэдийг авч нийгэмшүүлэх ажлыг хийж байна.

Тэрбээр архины хамааралтай, гэр орноосоо дайжсан, гудамжаар хоног төөрүүлдэг иргэдтэй ийн ажиллаад арваад жилийг ардаа орхижээ. Анх дөрвөн ханатай жижиг гэрт, хоёр хүнтэй эхлүүлсэн түүний бусдад туслах буянтай ажил өдгөө өргөжин тэлж нэг ээлждээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай болжээ.

Шинэ оны босгон дээр Л.Баянмөнхтай ярилцлаа. Өвлийн улиралд цагдаагийн байгууллагаас гудамжид архи уудаг иргэдийг баривчилгаагаар энд авч ирдэг. Өчигдөр л гэхэд эднийд 60 гаруй иргэн иржээ.

-Шинээр олон хүн иржээ. Энэ үед ямархуу нийтлэг уур амьсгал ажиглагддаг вэ?

-Анх ирсэн хүмүүсийн тухайд цагдаагаар ирж байгаа болохоор сэтгэлзүйд нь “баригдаж ирсэн юм чинь” гээд эсэргүүцлийн хэлбэр ажиглагддаг. Харин хоёр, гурав дахь удаагаа ирэхдээ үйлчилгээ авахдаа бэлэн болчихсон “Эднийх чинь зүгээр дажгүй юм билээ” гэсэн байдалтай орж ирдэг.

-Давтан ирэх тохиолдол нь нийтлэг үү?

-Ер нь давтамжтай шүү. Энд үйлчилгээ авч байгаад магадгүй зургаан сарын дараа дахин бүтэлгүйтдэг. Үүнийг нь бусад хүн найдваргүй болчихлоо гэдэг бол бидний зүгээс харахад хөгжлийн үйл явц, хүлээн зөвшөөрөлтийн хугацаа явагдаж байдаг. Хамгаалах байраар ороод эргээд эрс тэс хүйтэн амьдрал руугаа орохоор харьцуулалт явагдана. Улмаар энд надад боломж байна гэсэн итгэл төрж 3, 4 дэх үйлчилгээгээ аваад ирэхээр өөрчлөгдөж эхэлдэг. Угаасаа 10-30 жил гудамжаар тэнээд архи уучихсан хүн нэг удаагийн үйлчилгээгээр сэргээгдэх боломжгүй, ер нь бол  3-5 жилийн процесс явагдаж байж зан үйлийг өөрчилнө.

-Та үүнийг хэрхэн эхлэв?

-Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. 2004 онд ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Дараа нь бэртэл гэмтэл авсан үүнийхээ хажуугаар амьдралын уналтад орж бүр тэг цэг рүү очсон. Ингээд буцаж боссон. Амьдралынмаань алдсан, унасан энэ зурвас үе, мэргэжил хоёр маань амьдралаа энэ хүмүүсийн төлөө зориулъя гэсэн шийдвэрийг бий болгосон. Үнэндээ энэ эхлэл бол миний амьдралын түүхтэй холбоотой гэсэн үг. Энэ хүмүүст амьдралаа өөрчлөхөд барьц, итгэл найдвар, туслах гэр бүл байхгүй болж нийгэм хүлээн зөвшөөрөхөд хэцүү болчихдог. Тиймээс энэ хүмүүст зориулсан үйлчилгээ, найрсаг халуун дулаан харилцаа, ойлгодог хүлээн зөвшөөрдөг үйлчилгээг нээе гээд энэ хашаандаа найман жилийн өмнө дөрвөн ханатай гэр барьж анх хоёр хүн аваад эхэлсэн.

-Ямар хоёр хүнийг хэрхэн олж авав?

-Архи уудаг, гэр оронгүй хоёр хүн байсан. За тэгээд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв болгоно гэж зорьсон. Хоёр гэр, найман ханат, дөрвөн гэр гэх мэтээр өргөжсөөр өдий хүрлээ. Манай улсад нөхөн сэргээх хамгаалах байрны жишиг стандарт гэж байгаагүй. Надад энэ стандартыг бий болгох хүсэл давхар байсан юм.

Орчноор хүнийг илааршуулах, үнэ цэнийг нь мэдрүүлэх байр хамгийн тохиолог, дулаан байх ёстой. Хайр энэрлээр дутаад амьдрах итгэл үнэмшилгүй болж өөрийгөө эсвэл бусдыг буруутгадаг болчихсон хүмүүст ийм л үйлчилгээ хэрэгтэй гэж төсөөлөөд байшингаа барьсан. Би нөгөө уналт, босолттой амьдрал дунд явахдаа замын инженерээр сурч, мэргэжлээрээ тодорхой боломжуудыг өөртөө нээсэн. Тийм учраас бүх зардлыг өөрөө босгоод зүтгэсэн.

