НИЙГЭМНийгэм мэдээ
Бусдыг хэл амаар доромжилсон Б.Баярбаатарыг 30 хоног хорихоор боллоо

Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогджээ. Тиймээс Шүүхээс холбогдогч “Б”-т 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юмчир-аас аа долоон дор хүн бнлээ, баривчлах энэ зөв…
Hip hop duund ymar vg helleg baidag bile ugn ardclasan oron bailaa odoo hoid solongsjod baiga ymuda
Ард түмэн үгээ хэлхээр нэг нэгээр нь хориод эхэллээ шүү