Энэтхэг улс Монголоос сайн чанарын коксжих нүүрс авахаар хэлцэл хийнэ

Энэтхэг улс Монголын коксжих нүүрсний зах зээлийг сонирхож байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ. Тэгвэл энэ удаад гэрээ хэлцлийн шатанд ирсэн талаар Энэтхэгийн Засгийн газрын түвшний албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлэл өгчээ.
Энэтхэг улс нь зэс, ашигт малтмал, эрчим хүч, бүтээн байгуулалтын талбар дахь хамгийн том хэрэглэгчтэй зах зээл. Харин Монгол Улс бол зэс, коксжих нүүрсний асар их ордтой улс бөгөөд Энэтхэг улс жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангахын тулд импортоос ихээхэн хамааралтай байдаг. Иймд тус улсын Hindalco, Adani, Vedenta зэрэг уул уурхайн компаниуд Монголоос зэс импортлох сонирхол бий гэдгээ илэрхийлсэн байна.
Худалдааны замыг хэрхэх вэ
Энэтхэг улс Монголоос хэрхэн зэс, коксжих нүүрс импортлох, худалдааны зам буюу нийлүүлэлтийн сувгаа хайж, судлаж буй. Энэтхэг хэдий Монголоос хол зайтай ч гэлээ ОХУ-ын Владивостокоор дамжин тээвэрлэх аргыг эрэлхийлж байгаа гэжээ.
Энэтхэгийн Засгийн газрын албан тушаалтны хэлснээр Хятад улс энэ тал дээр илүү боломжит талбар боловч Оросоор дамжуулан тээвэрлэхээс аргагүй гэсэн бөгөөд учир нь Энэтхэг, Хятад улс нь 2020 онд хилийн маргаанаас үүдэж цэргийн мөргөлдөөн болж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар Гималайн нуруун дахь хилийн зурвасын цэгээс харилцан цэргээ татах тохиролцоонд хүрч чадсан байна. Нөгөөтэйгүүр, Хятадаар дамжин тээвэрлэхгүй гэдэг нь Энэтхэгийн улс төрийн дээд түвшний стратегийн шийдвэр байж магадгүй юм.
Энэтхэг улс нь ОХУ-тай найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн хоёр жилд олон талт шатанд найрсаг харилцаа нь бэхжиж буй. Европийн орнууд Украины эсрэг хийж буй Оросын дайныг хязгаарлахын тулд Москвагийн нефтийн экспортод маш хатуу хориг тавьсан бөгөөд үүний дараа Энэтхэг улс 2022 оны 3 дугаар сараас Оросоос түүхий нефть тээвэрлэж эхэлсэн юм.Дайн эхлэхээс өмнө Энэтхэг улсын түүхий нефтийн худалдан авалт ердөө 2 хувь эзэлж байсан бол өдгөө нэмэгдсээр байна.
Энэтхэгийн хоёр компани хэлэлцээ хийхээр тохиролцжээ
Монголоос коксжих нүүрс импортлох гол шалтгаан нь "чанар" хэмээн Энэтхэгийн Засгийн газрын түвшний албан тушаалтан хэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Энэтхэгийн JSW Steel болон Энэтхэгийн гангийн төрийн өмчит компани Монголын эрх баригчидтай хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Хоёр компани хоёул Монголоос коксжих нүүрс импортлох хүсэлтээ илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Цаашид Энэтхэгийн Засгийн газар эрчим хүчний үүсвэрийг илүү сайн, чанартай болгохын тулд зорилт тавьж, ашигт малтмалын дуудлага худалдаа зохион байгуулж эхлэх бөгөөд энэ хүрээнд Гималайн ойролцоох Жамму, Кашмирт литийн хайгуул хийж буй. Хоёр сарын дараа дуудлага худалдаа бэлэн болж ашигт малтмал олборлоход санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж, эндээс олсон орлогыг эрчим хүчний чанартай нүүрсний хэрэглээнд зориулах юм.
Орчуулсан: Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Investing.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Wow болж байна шүү. Үлдсэн 400км төмөр өргөн царигтайгаар хурдхан барь барь
za hudlaa tend ochtol zardal tengeriin ym ochino
Эрчим хүчний нүүрс зөөх ямар ч боломжгүй хэт их овортой зард�##� нь хасах гарнаа Харин кокс болгоод жинг багасгаад дулааны улир�##�д зөөвөл яах бол бид Владивостокоор японруу гаргаж үзсэн вагонтойгоо на�##�даж хөлдөөд ёотон шиг болоод �##�дагд�##� хүлээгээд больсон Сибирь их хүйтэн орчин
Гоё2. Цэвэр 100% хятадад монополдуулж байснаас дээр шүү. Сайхан мэдээ байна бүтэх болтугай
Манайхан бусад орныг хооронд нь харьцуулж буруу ойлголт өгөхөөр бичихээ болих хэрэгтэй.Ганцхан тэр авч байна гэхийн оронд олон хэрэглэгчтэй болох нь гэж бичиж болно оо.Монгол хэл баян шүү ,өчнөөн янзаар сэтгэгдлээ илэрхийлж болно.
ХОЛОО очоод хуц даа муу хар арьсууд аа .Монгол сайн чанарын коксжих нүүрсээ Шашинд мунхарсан хар арьсуудад өгөхгүй ээ .
Анзаарч байхад Энэтхэгийн шашины хар арьсууд Оросыг атгачихсан юм шиг байгаан Орос нэн б�##�мад шашинтай Энэтхэгтэй найзлаад байх нь сайн биш .Украйн Оросын дайн дуусахгүй сунжираад байгаа нь б�##�мад шашинтай шууд холбоотой .Дайныг нато эвсэл амeрик Энэтхэгийн б�##�мад шашиныхан ,бас тэр д�##�ай лам гэх өвгөн өдөөсөн .