Ингээд сүүлийн 10 жил орон гэргүй хүмүүстэй ажиллаж байна. Төвийнхөө үйл ажиллагаанаас гадна гудамжид нь очоод хоол өгч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, үсийг нь засуулж бас нөхөн сэргээх төвүүдэд зуучлах ажлыг 6 дахь жилдээ хийж байна. Гэр оронгүй хүмүүс энд баригдаад ч юмуу, эсвэл өөрсдөө ирэхийг нь хүлээх биш гудамжид нь очоод халуун хоол өгч харилцаа тогтоон манай төвд ирж болно шүү гээд утсаа үлдээдэг. Тэдэнд нэг ч гэсэн итгэж найдах цэг хэрэгтэй л дээ.

-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн хүнтэй ажилласан бол?

-Тоолж байгаагүй. Бодоод үзэхэд 1000 гаруй хүнд үйлчилсэн шүү. Давхардаагүй тоогоор жилд 200 хүн ирж байгаа. Өвөлдөө 100-120 хүнийг тогтмол өвөлжүүлж байна. Жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг учраас яваад, буцаж ирээд, дахиж яваад жилдээ хэд хэд эргэнэ. Эхний гурван жил 50-60 хүн авч байлаа. 2020 онд байртай болоод жилд 200 авдаг болсон. Ер нь эдгэрэлт бага хувьтай, үйл явц нь маш удаан үргэлжилдэг онцлогтой үйлчилгээ.

-Зориод ирэх нь олон уу?

-Одоо л нэг соёл тогтож байна. “Өлзийт-Асар” ТББ бид нарыг байрлуулж, хамгаалдаг гэсэн урсгал бий болсон. Миний утсыг бүгд мэднэ. Аль болох цагдаагаар албадуулж биш өөрсдөө шийдвэр гаргаад ирдэг байгаасай гэсэндээ гудамжид очиж ажиллаад байгаа юм.  

-Танд хэцүүхэн л дуудлагууд ирдэг байх нь?

-23 цагаас хойш бол тэд нар. Ихэнхдээ халамцуу “маргааш очвол авах уу” л гэнэ. Эрүүл ярихгүй, ичгүүрийн мэдрэмж байдаг учраас халамцуу ярьдаг. Ер нь шөнө дуудлага ирвэл тодорхой манай нөхдүүд. Эрүүл ирээрэй, төвийнхөө дүрмийг баримтална шүү л гэдэг.

-Согтуу ирдэг үү?

-Ер нь согтуу ирнэ. Яагаад гэхээр авахгүй байх вий гэх эргэлзээ, ичих мэдрэмжээ давахын тулд уучхаад ирдэг. Эрүүл очвол авдаг гэдэг ойлголт түгсэн ч өдөр болгон архи уудаг хүмүүс эрүүл ирэх нь хэцүү л дээ. Тэгээд тусгаарлана, үнэрийг нь дарна. Заримдаа ч “дайн” болж байгаа юмшиг мэдрэмж төрнө. Орон гэргүй 50-60 хүнийг албадаад ачаад ирэхээр энд ч ухаан алдана, тэнд ч татаж унана.

-Би яагаад ийм юм руу орчихвоо гээд шантрах үе байсан уу?

-Албатай биш ч дурлаж хийсэн ажил болохоор шантрах үе бий. Гэхдээ ямар ч найдваргүй болчихсон 28, 29 кг болтлоо ядарсан хүн ирээд өөрчлөгдөж байгааг харахаар хүч ордог. Баярладаг.  

-Эсэргүүцэлтэй тулгардаг уу, гэр бүлээсээ ч юмуу?

-Гэр бүл анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Харин нийгмээс, үйлчлүүлж байгаа иргэдээс энэ хүнд ямар нэгэн ашиг сонирхолтой болоод л бид нарын хир буртаг, муу муухай бүхнийг тэвчиж байна гэж харах өнцөг бий. Энэ байдал л шантраадаг. Сайн сайхнаар харах нь ч олон.

-Бусад тэгж сөргөөр харж байхад үнэндээ танд ямар бодол байдаг вэ?

-Надад өөрт гоё мэдрэмжүүд байж байдаг. Гэр бүл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй явж байсан хүнд үеэ би даван туулаад гарсан. Тэр мэдрэмжээ л бусдад өгөх хүсэл минийх. Энэ бол хамгийн том ашиг сонирхол. Цаашдаа үүнийг буян, сайн үйлс гэхээсээ илүүтэй төрөлжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй. Тэр ч утгаараа одоо “Орон гэргүй иргэдийг нөхөн сэргээх, нийгэмшүүлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна. Олон улс үүний эсрэг тэмцэж байсан, маш чухал агуулга. Судлаад үзэхээр их сонин. Багагүй тохиолдолд хүүхэд насны амьдрал ч сөхөгддөг юм билээ. Тухайн үеийн янз бүрийн траума, сэтгэлзүйн мэдрэмжүүд, ялгаварлан гадууурхалт зэрэг нь хожим ийм хүнд амьдралыг тэврээд авчихдаг онцлогтой. Нөлөөлөгч хүчин зүйл олон. Тухайн үед өөрөө асуудлаа даван туулсны дараа надад карьер хөөх өөр зам, боломж бол байсан. Гэвч би хүсээгүй, миний хүсэл энэ байсан юм.

-Архи бол ил харагдах шалтгаан-

-Өгүүлэмжийн тухайд ихэвчлэн юуг хэлдэг вэ?

-Миний мэргэжил нийгмийн ажилтан учраас өөрөө ярилцдаг. Бид архичин хүмүүс л гудамжид гардаг гэж хардаг. Гэтэл архи бол зүгээр ил харагдах шалтгаан. Архинд хүргэдэг сэтгэлзүйн асуудлууд, гэр бүл салалт, ганцаардал, ажилгүйдэл, нийгмийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн гэх мэт олон хүчин зүйл цаана нь бий. Өгүүлэмжийн тухайд тэд ний нуугүй ярина. Эрчүүд хатуу хахир байдал дотор удаан байснаараа эр хүн байх үнэ цэнээ энлдээсээ авах гээд байдаг. Олон жил гудамжид амьдарснаа амьдрах чадвар, олон шил архи ууж даадаг зэргээр хатуу хахир зан үйлээр эр хүн гэдэг ойлголтыг бий болгочихсон явж байдаг. Одоо бол энэ ойлголт өөрчлөгдөж байгаа.

-Насны хувьд...?

-Дундаж 30-50 насныхан зонхилно. Сүүлийн үед 20 гаруй насныхан ирэх гээд байдаг боллоо.

-Эмэгтэйчүүдийн тухайд?

-Насны тухайд эрчүүдтэй адилхан. Эмэгтэй хүн аливаа донтолтод өртөхөөрөө эрчүүдээс 3-5 дахин илүү автах эрсдэлтэй. Монгол хүмүүст сэтгэл санаанд ирж байгаа өөрчлөлтийг даван туулах хамгийн ойрын арга бол ямар нэгэн химийн гаралтай зүйлийг хэрэглэнэ гэдэг хатуу ойлголтыг өөрчилмөөр байна.

-Хамгийн энгийнээр хэрхэн өөрчлөх вэ?

-Спортоор хичээллэх, мэдрэмжээ хуваалцдаг дэмжих бүлгүүдийн үйл ажиллагаанд хамрагдах гэх мэт урьдчилсан сэргийлэх аргыг хэрэглэмээр байна.

-Буруутгалдаа хөтлөгдөөд яваад байдаг болов уу?

-Хамгийн эхний шинж тэмдэг үгүйсгэл. Өөрийгөө өмөөрөх, бусдыг буруутгах. Энд анх ирэхдээ ямар ч буруугүй хүмүүс ирдэг. Тэр буруутай, энэ буруутай. Эхнэр үглэдэггүй байсан бол ээж, хүүхдүүд тэгдэггүй байсан бол гээд л. Архины хамааралтай бүх хүмүүсийн өгүүлэмж адилхан. Тэдний судалгаа нэг их олон юм өгүүлэхгүй. Нэг хүнээс авчихад 100 хүнийг илэрхийлэх боломжтой. Бусдыг буруутгах, үгүйсгэл гэдэг сэтгэлзүйн хариу хамгаалалтын систем нь маш сайн ажилладаг. Архины хамааралтай болсон тэр цагаас л энэ хамгаалалтын систем ажиллаж бусдыг буруутгах сэтгэлзүйдээ хөтлөгддөг. Тэгэхээр манай төв та өөрөө хэн бэ, та энд яах гэж ирсэн бэ гэх мэт хувь хүн рүү чиглэсэн сургалтууд хийж, өнгөрсөн амьдрал, дурсамж, өөрийнх нь гаргадаг сөрөг зан, үгүйсгэл, буруутгах мэдрэмжүүд дээр нь ажилладаг. Тэгээд ирэхээр өөрийгөө олж хардаг байхгүй. Бүр жүжигчилсэн тоглолтоор өөрийг нь харуулна.

-Хэдий хугацааны дараа буруутгалаас салдаг вэ?

-Хамгийн түрүүнд үгүйсгэлээсээ салах хэрэгтэй. Энэ үед бусдыг буруутгах мэдрэмж аяндаа бүдгэрнэ. Бусдыг буруутгах мэдрэмжийг бууруулах нь эмчилгээний нэг хэлбэр юм. Үүнээсээ салахгүй бол ямар ч сайн хичээл нөлөөлөхгүй. Үгүйсгэлийг ойлгосон хүн эдгэрлийнхээ 50 хувийг давлаа гэсэн үг. 3-6 сар бүлгийн системээр сэтгэл засал хийгээд явахаар эдгэрэл явагдаж, тодорхой үр дүнгүүд ажиглагдаад эхэлдэг. Процесс маш удаан, 3-5 жилээс дээш л ярина шүү. Хальтирна, унана, дахиад хичээнэ. Хувь хүний өөрөө өөрийгөө олж авах хүсэл бас нөлөөлнө. Ганц сургалтаар шийдэхгүй, 20 хувийн л нөлөөлөл бий. Мэдлэгээр өвчин шүү гэдгийг ойлгуулна. Үлдсэн 80 хувь нь тухайн хүний өөртэйгөө ажиллах чадвар, хүсэл тэмүүлэл хэрэгтэй.

-Нэг ойлгосон хүн хальтрахдаа эргээд үгүйсгэлтэйгээ хүрээд ирдэг үү?

-Зургаан сар хөтөлбөрт хамрагдаж явж байгаад дахилт өгөөд уудаг. Бусад хүмүүс харахдаа энэ угаасаа худлаа юм байна, ингээд дуусчихлаа гэж хардаг. Гэтэл заримдаа тэр нь хөгжил буюу өөрийгөө дахиад хүлээн зөвшөөрөх процесс юм. Дахиад унаад явж байхдаа тэр хүн би бас хэвээрээ байна гэдгээ ойлгодог. Тэгэхээр сэдэлжүүлэлт буюу итгэл өгөх нь чухал. Би 6 сар уухгүй байж чадсан шүү гэдэг итгэл бий болчихдог.

-Айл гэрт нэг архи уудаг хүн байхад ямар их бэрхшээл бий болдог билээ. Та 70, 80, 90-ээр нь яаж зохицуулж байна вэ?

-Даван туулагч нартайгаа хамтран ажилладаг. “Өлзийт-Асар” төвөөс үйлчилгээ аваад, хөтөлбөрт хамрагдаж нэг жилээс дээш, дундаас дээш эдгэрэлтэй явж байгаа даван туулагч нар бусдад үйлчилгээ үзүүлээд хамтраад ажиллахаар ахисан шатны эдгэрэл болдог. Өөрөө бусдад нөлөөлөөд ирэхээрээ урам зориг орж донтох сэдрэл, мэдрэмжийг авахгүйгээр зорилготой болно. Манай багт 5-8 хүн ажилладаг бөгөөд туршлагатай даван туулагч нар. Эрэгтэй нь ч, эмэгтэй ч нь 3-аас дээш жилийн эдгэрэлтэй яваа хүмүүс. Гаднаас хүний нөөц байхгүй. Хоолны хэсэгт 3-5 хүн баг болоод ажиллана. Нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар нь бас л бүгдээрээ даван туулагч. Энэ бол манай үйлчилгээний давуу тал бас нууц нь. Олон улсад ч ийм жишигтэй.

-Санхүүгийн хувьд хэрхэн зохицуулахав?

-2016-2020 он хүртэл өөрсдөө л болгож, босгосон. Ковидын үед Л.Ариузаяа сайд байхдаа өөрийн биеэр энд ирсэн. Орон гэргүй хүмүүсийн асуудал тэр үед маш хүнд байсан. Тэгээд 90 гаруй хүнийг авч ирсэн. Энэ үеэс төрдөө тоогдож, олон нийтийн оролцоотой халамжийн үйлчилгээтэй хамтраад өвлийн цагт санхүүгийн дэмжлэг авдаг болсон.

-Зундаа ачаалал арай хөнгөрөх үү?

-Арай хөнгөрнө. Хавар, намар, зуны улиралд бид төрөөс дэмжлэг авдаггүй. Дотоод нөөц боломжоо шавхана. Санхүүжилтгүй гээд зогсчихдоггүй, даван туулагч нартайгаа хамтраад блокны үйлдвэр ажиллуулж, ногоо тарина. Энэ хавийн айлуудынхаа хашаа хороо барих ч юмуу ажил хийнэ. Ногооны аж ахуйд даван туулагч нар ажилладаг.

Хамгийн анх ирж байсан хоёр хүний нэг нь аж ахуй дээрээ гэрт амьдраад солонгос ресторанд тогооч хийж байгаа. 2018 онд  цагдаагийн баривчилгаагаар ирсэн гудамжид 17 жил амьдарсан нэг хүн эдгэрч, байгууллагаасаа явахгүй гээд ажил хийж бусдадаа тусалж байна. Туршлагатай даван туулагч нарыг хянах шаардлагагүй тул зайдуу амьдраад ажлаа хийдэг.

-Гэр бүлдээ эргэж нэгдэх тохиолдох олон уу?

-Ховор. Харилцаа бол сайжирдаг. Эргээд гэр бүлдээ очих нь ховор ч бага багаар хүлээн зөвшөөрөгдөж харилцаад л байдаг. Магадгүй, гэр бүл маш олон жилийн дараа хүлээн зөвшөөрөх байх. Манайд одоо 100 хувь асаргаа шаардлагатай хүмүүс ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй, цус харвачихсан, гэр бүл нь хүлээн зөвшөөрөхөө больсон, маш удаан хугацаагаар үйлчилгээ авах шаардлагатай орхигдсон хүмүүс. Энэ хүмүүс хувь заяагаа энд л дуусгана. Ганц нэг тохиолдолд гэр бүл нь бид нар авмааргүй байна, гэхдээ танайд байлгамаар байна гээд асаргаа тэтгэвэр тэтгэмжийг нь өгөөд сардаа нэг эргэж ирдэг.

-Тэдний туулсан амьдралын түүхийг нь сонсохоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Нисгэгч, эдийн засагч, шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, инженер гээд маш олон сайхан мэргэжлийн эзэд энд бий. Архи хэрэглэдэг ч бас хажуугаар нь ганцаардсан хүмүүс бий. Бүх хүний туулсан амьдралыг сонсохоор ерөөсөө цаашдаа нөхөн сэргээх төвөө төрөлжүүлээд явах шаардлагатай юм байна гэдгийг улам ихээр мэдэрдэг.

-Байнгын асаргаа шаардлагатай хүмүүсээ улсын асрамж руу шилжүүлэх гэж оролдсон уу?

-Улсын асрамж авахгүй гээд энд ирдэг. Тэнд ачаалллаа дийлэхгүй 2, 3 жилээр оочер үүсчихсэн байдаг юм билээ. Тэгээд хорооныхон нь аргаа бараад наашаа аваад ирдэг. Халамж, тэтгэврийг нь төрснүүд нь аваад өөрсдийг нь ингээд хаячихдаг тохиолдол олон. Тиймээс цаашид түр хоноглох гэхээсээ илүүтэй олон улсын жишигт нийцсэн нөхөн сэргээх төвүүд, орон  гэргүйдлээс гарах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага манай улсад үүссэн. Би олон улсын жишиг их судалдаг. Тэнд түр хоноглох байр, шилжилтийн байр, хямдхан түрээсийн гэх мэтээр системтэй ахисаар ангижирдаг.

-Би өөрөө даван туулагч учраас хүмүүст найдвар төрдөг-

-Их л эрсдэлтэй ажил юм, түр анзаарахад...?

-Галзуурлын шинж тэмдэг маш нийтлэг. Архины гүн хордлого, шок, хоол тэжээлийн дутагдал, 0цус харвалт гээд бүх эрсдэл байгаа. Махан биеийн гэмтэл шарх өвчлөлөөс гадна сэтгэц зан үйлийн өөрчлөлтөд орчихсон хүмүүс маш их. Яалт ч үгүй урт хугацаанд ажиллах шаардлагатай. Бидэнд нийслэлийн эмзэг бүлгийн иргэдэд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэг маш их тусалдаг. Энд эрүүл мэндийн даатгал төлсөн хүн байдаггүй. Заримынх нь ар гэрийг гуйна, заримыг нь байгууллагаас гаргаж бас “Энэрэл” эмнэлэг тусална.

-Та өөрөө энэ замаар яваагүй бол “Өлзийт-Асар” гэж газар нээгдэхгүй байсан уу?

-Тийм ээ. Мэргэжил маань нийгмийн ажилтан бас бодитоор мэргэжлийн үнэ цэнээ ойлгосон. Өөрөө тэр өвдөлтийг мэдэрсэн болохоор энэ хүн яг тийм яваа гэж мэдэрдэг. Би кэйсээ ярьж өгдөг. Өөрөө амьд жишээ даван туулагч байгаа учраас хүмүүст найдвар төрдөг. Манай багийнхан бүгд даван туулагчид. Гудамжаас баригдаад ирэхэд хамт ууж явсан нөхөр нь даван туулагч болоод энд ажиллаж бусдад тусалж байгаа нь тухайн хүнд итгэл асааж өгдөг. Ингээд төвд итгэх бас өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Магадгүй бидний тактик энэ байх. Олон улсын арга туршлага ч даван туулагч нар нөхөн сэргээх төв байгуулсан байдаг.

-Үнэхээр яагаад ч нэмэргүй хүн байх уу?  

-Ямар ч супер үйлчилгээг үзүүлээд засардаггүй хүн бий. Олон жил архи уугаад тархины эд эс нь үхэжсэн, зан үйл, сэтгэцийн өөрчлөлт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Юу ч яриад нэмэргүй унтаж л байна. Өвлийг л давах гэж ирдэг. Гэхдээ энэ чинь бас үйлчилгээ байхгүй юу. Хамгаалж байна, амьд явах хөл гараа хөлдөөх аюулаас сэрэмжилж байна.  

-Тогтмол ирж өвөлжигсөд олон уу?

-30 хувь нь. Өвлийг даваад яваад өгнө. Тэгээд хүйтрэхээр эргээд ирнэ. Яг ес эхэлэхэд ирнэ. Шинэ жилээ тэмдэглэж нэг баярлуулаад тэгээд өвөлжинө дөө. Тэмцээн зохион байгуулна, ном уншуулна, сургалт хийнэ. Банк, дэлгүүр рүү ороод дулаацахад л хөөгддөг хүмүүсийг энд хайрлаж, нэгтгэж нийгэмшүүлж өвөлжүүлж байгаа юм. Манайхан хөөрхөн авъяастай дуулна, гитардана. 12 дугаар сарын 25-нд шинэ жилээ тэмдэглэлээ. Өөрсдөө бууз хуушуураа хийгээд урлагийн номероо үзүүлээд ШУТИС-ийн оюутнууд дулаан хувцас цуглуулж авч ирж өглөө. Буяны байгууллага дотуур өмд, сойзтой өгсөн. Хүн болгон баярлаж байхад гудамжид орцонд хоног төөрүүлнэ гэдэг гунигтай. Би эд нарыгаа энд байгаад баяртай байна. Саяхан манайд ирж даван туулагч болсон 60 гаруй насны ахын гэр бүлээс талархлаа илэрхийлж, намайг хүлээн авч уулзсан. Маш олон жил орц хонгилоор явсан дулааны инженер хүн манайд гурван жил амьдраад даван туулагч болоод явсан. Надад талархаж байгаад биш ахдаа урам хайрлаж байгаад нь би маш их баярлалаа.   

-Шөнө тайван хонох уу, та?

-Онцгой байдлын ажилтан шиг л байдаг. Алхам тутам хүний амь насны асуудал яригдана. Сэтгэцийн өвчтэй, харвасан, унаж татдаг хүмүүс олон. Өнгөрсөн шөнө л гэхэд гурван хүн таталт өглөө. Хоёр хүн хашаа даваад оргоод явлаа. Шөнө утсаа чичиргээн дээр нь тавьчихдаг. Шинээр хүмүүс ирсний дараах 7 хоногийг маш сайн анхаарах хэрэгтэй. Аюулгүй ажиллагааг маш сайн мөрдөнө. Долоо хоногт 2-3 удаа эндээ хононо. Ерөөсөө энэ үйлчилгээний нууц нь хамтын амьдрал юм. Хамт хооллоод, заримдаа өрөөнд нь орж хамт хононо, өөрчлөхийн тулд өөрийг нь мэдрэх нь маш чухал. 90 хүнд нэг ижил хичээл заахаас илүүтэй онцлогт нь тохирсон харилцаа үйлчилгээг өгнө. Номон дээр байдаггүй олон арга туршлага бидэнд бий.

-Та эдгээр хүмүүсийн гэр бүлд хандаад юуг хэлмээр байна вэ?  

-Эмчилгээ талаасаа гэвэл гэр бүлд нь өгөх сургалт байдаг. Архинд донтох чинь өвчин шүү дээ.  Сэдрэх үе нь ийм онцлогтой учир та ингэж харьцаарай гэх мэтээр бидэнд арга зам бий. Гэвч энд байгаа хүмүүсийн ихэнхийнх нь гэр бүлийн харилцаа нь тасарсан. Тэгэхээр энд хүмүүс өөрчлөгдөж, ойлгож ухаарч байгаа шүү. Таны хувьд төгссөн гэж бодож байгаа түүний амьдрал энд эхэлж байна шүү гэж хэлмээр байна.

Алдаа дутагдлаа ухаарах, гэмших процесс явагдаж байна. Бусдыг тэнхрүүлбэл хүн өөрөө тэнхэрдэг. Хүмүүст өгдөг босгодог хүн байх нь их чухал. Ингэхдээ өөрийгөө хэн нэгэн гэж биш хэн ч биш гэж бодож туслаарай. Хэн нэгэн болох гэж бусдад тусалбал хэн ч биш болдог. Хэн ч биш гэж бодож хийвэл амьдрал өөрийг чинь хэн нэгэн болгож өөрчилдөг юм шүү гэж хэлмээр байна.

Бид ийн ярилцлаа. Л.Баянмөнх өөрийн туулснаа бусдад удаан мэдрүүлэхгүй гэсэндээ энэ үйлчилгээг нээж. Тэр бусад даван туулагч нартайгаа хамтран үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг 7 хоногоор гаргадаг юм байна. Бүлгийн сургалт, хоолны меню, 12 алхамт сургалт, өвчтэй хүмүүсийн эмийг авах, “Энэрэл” эмнэлэгт хүргэх гээд бүгдийг яв цав төлөвлөнө.

Энд хэнийг ч буруутгадаггүй, харин ч анхааралтай сонсдог. 10 жилд, цэрэгт гоё байсныг нь яриулна. Ингэж санах мэдрэмжүүдийг нь сэргээж үнэ цэнийг нь мэдрүүлнэ. Итгэл үнэмшил өөрийнх нь үнэ цэнэ байхгүй болоход алга болдог гэдгийг Л.Баянмөнх ойлгосон. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчдийнхээ амжилтынх нь, амьдралынх нь аз жаргалтай дурсамжийг сэдрээж, хамт хооллож, хамт хонож таныг гэх хүн энэ хорвоо дээр байгаа гэдгийг мэдрүүлэх нь түүний ажил бас аз жаргал улмаар амжилт нь юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 3, 2025 10:28

буянтай үйлс байна шүү. баяр хүргэе

Зочин
Зочин
1 сар 3, 2025 14:21

Сайхан сэтгэлтэй, ухамсартай ,мэргэжил боловсрол нь ч мундаг з�##�уу бна. Цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хусье. ????

зочин
зочин
1 сар 3, 2025 14:31

Бу�####�д буян уйлдэж хумуусийг муу муухай зуршлаасаа татг�##�заж нийгэмшихэд нь тус�##�ж дэмжиж тушиг тулгуур болж яваа энэ эрхэмсэг хумуун одоогийн Монголын нийгэмд тун ховордсон хуний нэг байна даа Таны хийж бутээж буй энэ агуу их хумуунлэгийн ажил уйлс тань олон сайхан амжилт ололтоор арвин байх болтугай

Зочин
Зочин
1 сар 3, 2025 15:54

Estoi gegeerliig olson mundag hun baina iiml humuusee tor zasag hamgiin turuund demjeed yvchuul mongol uls hogjihod oirhon baina daa

гайхалтай, ховор хүн юм
гайхалтай, ховор хүн юм
1 сар 3, 2025 17:01

Ийм хүнд хэцүү ажил хийж чадаж байгаа нь үнэхээр гайх�##�тай, асар ховор хүн, итгэмээргүй юм байна. Нийгэм архичдыг хог, гэр бүл нь хэнд ч хэрэггүй новш гээд хаясан байхад тэдэнд итгэл найдвар асааж чадах нэгэн байж ийм хамгийн хүнд хэцүү ажлыг хийх нэгэн байна гэдэг нь үнэхээр гайх�##�тай. Ажилд нь хамгийн, хамгийн,,,, аз, бас эрүүл энхийн, бас гайх�##�тай өндөр амжилт хүсье. Эрдэнэт, үнэт хүний биеийг авч төрчихөөд муу яваа нэгнийг хаячих�##�гүй -ингэж хайрлана гэдэг нь үнэхээр шантаршгүй, гайх�##�тай хүний хийх ажил бөгөөд нийгмийг эрүүлжүүлэх хамгийн хэцүү ажлыг хариуцаж аваад хийж байгаа юм байна . Урт бөгөөд эрүүл энх наслаж, аз жарг�##�тай байгаарай. Манай улсын ерөнхийлөгч бусадыг нөхцөл болзолгүйгээр хайрлаж, буяны гэх нэрлэдэг ажил хийдэг ийм хүмүүст л Чингис хааны одон ч юм уу эсвэл ийм гайх�##�тай хайранд нь тохирсон Энэрэл, хайрын одонг өндөр шагн�##�ын хамт өгөх нь зүйтэй. Английн хатан хаан шиг нийгэмд гэрэл гэгээ асаадаг, хүнд хэцүү хэсэгт нөхцөл болзолгүйгээр тусладаг эдгээр гайх�##�тай тэнгэрийн элч нарт хамгийн сайхан шагн�##�уудыг өгч, хүлээн авч уулзан, хамгийн өндөр хэмжээний хүлээн ав�##�тыг тэдэнд зориулан хийж, нийгэмд тэднийг сайн сурт�##�члаасай билээ. тэгвэл хүмүүс үлгэр жишээ авч бие биендээ маш сайн тусладаг болж, нийгэм маань гайх�##�тай болно шүү дээ.

Зочин
Зочин
1 сар 3, 2025 17:37

3 сая монгол хүнд нэг төрөх ховор гэгээрсэн хүн байна. Ийм хүн ахиад ядаж нэг нэмж төрөх болтугай.

Зочин
Зочин
1 сар 3, 2025 18:28

ТӨРИЙН ӨЛӨН БӨӨСНҮҮДЭЭ ЭНЭ ЗАЛУУГААС СУРГАМЖ АВАГТУН АМЖИЛТ ЗАЛУУ МАШ ЗӨВ ӨНЦГӨӨС НЬ ХАРЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ЕРӨН БОЛ АЛИВААД АРХИЧИН СЭТГЭХҮЙГЭЭР ХАНДАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.АРХИЧИД БОЛ АРХИЧИД Л БАЙДАГ ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН АРХИЧИД ЮМ ШҮҮ ДЭЭ КӨӨРКӨС ҮМХИЙ АРХИЧИНГУУДАА ХҮНИЙ ХАЙР ДААЖ АМЬДРААРАЙ АЛААД ХАЯЧИХНА ШҮҮ БЫСДАНУУДАА ГЭВЭЛ НААДУУЛ ЧИНЬ БҮГДЭЭРЭЭ ТЭРХИЙТЭЛ ГАРААД АРХИА ШААНА БЫСДАНУУД

БатжаргалЗочин
БатжаргалЗочин
1 сар 3, 2025 21:30

Ийм мундаг з�##�уучуудыг Төрөөс сайн дэмжмээр байнаа, архичин хүмүүсээ, гэр бүлийнхэн нь, Төр засаг дийлэхээ болиод удаж байна, Өлзийт асар ТББ-ийг бүр томсгож,
тоног төхөөрөмж, эмч сувилагч, сэтгэл зүйчийг нэмж, улсын хэмжээний том эмнэлэг, сэргээн засах газар болгох хэрэгтэй.

Амраа
Амраа
1 сар 3, 2025 22:24

Гайх�##�тай буянтай ажил бнадаа, амжилт хүсье.

Зочин
Зочин
1 сар 3, 2025 23:44

Амжилт хүсьe.Хүнлэг хүн чанартай хүн байна

хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
1 сар 4, 2025 01:07

Архичдад иргэдийн татварын мөнгө өгч болохгүй .тэд эрх чөлөөгөө эдлэж, хүсэл санаагаар архи ууж яваа хүмүүс .

хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
1 сар 4, 2025 01:09

Мааньт ба аймгуудад буй эмчилгээ нэртэй сувил�##�ын газарыг тажил хийлгэж аж ахуйн тооцоонд оруулах ,эсвэл таьан буулгах ёстой

Зочин
Зочин
1 сар 4, 2025 05:01

Мундаг

Зочин
Зочин
1 сар 4, 2025 07:51

Гайх�##�тай...

зочин
зочин
1 сар 4, 2025 08:51

Хэцүү ажил!?

Зочин
Зочин
1 сар 4, 2025 09:40

Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ, баяр хүргэе, амжилт хүсье

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
1 сар 4, 2025 10:32

Таньд танай даван туслагч нарын цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
1 сар 4, 2025 10:39

Засагл�##� !!!!иргэн хүний төлөө ажил үйлс явуулж буй хувь хүн хамт олон танай байгууллагын үйл ажиллагааг зоригтой дэмжиж санхүү хөрөнгө оруул�##�тыг төсөвлөж өгөх... газар нутаг хороо дүүрэг харья�##��##�ын дагуу зөв жишиг туршлага болгож түгээх шаардлагатай???Ялангуяа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид ....нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхаар�##�д????

Krabs
Krabs
1 сар 4, 2025 12:39

Хэрэггүй б�##�ай т1 ажил хийхийн

Krabs
Krabs
1 сар 4, 2025 12:42

60 иргэн чигшиг хөгжлийн садаа хүн хогнууд шүү дээ

Зочин
Зочин
1 сар 4, 2025 13:23

Нэг хоёр хүн хичээгээд хотын тэнэмэл хүмүүсийг хүчрэхгүй ээ
Гэхдээ энэ хүн ухрахгүй бу�####�д том буян үйлдэж байна даа..Хүн хүний тавилан, зорилго, сонирхол гэж таашгүй юм
Манай төр нийгэмд энэ мэтээр сайн үйлс эхлүүлсэн хүмүүсийг дэмжих, хамтрах, үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүжүүлэх т�##�аар хуульчилж монгол архины үйлдвэрүүд бусад орны жишгээр СОГТУУРЛЫН БОДИСГҮЙ архи үйлдвэрлэхэд анхаармаар....Мөнгө олж байв�##� хүнээ боддоггүй харгис сэтгэхүйгээрээ с�##�маар байна аа Архи үйлдвэрлэгчид ээ

Зочин
Зочин
1 сар 4, 2025 14:09

Б

Зочин1-р сарын 4 -2025
Зочин1-р сарын 4 -2025
1 сар 4, 2025 14:13

Сайн үйлс бна.төр дэмжээсэй.

Зочин1-р сарын 4 -20аар холбоо баримаар бна
Зочин1-р сарын 4 -20аар холбоо баримаар бна
1 сар 4, 2025 14:58

Буянтай ажил хийж бна. Төр дэмжээсэй

Jagi San
Jagi San
1 сар 4, 2025 16:14

Даван туулсан хүмүүсээс чинь ажилд авмаар байна. 8088 7856.

Зочин
Зочин
1 сар 5, 2025 13:04

Хэн нэгэнч болоодч хамаагүй энэ ядуус улны ш�##�ныхангаа амьдруул

Зочин
Зочин
1 сар 5, 2025 13:35

amjilt husii olon olin hund tusalj baigad n talarhaj bna mundag hun bna

Холбоотой мэдээ

Back to top button